Jump to content

Хэрэглэгч:НАРАНГЭРЭЛ

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
my

ТҮВДЭНБААТАРЫН НАРАНГЭРЭЛ МИНИЙ ГУРВАН ҮЕИЙН НАМТАР

Миний элэнц эцэг Лувсан  нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 6-р багад хувийн малын аж ахуйгаар амьдарч байсан ба малчин гаралтай малчин хүн байсан юм. ямар нэгэн ял шийтгэл эдэлж байгаагүй, гавьяа шагналгүй билээ.

Миний өвөг эцэг Л.Дашцэрэн нь цэргийн алба хааж байсан ба дунд тушаалын албатай дэд хурандаа цолтой хүн юм. Алтан гадас болон хөдөлмөрийн гавьяаны одонгоор шагнагдаж байсан. Эрүүл мэндийн шаардлагаар цэргийн албат ажлаас чөлөөлөгдөж Цахилгаан компинатад монёчор, пүлтийн жижүүр болон техникчээр ажиллаж байв. 1954 онд ажлаасаа чөлөөлөгдөж хөдөө амьдарч байсан юм. Ямар нэгэн ял шийтгэл хүлээж байгаагүй. Аавын ээжийг Хугай гэдэг малчин хүн байсан бөгөөд 3 хүүхэд төрүүлсэн, өөрийн бие их чилээрхэж муудсаны улмаас гурван хүүгээ гурван айлд өргүүлсөн гэдэг. Миний эцэг хамгийн том хүү нь байсан юм. Харин хамгийн бага дүү нь шилийн сайн эр байсан ба түүний туулж өнгөрүүлсэн амьдралын замналыг Тунгалаг Тамир киноны зохиолд оруулсан гэдэг түүхтэй. Аавын дүү болох Д.Сүрэн нь УБИС-ийн багш, хичээлийн эрхлэгч, захирал хийж байсан. Авга ахын маань том хүү болох С.Цоггэрэл нь Тагнуулын төв газрын орлогч дарга хийж байсан юм. Тэрээр улсад олон жил зүтгэж байгаа нэгэн билээ.

Миний эцэг болох Д.Түвдэнбаатар (1923-1998) нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд 1923 онд төрсөн. Тус сумандаа дунд сургуулийг төгсгөөд 1933-1938 оны хооронд Улаанбаатар хотын үйлдвэр компинатын техникумын сургуулийг 5-н жил суралцан дүүргэсэн. Дотоод яаманд 1939-1949 он хүртэл аж ахуйн нярав болон жижүүрээр ажиллаж байв.

Мөн Тэрэлж, Сөгнөгөрийн амралтанд 1949-1960 он хүртэл нярав, мухлагийн худалдагч, жижүүр болон манаачаар тус тус ажиллаж байсан. Тэгээд УБТЗ-ын Зүтгүүрийн Депод 1960-1987 оны хооронд завсарчин, мужаан, нярав болон жижүүрээр хийж байснаар нийт улсад 48 жил ажиллаж хөдөлмөрлөж байсан юм. Зөвлөлт-Монгол найрамдлын гишүүн болон Үйлдвэрчний хорооны гишүүн, ямар нэгэн ял шийтгэл авч байгаагүй.

УБТЗ-ын Хөдөлмөрийн баатар Г.Мандах ахлагчтай Социалист хөдөлмөрийн бригадын анхны гишүүн бөгөөд анхны Төмөр замын бүтээн байгуулалтанд гар бие оролцож байсан юм. Мөн Тэрэлж, Сөгнөгөрийн амралтанд Социалист хөдөлмөрийн бригадыг үүсгэн байгуулж байв. Ардын хувьсгалын 40-60 жилийн ойн медалиуд болон олон төрлийн шагналаар шагнагдаж байсан юм. 1998 онд өвчний улмаас нас нөгцсөн.

Миний эх болох Бөмбөрөөгийн Янжинсүрэн (1937-2018) нь Завхан аймгийн Ургамал суманд 1937 оны 7-р сарын 1-нд төрсөн. Дунд сургуулийн 5-р ангийн боловсролтой. 8 хүүхэд төрүүлэн эхийн алдарт 1, 2-р одонтой бөгөөд бүх хүүхдүүд эрүүл мэнд амьдарч байна. Бага залуудаа Цэргийн Ассеймблид дуучин байсан бөгөөд эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас гарсан. Хүүхэд Залуучуудын Театрт үйлчлэгч хийж байгаад 1987 онд тэтгэвэрт гарсан ба улсад нийт 15 жил ажилласан. Ажиллаж байх хугацаандаа сайшаал шагналууд авч байсан. Ямарваа нэгэн ял шийтгэл хүлээж байгаагүй. 2018 оны 9-н сард өвчний улмаас нас барсан. Ээжийн аавыг Шагдар гэдэг хүн байсан ба Өвөр-Хангай аймгийн Нарийнтээл сумын намын үүрийн дарга хийж байв. Миний эмээ болох Сангаравын Бөмбөрөө (1914-1989) нь 2 хүүхэд төрүүлсөн ба бага хүү болох Ш.Пүрэвдаваа нь өөрийн нутагтаа малаа маллан энх тунх амьдарч байгаа билээ. Эмээ маань ихэнх насаа Төв аймгийн Батсүмбэр сумын дунд сургуулийн багш хийж байсан ба монголын анхны багш нарын нэг байсан юм. Эмээгийн маань удамд Завхан аймгийн Яруугийн хүрээнд сахалт Чоймбоо гэдэг их эрдэм номтой алдартай лам байсан юм. Эмээ маань олон хүүхэд сурган хүмүүжүүлэх үйлсэд их хувь нэмэр оруулсан багш байсан юм.1989 оны 8-н сард 75 насандаа нас барсан.


