Jump to content

Хэрэглэгчийн яриа:НАРАНГЭРЭЛ

Page contents not supported in other languages.
Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Нидерланд улс Нидерланд улс нь Европын баруун хойно, Хойд тэнгисийн дагуу орших жижиг орон юм. Гэхдээ Белги, Люксэмбург зэрэг жижиг орнуудаас том газар нутагтай. Нидерландыг ихэнхдээ Голланд гэдэг ч энэ нь зөвхөн баруун хойд нутгийнх нь нэр юм. Нидерландын газар нутгийн хагас нь далайн төвшний орчим ба доош байдаг. Газар нутаг нь далайгаас үүсэлтэй гэж үздэг. Датчууд намаг шавартай газрыг далангаар хааж, дараа нь усыг соруулж хатаах замаар шинэ газар нутгийг бий болгож байсан юм. Соруулахдаа ердийн салхин тээрмийг ашиглаж байсан нь одоо цахилгаан насосуудаар шинэчлэгджээ. Нидерланд нь байгалийн баялаг багатай, үржил шим муутай газартай. Гэвч датчууд ямарваа саад бэрхшээлийг үл хайхран дэлхийн хөрөнгөлөг улсуудын нэг болох өнөөгийн Нидерланд орныг байгуулж чаджээ. Голландын эдийн засгийн гол цөм нь гадаад худалдаа юм. Европын томоохон голууд Нидерландын нутгаар дайран Хойд тэнгист цутгадаг. Эдгээр голууд болон Хойд тэнгисийн байрлалаараа Нидерланд улс гадаад худалдааны орон болж чадсан юм. Нидерланд нь дэлхийн хүн ам хамгийн шигүү суурьшсан газруудын нэг. Хүн амынх нь бараг 90 хувь нь хотууддаа төвлөрсөн байдаг. Амстердам бол хамгийн том нийслэл хот нь. Засгийн газар нь Хагю-д байрладаг. Роттердам нь Нидерландын хамгийн том усан боомт хот бөгөөд хоёр дахь том хотдоо тооцогддог. Энэ жижиг орон Европын уран зураг, утга зохиол, шинжлэх ухааны хөгжилд их хувь нэмэр оруулсан байна. Нидерланд нь одоо Антиллийн болон Арубагийн арлуудыг өөртөө нэгтгэдэг. Нидерланд гэдэг нэр нь ч “доор газар” гэсэн утгатай. Нутгийн хагас нь далайн төвшнөөс нэг метр орчим л өргөгдсөн, нөгөө хагас нь доош байдаг байна. Тэд ихэнх газраа ХАА-д зориулдаг. Зүүн талаараа Герман, өмнө хэсгээрээ Белги, баруун болон хойд талаараа Хойд тэнгистэй хиллэнэ. Хойд тэнгисийн эрэг нутаг нь элсэрхэг хөрстэй байх ба томоохон хотууд нь энэ хэсэгтээ байрлана. Нам доор газруудыг далан барин хааж механик насос ашиглан хатаах ажил одоо ч гэсэн үргэлжилж байна. Ийм аргаар шинэ газар нутгийг буй болгож ХАА-д ашиглах үржил шимт газар болгон хувиргаж байгаа юм. Намгархаг устай газраа далангаар хаан усыг нь соруулан хатааж шинэ газар бий болгосоор байна. Цаг агаарын хувьд эргийн бүсдээ дундаж хэм нь нэгдүгээр сард +1+5, долдугаар сард +14+21 хэм байна. Жилийн дундаж хур тунадас нь 690-770 мм. Нидерланд орон байгалийн баялаг багатай, хүлрийг түлшинд хэрэглэж байв. Өмнөд Лимбург мужид бага зэрэг нүүрсний нөөцтэй байсан. 2006 оны байдлаар Нидерланд 16.491.461 хүн амтай, нэг хавтгай дөрвөлжин км газарт 486 хүн оногдож байна. Голландын талаарх сонирхолтой мэдээлэл • Статистик үзүүлэлтээр Голланд хүмүүс Дэлхийд хамгийн өндөрт ордог. Эрэгтэйчүүдийн дундаж өндөр 1.85м, эмэгтэйчүүдийнх 1.75м. • Нидерланд Европийн Холбоог үүсгэн байгуулагч улсуудын нэг юм. • Голландад 17 сая дугуйтай, ойролцоогоор иргэн бүр нь нэг дугуйтай гэсэн үг. • Голландын хамгийн өндөр цэг нь 323м, тиймээс үүнийг ‘уул’ хэмээн дууддаг аж. • Голланд айл бүрийн бараг бүх зочдын өрөө бүрт янз, янзаараа баглаа цэцгүүд байдаг. • Амстердамд 200 гаруй үндэстэн ястан хүмүүс амьдардаг. • Шхипол буудалд онгоцоор газардах үед та далайн төвшнөөс 4.5м дор бууж байна гэсэн үг. • Нидерландад Европын Холбооны хамгийн залуу хүн амтай улсуудын нэгд ордог. 