Jump to content

Хэлэлцүүлэг:Богдын лүндэн

Page contents not supported in other languages.
Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Наймдугаар Богдын лүндэн ОРШВОЙ

       Ум сайн амгалан болтугай 
  Сугайбодын орноос бууж ирсэн, баруун газрын Далай ламаас зарлигтай, Банчин богдоос сунтагтай, 75 Махгалын дүртэй, 1000 мэлмийтэй, түмэн сонортой хонисон бодьсадын  Очирдарь ламын гэгээн гэж ар халх, 4 аймаг,  шавь 7 хошуу, өвөр 49 хошуунд залагдаж ирсэн билээ. Богд эзэн хаанаас зарлигтай халхын ширээнд суусан билээ. Шажиныг дэлгэрүүлэгч, амьтныг жаргуулагч, шажины алтан тамгыг түшиж, эх болсон 6 зүйл хамаг амьтны тусын тулд амирлангуй дүрээр суудаг билээ би. Ар халхын та нар минь ээ! Би 3000 ертөнцийг өдөр, шөнийн хамт товчлон 6 эргэдэг билээ. Та нарын минь  гэрийн доторх хэрүүл тэмцэл, хэл ам, атаа тангараг, галын манаас, үүдний шороо хог чинь халж орж болохгүй байна. Ар халх та нар минь 16-р орны өвлийн сүүл сарын 29 нд Дэчин галавын Очирдарь эх лаврин хийд орон болгоныг өгч та нарын алтан сайхан амь биеийг чинь халж буцаасан билээ. Та нарын татсан тамхины утаа чинь огторгуйн нар сарны гэрлийг бүрхэх цаг болж байна. Уусан архи чинь мөрөн далай мэт болж гаталж гарч болохгүй байна. Цөвүүн цагийн цагаан тамхины үр дэлгэрч байна. Тэр цагт эхлээд алт мөнгөө өгч татна,  түүний дараа арван цагаан буянаа өгч татна, түүний сүүлд үр хүүхдээ өгч татна, түүний сүүлд хоёр нүднийхээ усыг өгч татна, тэгээд хойт төрөлдөө 70,000 галав нөхцтөл очир тамын зовлонг эдэлнэ бишүү. Та нарын хийсэн хилэнц нүгэл чинь миний баруун, зүүн алганд Эрлэгномун хааны толь мэт байдаг бишүү. Барс туулай жилийг үзвээс 60 жилийн жаргал ирнэ. Гэвч та нарын үйлдсэн 10 хар нүгэл, хар улаан хараал чинь энэ цөвүүн цагт ханиадны эзэн болж байна бишүү. Тэр чинь хор болдог байна. Элдвийг амирлуулахын тухайд өрх дараалан СУНДУЙ, ЖАДАМБА, ЛҮМБЭНГАРАВ, ТАРВАЧЭНБУ, ДАМДИНГИЙН ДОРДОГ, бага сага айл болвоос АЛТАНГЭРЭЛ, ДАШЗЭВЭГ, НАЙМАН ГЭГЭЭН, ДОРЖЗОДОВ, НАМСРАЙН ДАЛЛАГА хуврагууд ГУРВАН ГҮРЭМ, ДЭВЖИД СЭРЖИМ, ЖАМБАЛЦАНЖОД,  ЖАМСРАН ГИЙН ГАНС ШАВАГ, НАЙДАН шар хар олон даяар МААНЬ, МЭГЗЭМ, ДАРЬ ЭХ, ЖИНЛАВЦОГЗОЛ, БАЗАРСАД түм бумаар нь уншаа! Ар халх та нар минь ээ! Гурван настай балчир хүүхдээс дээш ертөнцийн ажил төрөл арилжаа наймаа, архи, даалуу арван хар нүгэлт явдлыг ер сайн мэдэх байтлаа эрдэм номыг юунд эс үзнэм бэ? Маань мэгзэмийг юунд эс уншнам бэ? Хойд төрөлд бурхны  оронд яаж очих вэ? Ар халхын та нарт минь 5,7,8-р богд гэгээн олон удаа сургаалыг тархаасан билээ. Та нар сонсовч сонсоогүй юм шиг, харавч хараагүй юм шиг тоомсоргүй өнгөрүүлдэг бишүү. Ар халхын та нар минь алт мөнгийг зүүж эдэлбээс 5 цэнгээс илүү бүү эдэл. Миний үгнээс зөрж эдэлбэл элдэв муу хортон дайсны гарт түргэн орж зовно бишүү. Ар халхын та нар минь Манж, Хятадыг ирэхэд ширээ талбиж ширдэг дэвсэж хүндэлдэг. Миний шавь хуврагуудыг ирэхэд ойшоохгүй доромжлон басамжлан суулгадаг чинь бурхан шажиндаа буруу харж, харь хэл буруутны гарт түргэн орж зовно бишүү. Хойд төрөлдөө 3000 галав нөхцтөл очир тамын зовлонг эдлэхийн тохиол! Гэлэн гэцэл тойн хуврагууд минь ээ! Хурал номын газраас орхимжоо бүслээд, чавираа хийсгээд улаан, шар халзан мориудыг унаж, баг идээнд баригдаж авгай хүүхдийн тоглоом болж явдаг чинь миний нүдэнд шарын шажиныг үүлэн сүүдэр дайрч өнгөрөх лугаа адил болж байна. Энэ цөвүүн цагт авгай хүн нарын дэргэр үс, сэргэр мөртэй хүний дээл чинь миний нүдэнд шувууны толгойтой эрлэгийн элч адил болж үзэгдэж байна. Далай ламаас заалгасан зарлигтай, Банчин богдоос өршөөгдсөн шажины алтан тамгыг та нарын оройн дунд адис болгон тавья. Энэ цөвүүн цагийн авгай хүн нарын үс залгаа зүүдэс чинь бие бүсэлсэн хар эрээн могой болж үзэгдэж байна. Хойд насанд чинь тамын чагтага, хоолойд чинь тушаа болж очир тамын уяанд орооцолдож байна. Аав ээжийн хайрласан хонгор халиун үсийг байхад юунд элдэв этгээдийн бус муу юмнуудыг зүүж эдэлнэ вэ? Энэ цөвүүн цагийн битүү саравчтай бөмбөгөр оройтой малгай өмсөж эдэлбээс цэргийн хувцас, сумны толбо мэт шинжтэй байна. Улаан ташуур бариваас гар хуруугаа цустахын тохиол, улаан хуйтай хутга зүүвээс улаан ташаатай болж ирт мэсэнд дайрагдахын тохиол, улаан эмжээртэй, улаан зулгатай гутал өмсвөөс цусан дундуур туулахын тохиол, дөрөөвчилсөн гөлөм тохвол суварганы толгой доош харуулсан мэт болж бурханы ...

Start a discussion about Богдын лүндэн

Start a discussion