МИНИЙ ТОВЧ НАМТАР

МИНИЙ БИЕ ТҮВДЭНБААТАР ОВОГТОЙ НАРАНГЭРЭЛ НЬ 1976 ОНД ТӨВ АЙМГИЙН БАТСҮМБЭР СУМАНД ТӨРСӨН. БИ ТАВАН ЭГЧ ХОЁР АХТАЙ АЙЛЫН ХАМГИЙН БАГА БУЮУ НАЙМ ДАХЬ ХҮҮХЭД БОЛЖ ТӨРСӨНДӨӨ МАШ БАХАРХАЖ БАЯРЛАЖ ЯВДАГ. ОДОО МАНАЙХ АМ БҮЛ ТАВУУЛАА, ЭХНЭР 3 ХҮҮХДИЙН ХАМТ АМЬДАРДАГ. ХОТОД ГЭРТЭЭ ӨСӨЖ БАЙХ ҮЕД МИНИЙ ТОМ АХ БОЛОХ АЛТАНГЭРЭЛ МААНЬ УБТЗ-ЫН ТЭР ҮЕИЙН ТЕХНИКУМЫГ ТӨГСГӨӨД ХӨДӨӨ ХУВААРЬ АВАН ЭЭЖ, МИНИЙ ДЭЭД ТАЛЫН ЭГЧ БОЛОХ АЛТАН-ОД БИД 3-ИЙГ ЦУГ АВЧ АВАХААР БОЛЖ ХӨДӨӨ АМЬДАРСАН БӨГӨӨД АНХ ЭГЧ БИД ХОЁР АЙРАГ СУМАНД ОЧИХОД ТЭР СУМЫН ХҮМҮҮС ХОЁР ЦАВ ЦАГААН ЦАРАЙТАЙ ХҮҮХДИЙГ ХАРААД ЭВЭРТЭЙ ТУУЛАЙ ХАРЖ БАЙГАА ЮМ ШИГ ГАЙХААД ВЬЕТНАМ ХҮҮХЭД ҮҮ ГЭЭД ХҮН БОЛГОН БАРЬЖ ҮЗЭХ ГЭЭД ТОЙРООД БИД ХОЁРЫГ ЯВУУЛДАГГҮЙ СОНИН БАЙЖ БИЛЭЭ. ТЭГЭЭД УДАЛГҮЙ БИД ХОЁР ЯГ ХӨДӨӨНИЙ ХҮҮХДҮҮД ШИГ БОР ЦАРАЙТАЙ БОЛСОН ЮМ ДАА. 3 -Р АНГИ ХҮРТЛЭЭ ДОРНО-ГОВЬ АЙМГИЙН АЙРАГ СУМАНД ДУНД СУРГУУЛЬД СУРЧ БАЙСАН. ТЭГЭЭД УЛААНБААТАР ХОТОД ШИЛЖИН ИРЭН НИЙСЛЭЛИЙН 73-Р ДУНД СУРГУУЛЬ ОРЖ 10-Р АНГИА 1994 ОНД ТӨГССӨН.

ӨӨРИЙН ДАВУУ ТАЛ ГЭВЭЛ ХУРДАН ШАЛАМГАЙ, ӨӨРТЭЙ ИТГЭЛТЭЙ, ЗОРИЛГОТОЙ, ЮМЫГ ХУРДАН СУРДАГ БА ОЙ ТОГТООЛТ САЙТАЙ.

ХИЙХ ДУРТАЙ ЗҮЙЛС ГЭВЭЛ НОМ ЦУГЛУУЛАХ, НОМ УНШИХ, ИНТЕРНЭТИЙН ОРЧИНД АЖИЛЛАХ, БУРХАНЫ ШАШНЫ ТҮҮХ СУДАЛДАГ.

