Jump to content

Хэлэлцүүлэг:Жалбуугийн Чойнхор

Page contents not supported in other languages.
Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Энэ хуудсыг нэмэн засварлаж байна. Нэг сарын дотор эцэслэн оруулна.

Одоогоор дорхи текстийг оруулж өгнө үү.


Жалбуугийн Чойнхор нь 1944 оны нэгдүгээр сарын 15-нд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрсөн. Монголын Улсын Гадаад харилцааны дэд сайд, тэргүүн дэд сайдаар ажилласан ахмад дипломат, яруу найрагч, орчуулагч.

Боловсрол

Жалбуугийн Чойнхор нь олон улсын харилцаа, дипломатын мэргэжилтэй.

1964 онд МУИС-ийн Англи хэлний ангийг,

1970 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль - МГИМО,

1987 онд ЗХУ-ын Гадаад явдлын яамны дэргэдэх Дипломат Академийг тус тус төгссөн. Тус Академийг төгсөхдөө Монгол улсын гадаад бодлогын сэдвээр нэгэн сэдэвт зохиол бичиж түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан.

Англи, орос, франц хэлтэй.

Ажилласан байдал

1968 -1969 онд НҮБ-ын дэргэд суугаа Монгол улсын Байнгын Төлөөлөгчийн Газарт жижүүр-орчуулагч;

1970 - 1972 онд ГЯЯ-ны Олон улсын байгууллагын хэлтэст референт, атташе;

1972 - 1975 онд Женев дэх НҮБ - ын салбар болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Монгол улсын Байнгын Төлөөлөгчийн Газарт атташе, хоёрдугаар нарийн бичгийн дарга;

1975 - 1985 онд ГЯЯ -ны Олон улсын байгууллага, Хэвлэл мэдээлэл, Төлөвлөлт боловсруулалтын хэлтэст хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, мөн хугацаанд Монголын Парламентын Бүлгэмийн нарийн бичгийн даргын ажлыг хавсран гүйцэтгэсэн;

1987 - 1990 онд ГЯЯ - ны Азийн хэлтсийн дарга, яамны Коллегийн гишүүн;

1990 - 1992 онд МАХН-ын Төв хорооны гишүүн;

1990 - 1995 онд ГЯЯ - ны нэгдүгээр орлогч сайд, Гадаад харилцааны дэд сайд, тэргүүн дэд сайд; Мөн хугацаанд ЮНЕСКО - гийн Монголын Үндэсний Комиссийн даргаар ажилласан

1995-2003 онд Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд.

2014 - 2016 онд Гадаад Хэргийн Яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд

зэрэг албан ажил үүрэг гүйцэтгэж байв.

Төрийн шагнал, одон медаль, цол

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, ойн медалиудаар шагнуулсан. Хүндэт дипломат цол авсан. 1991 онд Монгол улсын “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд" дипломат дээд цол хүртсэн.

Start a discussion about Жалбуугийн Чойнхор

Start a discussion