Хэмжил зүйн конвенц

Хэмжил зүйн конвенц (франц. Convention du Mètre, англи. The Metre Convention) - Улс орнуудын хэмжил зүйн стандартын нэгдмэл байдлыг хангах зорилготой олон улсын гэрээ юм. Энэхүү Гэрээг 1875 онд Парист арван долоон улс байгуулсан түүхтэй. 1921 онд гэрээнд бага зэргийн өөрчлөлт оруулсан бөгөөд 2020 оны байдлаар конвенцод 62 улс бүрэн эрхт гишүүнээр, 40 улс болон байгууллага бүрэн бус хамтрагч гишүүнээр нэгдээд байгаа ажээ (Монгол Улс бүрэн бус хамтрагч гишүүн юм).

Хэмжил зүйн конвенцын дагуу Олон улсын хэмжил зүйн товчоо (франц. Bureau International des Poids et Mesures, BIPM, англи. International Bureau of Weights and Measures ), Олон улсын хэмжил зүйн хороо (франц. Comité International des Poids et Mesures, CIPM) байгуулагдсан бөгөөд Хэмжил зүйн ерөнхий чуулган (фр. Conférence Générale des Poids et Mesures, CGPM, англи. The General Conference on Weights and Measures ) Францын Севр хотод 4 жилд 1 удаа чуулдаг байна.

Конвенц байгуулсан түүх[засварлах | кодоор засварлах]

1875 оны 3-р сарын 1-ээс 5-р сарын 20-ны хооронд Парист 20 муж улсын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг оролцуулсан дипломатын бага хурал (French Conférence diplomatique du mètre) болж, сүүлийн өдөр нь Францын Гадаад яамны "Цагны танхим"-д (франц. Salon de l'Horloge) Аргентин, Австри-Унгар, АНУ, Бельги, Бразил, Венесуэл, Дани, Герман, Итали, Перу, Португал, Оросын хаант улс, Испани, Швед, Норвеги, Франц, Швейцар, Османы Эзэнт улс зэрэг 17 орны төлөөлөгчид Хэмжил зүйн конвенцод гарын үсэг зурсан түүхтэй.

Олон улсын хэмжил зүйн товчоо (франц. Bureau International des Poids et Mesures, BIPM)-ны төв байр нь Парисын (Франц) ойролцоох Севр хотод байрладаг, байнгын ажиллагаатай байгууллага юм. Товчооны гол үүрэг бол Хэмжил зүйн конвенцод оролцогч бүх улс оронд хэмжилтийн нэгдсэн тогтолцоог бий болгох явдал юм. Үүний тулд хэмжлийн нэгжийн үндэсний стандартыг харьцуулж, хэмжилтийн нарийвчлалыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хэмжил зүйн чиглэлээр судалгаа хийдэг. Товчоог Хэмжил зүйн конвенцод оролцогч улсууд санхүүжүүлдэг байна.

Олон улсын хэмжил зүйн хороо (франц. Comité International des Poids et Mesures, CIPM) нь гишүүн орнуудын төлөөлөл болох 18 хүний ​​бүрэлдэхүүнтэй. Хороо жил бүр Олон улсын хэмжил зүйн товчооны төв байранд хуралддаг. Тус хороо нь Олон улсын хэмжил зүйн товчооны ажилд хяналт тавьж, гишүүн орнуудын хэмжил зүйн судалгааг уялдуулан зохицуулж, Хэмжил зүйн ерөнхий чуулганд зөвлөмж гаргаж өгдөг байна.

Хэмжил зүйн ерөнхий чуулган (франц. Conférence Générale des Poids et Mesures, CGPM) нь 4 жилд нэг удаа чуулдаг бөгөөд гишүүн болон бүрэн бус хамтрагч гишүүн орнуудын төлөөлөгчид оролцдог. Уг Бага хурлаар Олон улсын хэмжил зүйн хорооны илтгэлийг сонсож, олон улсын хэмжил зүйн "СИ" нэгжийг дэлгэрүүлж, боловсронгуй болгох чиглэлийн шийдвэр гаргадаг. Мөн байнгын ажиллагаатай Олон улсын хэмжил зүйн товчооны ирэх 4 жилийн төсвийг баталдаг.

Гишүүн орнуудын жагсаалт[засварлах | кодоор засварлах]

  • Аргентин
  • Австрали
  • Австри
  • Беларусь
  • Бельги
  • Бразил
  • Болгар
  • Канад
  • Чили
  • БНХАУ
  • Колумби
  • Хорват
  • Чех
  • Дани
  • Египет
  • Финланд
  • Франц
  • Герман
  • Грек
  • Унгар
  • Энэтхэг
  • Индонез
  • Иран
  • Ирак
  • Ирланд
  • Израил
  • Итали
  • Япон
  • Казахстан
  • Кени
  • Өмнөд Солонгос
  • Литва
  • Малайз
  • Мексик
  • Монтенегро
  • Нидерланд
  • Шинэ Зеланд
  • Норвеги
  • Пакистан
  • Польш
  • Португал
  • Румын
  • Орос
  • Саудын Араб
  • Серби
  • Сингапур
  • Словак
  • Словени
  • Өмнөд Африк
  • Испани
  • Швед
  • Швейцар
  • Тайланд
  • Тунис
  • Турк
  • Украин
  • Арабын Нэгдсэн Эмират Улс
  • Их Британи
  • АНУ
  • Уругвай
  • Венесуэл
  • Эквадор

Бүрэн бус хамтрагч гишүүн орнууд[засварлах | кодоор засварлах]

  • Албани
  • Азербайжан
  • Бангладеш
  • Боливи
  • Босни-Херцеговин
  • Ботсвана
  • Карибын холбоо
  • Тайвань
  • Коста-Рика
  • Куба
  • Эстони
  • Этиоп
  • Гүрж
  • Гана
  • Хонконг
  • Ямайка
  • Кувейт
  • Латви
  • Люксембург
  • Умард Македон
  • Мальта
  • Маврики
  • Молдав
  • Монгол
  • Намиби
  • Оман
  • Панам
  • Парагвай
  • Перу
  • Филиппин
  • Катар
  • Сейшелийн арлууд
  • Шри Ланка
  • Судан
  • Сири
  • Танзани
  • Узбекистан
  • Вьетнам
  • Замби
  • Зимбабве