Jump to content

Цаас

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Цаас нь Хятад улсаас үүсэлтэй гэж үздэг. НТӨ II зуунд Хятадын хааны зөвлөх Цай Лунь хаандаа цаас хийх аргыг үзүүлжээ. Цай Лунь модны холтос, хуучин даавуу, хуучин загасны тор зэрэг олон төрлийн түүхий эдийг хольж усанд буцалгаад, холимог шингэнээ нарийн хулсын чийрсэн дээр жигдхэн тарааж хатаах замаар нимгэн цаасыг гаргажээ. Ийм төрлийн цаас нь үсэг бичихэд тохиромжтой ба өртөг бага учир нийтийн хэрэгцээнд нийцжээ. Тиймээс Хятадын Аньхуй мужийн Сюань Жоуд хийсэн торгон цаас нь дээд зэргийн чанартай. Цаас нь Цай Лун хаандаа үзүүлэхээс өмнөх үеийн цаас олдсон.

Он цагийн хэлхээр

[засварлах | кодоор засварлах]
  • НТ 105 онд — Хятад улсад Цай Лунь цаас бүтээв.
  • НТ 600 онд — Солонгос улсад цаас хийжээ.
  • НТ 625 онд — Японд улсад цаас хийсэн байна.

Дахин боловсруулалт

[засварлах | кодоор засварлах]

Цаас дахин боловсруулахын тулд холигч бутлагч, ижил хэмжээтэй хоёр жааз, цэвэрлэгээний бамбалзуур, хүндрүүлэгч хэрэглэнэ.

  1. Хэрэглэсэн, хаягдал цаасаа цэвэр хадгал
  2. Хаягдал цаасаа угаана (хувцас даавуу угааж байгаа юм шиг угаана)
  3. Угаасан цаасаа сайтар дэвтээнэ (8-12 цаг буюу шөнөжин хонуулж болно)
  4. Дэвтээсэн цаасаа жижиглэж ур (нэрийн хуудас шиг хэмжээтэй байж болно)
  5. Урсан цаасаа гал тогооны холигчинд устай хамт хийж бутал (зутан шөл шиг болгоно)
  6. Нэг жаазандаа сийрэг тааран даавуу тат.
  7. Даавуугаар бүрээгүй жаазаа доошоо харуулна.
  8. Даавуугаар бүрсэн жаазаа дээшээ харуулна.
  9. Хоёр жаазаа нүүрээр нь нийлүүлнэ.
  10. Томхон устай сав бэлтгэнэ. (жааз хангалттай хэмжээнд багтахаар байна)
  11. Хоёр нийлүүлсэн жаазандаа цаасны зутангаа жигд хийж тараана. (усандаа нааш цааш хөдөлгөж эвтэйхэн тараана)
  12. Хоёр жаазаа давхарлаад хүндрүүлэгчээр дар.
  13. Цэвэрлэгээний бамбалзуураар илүүдэл усыг шингээж ав.
  14. Сайтар хатаагаад шинэхэн муутуу шиг цаастай болно.

Н.Хулан, A Year to remember, 2019 оны хоёр дахь хэвлэл, 52 долоо хоногийн турш шинэ зүйлс суралцсан тэмдэглэл бүхий номны Тав дахь долоо хоногийн туршилт дээрээс "Цаас дахин боловсруулсан нь" хэсгээс цаас хэрхэн дахин боловсруулах тухай дэлгэрүүлж уншиж, гар зургийг харж болно.

Цаас, бар, ном бий болсон нь

Цаас хийх арга

Цаас дахин боловсруулсан нь

Модоор цаас хэрхэн хийх вэ?

Wiktionary
Wiktionary
Wiktionary: Цаас – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Цаас – Викимедиа зураг, бичлэг, дууны сан