Хэлэлцүүлэг:Баримт

Page contents not supported in other languages.

  Шинжлэх ухааны баримт


Аливаа шинжлэх ухааы судалгаа нь баримтыг цуглуулах, системчлэх нэгтгэхээс эхэлдэг. Fact Баримт нь Грек хэлний Factum дээш ахиулан гүйцэтгэсэн гэсэн үгнээс 9гаралтай. Бодит баримт бол судалж буй обьектийн янз бүрийн тал, шинж чанар, харьцаанд гарч буй үзэгдэл, үйл явц. Шинжлэх ухааны баримт бол эмперик хэлэлцүүлгээр, шинжлэх ухааны хэлээр бичин тогтоож, батлан шалгасан бодит баримтыг ухамсарласныг тусгадаг. Өөрөөр хэлбэл баримт нь шинжлэх ухааны мэдлэгийн тодорхой системийн логик бүтцийн элемент болж байгаа нөхцөлд шинжлэх ухааны баримт болдог. Энэ талаар Н. Бор “ямар чтуршлагын баримтыг ухагдахууны системээс гадуур томьёолсон байж болохгүйг бид мэдэх ёстой” гэжээ. Харин Луи Де Бройль бичихдээ “туршилтын үр дүн хэзээ ч зөвхөн тогтоох ёстой энгийн баримт шинжтэй байдаггүй. Энэ үр дүн ямагт тайлбарын тодорхой хувийг агуулдаг, цаашилбал баримтад дандаа онолын төсөөллийг хэрэглэнэ. Гэв. Орчин үеийн шинжлэх ухааны арга зүйд баримтын мөн чанарыг ойлгох 2 хандлага гарч байна. Үүнд: Баримтжуулах талынхан баримт онолоос үл хамаарсан бие даасан байна гэж үздэг бол онолжуулах талынхан үүний эсрэгээр баримт нь онолоос бүрэн хамаарна, онолыг баримтаар сольвол шинжлэх ухааны баримтын суурь өөрчлөгдөнө. Шинжлэх ухааны баримтын онолын санааг агуулж байвч, бодит байдлаас тодорхойлсон учир онолоос харьцангуй хамааралгүй байх нь тодорхой. Эмперик үе шат. Өөр өөр зорилт бүхий 2 шаттай явагдана. 1-р үе шат. Баримтыг олж авах процесс. Бодит байдлыг ухамсарлах, шинжлэхийн тулд баримт олсон байх хэрэгтэй. Бүх баримтын анхны эх үүсвэр нь бодит байдал:түүхэн үйл явдал, нам, төрийн байгууллага, хувь хүн, нийгмийн бүлэг, хүн амын үйл ажиллагаа, мөн байгалийн төрөл бүрийн үзэгдэл үйл явц болно. Судлаач бүх тохиолдолд баримтын анхдагч эх үүсвэрийг гаргаж ирэхгүй. Жишээ нь түүхч судалж байгаа үйл явдлаасаа арав, зуун жилээр алслагдсан байдаг. Онолч хүн олон шалтгаанаар судалж байгаа үзэгдлийнхээ бүх талыг бүрэн хамарч чаддаггүй. Иймээс шинжлэх ухаанд баримтын хоёрдогч, гуравдагч эх үүсвэрийг байнга ашигладаг. Судлаач янз бүрийн арга замыг ашиглан өөрийн баримтыг хуримтлуулж, ялгаснаар дараагийн шатны ажлуудынхаа эмперик үндсийг тавьдаг. В. Вернадский (Владимир Иванович Вернадский, Оросын сэтгэгч, нийгмийн зүтгэлтэн, геологи, биохими, философи, радиогеологи зэрэг шинжлэх ухааны өргөн хүрээнд ажиллаж байсан нэрт эрдэмтэн \1863-1945 \ ) “нарийн тогтоосон шинжлэх ухааны баримт нь мөн чанараараа түүнийг тайлбарласан, түүнд үндэслэсэн онолоос ч ихийг өгдөг” гэж бичжээ. 2-р шатанд баримтыг харилцан уялда холбоонд нь анхлан боловсруулж, үнэлнэ. Үүнд: олсон баримтыг шинжлэх ухааны хэлээр нарийн тодорхойлох, ухамсарлах, янз бүрийн үндэслэлээр баримтыг ангилах, тэдгээрийн хоорондын хамаарлыг илрүүлэх ажлууд орно. Судлаач шинжлэх ухааны хууль, категори, онолын тавилд үндэслэн баримтын агуулгыг тодорхойлж, баримт хоорондын харьцааг тайлбарлаж, чухал байдал, шинж чанараар нь ангилна. Амьдрал, нийгмийн практик нь диалектик, нарийн түвэгтэй, зөрчилтэй