Хэлэлцээ

Олон талт хэлэлцээ

Хэлэлцээ (англи. -Negotiation, франц. -Négociation, орос.-Переговоры) гэдэг нь хоёр буюу хэд хэдэн хүмүүс, талуудын ямар нэгэн тодорхой асуудлаар харилцан хүлээн зөвшөөрч болохуйц тохиролцоонд хүрэх зорилготой хоорондоо яриа хэлэлцээ өрнүүлэхийг хэлнэ. Эрт дээр үед ч, одоо ч хэлэлцээ бол янз бүрийн салбарт, төрөл бүрийн асуудлаар улс хоорондын харилцаа холбоо тогтоох, учраа ололцох хамгийн чухал суваг юм.

Хэлэлцээ, Хэлэлцээр гэсэн хоёр өөр үгийг эндүүрэч болохгүй. Учир нь Хэлэлцээр бол "Гэрээ" гэх мэт баримт бичиг, харин Хэлэлцээ гэдэг үг нь яриа, хэлэлцээ гэсэн утгатай үг болно.

Хэлэлцээнд оролцогч талууд өөрсдийн хэрэгцээ, хүслийг тодорхойлохын зэрэгцээ хэлэлцээрийг зогсоох зөрчилдөөнөөс зайлсхийх, бусад талуудтай тохиролцоонд хүрэх эсвэл харилцан ашиг олох боломжийг нэмэгдүүлэхийн тулд харилцагч талын хүсэл, хэрэгцээг ойлгохыг хичээх ёстой.

Хэлэлцээний үр дүнд дипломат харилцаа тогтоож, олон улсын гэрээ байгуулж, олон улсын байгууллагууд байгуулагдаж, улс хоорондын харилцаа тогтвортой явагдаж байдаг бөгөөд үүнгүйгээр олон улсын эрх зүйн зохицуулалтын механизмын үйл ажиллагаа явуулах боломжгүй юм.

Хэлэлцээрийн зорилго нь санал зөрөлдөөнтэй асуудлуудыг шийдвэрлэх, хувь хүн эсвэл хамт олны давуу талыг олж авах, эсвэл янз бүрийн ашиг сонирхлыг хангахын тулд үр дүнд хүрэх явдал юм. Хуваарилах хэлэлцээр буюу буулт нь тохиролцоонд хүрэхийн тулд байр сууриа илэрхийлж, буулт хийх замаар явагддаг. Хэлэлцээ амжилттай шийдэлд хүрэх гол хүчин зүйл бол хэлэлцээ хийж буй талууд харилцан итгэлцсэн байдалдтай байх хэрэгтэй.


Хэлэлцээрийн онолчид ерөнхийдөө хэлэлцээрийн хоёр үндсэн төрлийг ялгадаг: хуваарилах хэлэлцээ ба интегратив хэлэлцээ. Хэлэлцээрийн хэлбэр нь хэлэлцээнд оролцогчдын сэтгэлгээ, хэлэлцээрийн нөхцөл байдлаас хамаарна. Жишээлбэл, урт удаан хугацааны харилцаа холбоогүй нэг удаагийн уулзалтууд нь хуваарилах хэлэлцээрийг бий болгох магадлал өндөр байдаг бол удаан үргэлжлэх харилцаа нь нэгдсэн хэлэлцээрийг шаарддаг. Онолчид эдгээр хоёр үндсэн төрлийг тэмдэглэж, тодорхойлохдоо харилцан адилгүй байдаг.