Хэлэлцүүлэг:Монгол Улсын Ерөнхий Сайд

Page contents not supported in other languages.

Энэ жагсаалтаас Туяаг хасвал дээр бишүү.Ganbat

Ерөнхий сайдуудын жагсаалтын талаар[кодоор засварлах]

Энэ жагсаалтын сүүлчийн багана нь Харъяа нам гэсэн толгойтой юм байна. Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ харъяалагдаж байсан намыг нь бичих юм уу, одоо харъяалагдаж байгаа намыг нь бичсэн нь дээр үү. Ganbat 09:21, 28 Арваннэгдүгээр сар 2007 (UTC)[хариулах]

Ерөнхий сайд байхдаа харьяалагдаж байсан нам нь дээр байх. --Чинээминий яриа 10:33, 28 Арваннэгдүгээр сар 2007 (UTC)[хариулах]
Чинээтэй санал нэг байна. Гэхдээ бас нэг зүйл гэвэл харьяалагдаж байсан нам эсвэл эвсэлийг нь бичвэл яасан юм бэ? Тухайлбал М.Энхсайхан Ерөнхий сайд байх үедээ ардчилсан холбоо эвсэлээс нэр дэвшин гарч ирж байсан. Ц.Элбэгдорж 2004 онд Эх орон ардчилал эвсэлээс байсан санагдана. Билгүүн 08:21, 29 Арваннэгдүгээр сар 2007 (UTC)[хариулах]

Хатанбаатар Магсаржав[кодоор засварлах]

Хатанбаатар Магсаржав монгол улсын ерөнхий сайдаар ажиллаж байгаагүй санагдах юм. Харин шанзав хэмээх Гончигжанцангийн Бадамдорж гэх лам хүн Т.Намнансүрэнгийн дараа ерөнхий сайд болсон гэж Баабарын "Нүүдэл Суудал" I ботид байна. Дараах линкээс бас олж харж болох нь: [1].--Ganbat 03:11, 30 Арваннэгдүгээр сар 2007 (UTC)[хариулах]

Шанзав Г.Бадамдорж 1919 оны 5 сараас 11 сар хүртэл ерөнхий сайдаар ажиллаж байсан нь үнэн. Харин Төрийн ордонд байдаг ерөнхий сайд нарын зураг дунд түүний зураг байдаггүй юм шиг байна лээ. Улсаа Хятадад худалдсан гэж үздэгтэй холбоотой ч байж магадгүй, би л хувьдаа түүнийг ерөнхий сайд нарын жагсаалтад оруулах ёстой л гэж бодож байна. Хатанбаатар Магсаржавын хувьд Барон Унгерний сэргээсэн хаант засгийн ерөнхий сайд байсан бололтой. --Zorigt 09:07, 7 Арванхоёрдугаар сар 2007 (UTC)[хариулах]

Төрийн ордон дахь зурагт Хатанбаатар Магсаржавын зураг байхгүй оронд нь Шанзав Г.Бадамдоржийн зураг байдаг юм билээ. --124.158.69.255 12:00, 26 Хоёрдугаар сар 2009 (UTC)[хариулах]

МАХН 1924 онд л байгуулагдсан.[кодоор засварлах]

1924 он хүртэл Ардын нам, Түшмэдийн нам, Ноёдын намын гишүүд л Засгийн газрыг толгойлж байсан. Үүнийг ялгаж салгаж өгөх хэрэгтэй байна. --ОригМонгол 06:35, 11 Есдүгээр сар 2008 (UTC)[хариулах]