0-14 насныхан: 18%; 15-64 насныхан: 67.8%; 65-аас дээш насныхан: 14.2%. • Олон улсын шүүх Хэйг (Den Haag/The Hague/монголоор Гага)-ийн Энх тайвны Ордонд байралдаг. • Гурван Голланд хүний нэг нь ямар нэгэн спорт клубын гишүүн байдаг. • Бараг 800 орчим музейтэй учраас Дэлхийн хамгийн олон музейтэй улсуудын нэгт багтдаг. • Дэлхийн Хэвлэлийн Зургийн анхны үзэсгэлэн Голландад зохион байгуулагджээ. Дэлхийн хамгийн хүн ам шигүү суурьшсан газруудын нэг болохыг харуулж байгаа юм. Хүн амынх нь 66 хувь хотын захаар амьдардаг. Баруун хэсгийнхээ хойд, өмнөд талаар 20 гаруй томоохон хотууд байх ба хамгийн олон хүн амтай нь Амстердам, 739.300 хүнтэй ажээ. Хэдийгээр байгалийн баялаг багатай ч нидерландчууд машин механизм, электрон бараа, химийн үйлдвэрлэл, газрын тосны боловсруулах үйлдвэрүүдтэй. ХАА нь өндөр үр шимтэй экспортын гол нөөц юм. Ихэнх аж ахуй нь жижиг хэмжээтэй 10 хүртэл га газартай байдаг ч газраа хамгийн дээд зэргээр ашигладаг. Газар тариалангийн механикжилт, бордолт нь өндөр хэмжээнд хийгддэг тул га-гаас авах ургац нь дэлхийд тэргүүлдэг. Ихэнх фермер нь тоног төхөөрөмж, хангалт авдаг хоршооны гишүүд байна. Хоршоогоороо дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулдаг. Нидерландын ХАА-д саалийн аж ахуй нь тэргүүлэх байр суурийг эзэлдэг. Энэ орон бага газартай ч 16 сая хүнтэй, долоон сая машинтай, 20 сая дугуйтай. Төрийн тэргүүн нь хязгаарлагдмал эрх мэдэлтэй, удам дамжсан хаан юм. Гүйцэтгэх засаглалын тэргүүн нь Ерөнхий сайд бөгөөд тэрээр хаан болон Улсын ерөнхий гэж нэрлэгддэг парламентад ажлаа тайлагнадаг. Парламент нь хоёр танхимтай, нэг танхим нь 75, нэг нь 150 гишүүнтэй, гишүүд нь про¬пор-циональ системээр дөрвөн жил тутам сонгогддог. Нэг танхим нь Британийн Лордын танхимтай ижил хууль батлах, хориглох л үүрэгтэй, харин нөгөө нь хууль санаачлан хэлэлцүүлдэг байна.Нидерландын шүүх засаглал нь дөрвөн шаттай. Дээд шүүх нь Хагю-д байрладаг, хуулийн шийдвэр гаргадаггүй зөвхөн доод шатны шүүхийн шийдвэрийг хянадаг. Давж заалдах шатны шүүх, мужийн шүүх, захиргааны шүүх гэсэн дараалалтай байна.Нидерландын шүүх тогтол¬цоо нь Францынхтай төстэй, шүүгчдийн бүрэлдэхүүн байхгүй, эзэн хааны томилдог шүүгчийн шийдвэрээр хэрэг шийдэгддэг. Нидерланд нь 12 мужтай, Мужийг эзэн хааны томилсон захирагчийн алба, орон нутгаас сонгогдсон мужийн хурал захирдаг. Муж нь цааш салбарлан том хотуудаас жижиг тосгод хүртэл засаг захиргааны 500-гаад нэгж болдог.Хот дүүргийн захиргааны зөвлөл ба захирагч нь Засгийн газарт харьяалагддаг ба ард түмний сонгуулиар сонгогддог. Засгийн газрын анхан шатны нэгж болох эдгээр орон нутгийн засаглал нь орон нутгийн татвар, санхүүжилтийн тодорхой хязгаарлагдмал хэсгийг захиран зарцуулдаг.Орон нутагт усны хэрэг эрхлэх зөвлөл нь онцгой эрхтэй байдаг ба олон зууны туршид энэ зөвлөлийг газрын эзэд, аж ахуй эрхлэгчид бүрдүүлж байсан нь 1990 оноос хойш орон нутгийн сонгуулиар сонгогддог болж өөрчлөгджээ. Нэрт эдийн засагч Штиглицийн ийм сануулгыг санаж буй байх. "Голланд өвчин"өөс ангижрах шууд бөгөөд хялбархан бас цорын ганц жор гэж үгүй. Тоймтой товчхоноор өгүүлбэл ашигт малтмалын салбартаа дан ганц шүтэлгүй эндээс орж ирж буй асар их мөнгөө тансаглалд үрчихэлгүй "барагдашгүй" нөөц маань багасах үед биднийг залгуулаад тэжээх салбаруудаа хөл дээр нь босгох хэрэгтэй юм аа. Сүүлийн 10-15 жилд дэлхийн улсуудын газар зүйн байрлал, өөрчлөгдөж шинээр хэдэн арван орон бий болж, улс төрийн тогтолцоо, үндэстэн хоорондын харилцаанд маш том өөрчлөлт орсон. Энэ нь хамгийн түрүүнд дэлхийн эдийн засагт нөлөөлсөн юм. Өнөөдрийн байдлаар албан ёсны мэдээллээр манай дэлхий дээр 230-аад улс орон байдаг. Түүнээс 192 нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын гишүүнээр элсчээ.

