Jump to content

Хэлэлцүүлэг:Давааны Ар нутгийн син жун шу шэн

Page contents not supported in other languages.
Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Энэ син жун шу шэн яг юу гэсэн утгатай үг бэ? Орчуулж болдоггүй юм бол, ядаж тиймэрхүү утга илэрхийлнэ гээд хаалт, хашилтанд жижигхэн тайлбар хийж болохгүй юу?

За ойлголоо. Megzer (talk) 12:00, 6 Нэгдүгээр сар 2016 (UTC)[хариулах]

Син Жун Шу шэн гэх нэршил ойлгомжгүй байж болох талтай ч, монгол хэлэнд орчуулсан олон янзын хэлбэр байдаг тул шууд хятад ханзыг нь авч ашиглах болсон тул анхаарна бизээ. Монгол хэлээр сүүлийн үед олон янзын орчуулга байдаг. Эдгээрээс заримыг нь дурдвал,

  • Монгол улсын түүх болон Чулууны Далай гуайн бүтээлүүдэд Нийтийн дундад зөвлөлийн муж,
  • Сайшаал гуайн бүтээлүүд, ШУА-ын түүхийн хүрээлэнгээс гаргасан Монголын Юань улс гэх бүтээлд: Төвлөн засах төлөөний яам гэжээ. Энэ бол сүүлийн үед дэлгэрч байгаа санал.
  • Бас англи хэлний Википедиад branch secretariat(нарийн бичгийн дарга нарын газар)гэж байна. Бас province -муж гэж товчилж бичсэн байна.
  • Зөвхөн хэдхэн жишээг авахад л хэд хэдэн өөрөөр нэрлэж байна. Мөн 省 (Shěng) гэх ханз нь өөрөө муж, яам гэж орчуулж болоод байгаа тул хятад ханзыг нь шууд хуулж бичсэн. Санал хүсэлт байвал хариу илгээнэ үү. Megzer (talk) 14:44, 6 Нэгдүгээр сар 2016 (UTC)[хариулах]

Монголчлох боломжтой. Төвлөн засах яамны харьяа яам/муж гэж бодож байна. Харин яг алинээр нь вэ судалгаа хэрэгтэй. Sheng гэсэн үгийг Сүн улс хэрэглэж байгаагүй бөгөөд Юань, Мин, Чин улсын үед, БНХАУ, Тайвань хэрэглэж байна. Өнөөгийн утга муж, харин 13-р зууны утга өөр байсан байж болно. Одоогийн жишээгээр бодоход: Хятад улсын их бага нутаг дэвсгэр бүгд өөр өөрийн гэсэн давтагдашгүй нэртэй бөгөөд ард нь муж, аймаг гэж ялгах шаардлагагүйгээр өөр хоорондоо ялгарч танигддаг. Тийм болохоор эртнээс хятадууд муж гэж тодотгоход ач холбогдол өгч байгаагүй мэт. Харин өнөө цагт Ганьсу мужийн засгийн ордон гэх мэтээр нэрийдэж байгааг бодвол эрт цагаас тухайн нутгийг засгийн газар, засгийн ордон, удирдлагын аппаратаар нь нэрлэдэг байжээ.--MongolWiki (talk) 15:54, 6 Нэгдүгээр сар 2016 (UTC)[хариулах]

Province гэж ганц муж гэх утга илэрхийлэхгүй яам/харьяа яам гэсэн утгыг бас илэрхийлдэг талаар википедиагаас үзлээ. Тэгэхээр миний бодлоор аль тохиолдолд хэрэглэхээс хамааруулан "төвлөн засах яам" эсвэл муж гэдгийн аль нэгээр нь сонгон хэрэглэвэл болмоор юм шиг. Син жун шу шэн энэ үгээр бол хятад хэлгүй мань мэт хэзээ ч ойлгохгүй юм байна. Тэгэхээр өгүүллэгүүдээ шууд Давааны арын муж гэдэг юм уу нэрлээд өгүүллэгийнхээ эхэнд ийм үгнээс гаралтай ийм утгатай гээд тайлбарлавал дээр байна. Munkhzaya.E (talk) 20:32, 6 Нэгдүгээр сар 2016 (UTC)[хариулах]