байдаг. Тэдгээрэс хөгжлийн хандлага, түүнтэй зөрчилдөх зүйл, үнэнийг нотлох эсвэл үгүйсгэх эерэг ба сөрөг баримтыг ямагт олж болно. Санамсаргүй сонголт хийж, барим, түүний хамааралд шүүмжлэлтэй хандаагүй нөхцөлд зориудаар биш ч хуурмаг дүгнэлтэд хүрч болох юм. Иймд судлаачийн өндөр ёс суртахуун, хүнлэг чанар, шинжлэх ухааны бодит байдлын амьд хослол шаардлагатай. Судлаач эмперик танин мэдэхүйн 2 дахь шатанд 1-ртбаримт бүрийг тохиолдлын хольц, зүйлээс салган цэвэрлэж шалган, шүүмжлэлтэй үнэлнэ 2-рт шинжлэх ухааны тодорхой нэр томьёоллоор тодорхойлно, 3-рт хөгжлийн үндсэн хандлагыг илэрхийлсэн, хамгийн олон давтагдах бүх баримтыг сонгон авна. Цаашид судлаач баримтуудыг судалж буй үзэгдлийн төрлөөр, гол шинж тэмдгүүдээр ангилдаг. Эцэст нь сонгосон баримтуудыг шинжиж тэдгээрийн хоорондын хамгийн тодорхой холбоог илрүүлэхийг эрмэлзэнэ. Энэ үйлдэл нь шинжлэх ухааны асуудал, таамаглал, онолыг бүрдүүлэх судалгааны илүү өндөр, онолын шатанд хүргэдэг. Онолын шат ба судалгааны түвшин нь судалж байгаа үзэгдлийн мөн чанарт нэвтрэх, хуулийг танин мэдэх, томьёолох, баримтуудыг илүү нарийн шинжлэхтэй холбоотой. Цаашда энэ шатанд ирээдүйн боломжит үзэгдэл үйл явцыг таамаглаж, энэ үндсэн дээр үйл ажиллагааны зарчмууд, төрөл бүрийн үзэгдэл үйл явцын практик удирдлагын зааврыг боловсруулна. Баримтыг зөвхөн тодорхойлж ангилах төдийгүй тайлбарлаж, түүний илрэх байдлыг таамаглаж, хүний амьдралд чиглүүлснээр шинжлэх ухааны шинж чанартай болдог. И. Павлов залуу судлаачид “баримтыг цуглуулж, зэрэгцүүлж, судла... Гэхдээ судлаж, туршиж, ажиглангаа баримтын гадаад тал дээр бүү хоцор... баримтыг архивын зүйл болгон хувиргахгүй бай. Тэдгээрийг удирдаж байгаа зүй тогтлыг хай” гэж зөвлөсөн байдаг. Химийн элемэнтүүдийн үелэх хуулийг нээсэн Д. Менделеев шинжлэх ухаан судалгааны зорилтын талаар хэлэхдээ “Судлах гэдэг бол: o Ердийн дүрслэл буюу тодорхойлолт бус харин судлах зүйлд харьцах харьцааг танин мэдэх o Хэмжилтэд хамаарах зүйлийг хэмжих o Тодорхой системд чанарын болон тоон мэдээллийг ашиглан судалж байгаа зүйлийн байр суурийг тодорхойлох o Хуулийг олж нээх o Судалж буй үзэгдлүүдийн хоорондох учир шалтгааны хамаарлын талаар таамаглах o Таамаглалыг туршлагаар шалгах o Судалж буй зүлйээр онол дэвшүүлэх явдал” гэж хэлсэн байна. Аль чшинжлэх ухаанд бидэнд таалагдах эс таалагдахаас үл хамааран олдсон мэдээллээс танин мэдэх шаардлагатай зүйл байдаг. В. Вернадский “Шинжлэх ухааны баримтыг зөв тогтоосон бол баримт нь шинжлэх ухааны мэдлэг ба шинжлэх ухааны ажлын гол агуулгыг бүрдүүлдэг. Мөн шинжлэх ухааны эмперик хэлбэртэй баримтын систем бүрдэнэ. Энэ нь эргэлзээ төрүүлэхээргүй, итгэлтэй шинжлэх ухааны үндсэн сан, шинжлэх ухааны баримт, тэдгээрийн эмперик нэгтгэлийн ангилал болдог” гэжээ. Шинжлэх ухааны баримтуудыг харилцан хамааралд нь бүхэл систем болгон авч үзсэн тохиолдолд тэрээр “эрдэмтний амьсгалах агаар” , “шинжлэх ухааны талх” болдог. Судлаач сохроор баримт хайх бус, байнга тодорхой зорилго, зорилт, үзэл санааг удирдлага болгоно. Судалгааны эмперик ба онолын үе шатуудыг холбогч үе нь шинжлэх ухааны асуудлын тавил байдаг.