Тус байгууллагаас манай дэлхийн хүн амын өсөлтийн талаар тусгайлан судалгаа явуулдаг аж. Мөн АНУ-д ч тэр чиглэлээр дагнан судалгаа явуулдаг албатай юм. Статистикийн хамгийн сүүлчийн мэдээгээр манай дэлхий дээр 6.2 тэрбум хүн амьдарч байгаа гэнэ. НҮБ-аас мэдээлснээр нэг өдөрт 250 мянган хүүхэд мэндэлдэг юм байна. Хүн амынхаа тоогоор Ази тэргүүлдэг буюу нийт хүн амын 56 хувь нь тус тивд амьдардаг юм байна. Мэргэжилтнүүдийн судалгаанаас үзэхэд 2050 он гэхэд Европ болон бусад хөгжилтэй орнуудын хүн ам нэлээд багасах гэнэ. Өнгөрсөн жилийн судалгаанаас үзэхэд дэлхий дээр 10 саяас илүү хүн амтай 20 хот байдаг бөгөөд хоёр жилийн дараа 22 болон нэмэгдэх юм байна. 28 сая оршин суугчтай Токио нь хамгийн олон оршин суугч-тай. Түүний дараа 18 сая хүнтэй Бразилийн Сан-Паулу, гуравдугаарт 17.5 сая оршин суугчтай Шанхай ордог аж. Статистикийн судалгаанаас үзэхэд хөгжиж байгаа орнууд хүн амын өсөлтөөрөө ойрын жилүүдэд дэлхийд тэргүүлэх аж. 1990-ээд онд дэлхийн нийт хүн амын 14 хувь хот суурин газар амьдарч байсан бол өнөөдөр бараг тэн хагас нь хот суурин газар амьдрах болсон.

Монгол Википедиа тавтай морилно уу, НАРАНГЭРЭЛ!

Тавтай морилно уу!

Сайн байна уу, Википедиад тавтай морил! Таныг Монгол Википедиад их хувь нэмэр оруулна гэдэгт гүнээ итгэж байна. Шинээр элсэгчдэд хэрэг болж мэдэх холбоосууд:

Таны Викичин байх алтан шар зам өлзийтэй байх болтугай! Хэлэлцүүлгийн хуудсууд дээр нэрээ үлдээхдээ дөрвөн долгионыг (~~~~) ашиглахаа мартав; ингэснээр таны нэр ба бичсэн он сар өдөр автоматаар тэнд бичигдэх юм. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол Wikipedia:Хурал хуудсанд юм уу миний хэлэлцүүлгийн хуудас дээр асуултаа асуу. Эсвэл {{Туслаач}} гэсэн кодыг өөрийнхөө хэлэлцүүлгийн хуудас дээр байрлуулж болно. Хэн нэгэн таны асуултанд төд удалгүй хариулах болно. Тавтай морил!

Hello and welcome to the Mongolian Wikipedia! We appreciate your contributions. If your Mongolian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
Megzer (talk) 07:51, 14 Арваннэгдүгээр сар 2020 (UTC)[хариулах]

Хөөе залуу минь ээ CV-ээ оруулж яах гэсэн юм бэ? Чиний ажлын үр дүн чухал, харин хэн байх нь хамаагүй. Та СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХ ГЭЖ ОРЖ ИРСЭН ЮМ УУ?