БАГАДАА ИХ ХӨДӨЛГӨӨНТЭЙ ХҮҮХЭД БАЙСАН ДАА. ДУНД СУРГУУЛИА ТӨГСӨНГҮҮТЭЭ ӨӨРИЙН СОНИРХОЛООР ГАНДАНТЭГЧИЛЭН ХИЙДИЙН ДАШЧОЙМПИЛ ДАЦАНД ГҮН УХААНЫ НОМД СУРАЛЦАН ШАВИЛАН СУУЖ БАЙСАН БӨГӨӨД ТЭР ҮЕД ДАЛАЙ ЛАМЫН ЗАРЛИГААР ТҮВДИЙН ГОМАН ДАЦАНГИЙН ЛХААРАМБА ЛАМ ТҮВДЭНДАШ ГАНДАНД УРИЛГААР ИРЖ ДАШЧОЙМПИЛ ДАЦАНГИЙН ЛАМ НАРТ ЧОЙРЫН НОМ, ЧОЙРЫН УНШЛАГЫН НОМ ЗААДАГ БАЙСАН БА ӨГЛӨӨ БОЛГОН ШАШНЫ ДЭЭД СУРГУУЛИЙН ЗААЛАНД ОЧИН НОМ ЦЭЭЖИЛДЭГ БАЙСАН БА ИХ НОМ ЗААДАГ БАЙЖЭЭ ДЭЭ БАГШ МИНЬ, ТЭР ҮЕД НОМОНД НЭВТЭРСЭН МУНДАГ ӨВГӨН ЛАМ НАРТАЙ ЗЭРЭГЦЭН ХУРАЛД ХУРДАГ БАЙСАН НЬ ХЭЗЭЭ Ч МАРТАГДАХААРГҮЙ ИХ САЙХАН ДУРСАМЖ БАЙЖ ДЭЭ. БУРХАНЫ ШАШНЫ СУДРУУДААС ХҮРДЭНД ЗОРИУЛАН ХӨВРҮҮЛЖ ҮРГЭЛЖИЛСЭН СУДАР ХИЙЖ БАЙСАН. ҮҮНИЙГ ТАЛААР ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ:

1999 ОНД ААВЫН МЭРГЭЖЛИЙГ ӨВЛӨХ ГЭСЭН ӨӨРИЙН ХҮСЛЭЭР УБТЗ-ЫН ЗҮТГҮҮРИЙН ДЕПОД АЖИЛЛАХААР БОЛЖ ОРСОН ДОО. ОЛОН ТӨРЛИЙН АЖИЛ ХИЙЖ БАЙСАН НЬ МИНИЙ ХУВЬД АЖЛЫН ТУРШЛАГА ИХТЭЙ. АНХ КОМПЬЮТЕРИЙН УХААНД 2002-2004 ОНЫ ХООРОНД ШУТИС-ИЙН КТМС-Д СУРАЛЦАЖ ТЕХНИК ХАНГАМЖИЙН МЭРГЭЖЛЭЭР ТӨГСӨЖ БАЙСАН. БИ ӨӨРИЙНХӨӨ МӨРӨӨДЛИЙНХӨӨ ТӨЛӨӨ СУРЧ ХӨДӨЛМӨРЛӨЖ, СУДАЛГАА ХИЙЖ ӨӨРИЙН ГЭСЭН БИЗНЕСТЭЙ БОЛНО, БАС ДЭЛХИЙН ИХЭНХ ОРНООР АЯЛАЛ ХИЙХИЙГ ХҮСДЭГ. ЯМАР НЭГЭН ЯЛ ШИЙТГЭЛ ХҮЛЭЭЖ БАЙГААГҮЙ, ГАВЪЯА ШАГНАЛ АВЧ БАЙГААГҮЙ. ЯМАР НЭГЭН ВИЗНИЙ ЗӨРЧИЛГҮЙ, ГАДААДЫН ГОЛЛАНД, БЕЛЬГИ, ЛЮКСЕМБУРГ, ЧЕХ, ГЕРМАН, АВСТРАЛИ БОЛОН ХЯТАД ОРНООР АЯЛАН АМЬДАРЧ БАЙСАН. МИНИЙ ГАДААДАД АЯЛАХ COUCHSURF-ИЙН МЭДЭЭЛЛИЙГ ҮҮНЭЭС ХАРНА УУ. ОДООГООР Gobi Infrastructure Partners XXK АЖИЛЛАХ ХАЖУУГААР MEBORNY АКАДЕМИД СУРАЛЦАЖ БАЙСАН.


NARANGEREL TUVDENBAATAR MY BIOGRAPHY OF THREE GENERATIONS


My great-grandfather, Luvsan, resided on a private livestock farm in the 6th bagh of Burentogtokh soum, Khuvsgul aimag, and hailed from a herder background. He had no criminal record or accolades.

My grandfather, L. Dashtseren, served in the military and achieved the rank of lieutenant colonel. He was honored with the Polaris and the Order of Merit.

Due to health concerns, he was discharged from the military and subsequently worked as a monk, foreman, and technician at the Power Plant before retiring in 1952 to live in rural areas. He did not have any criminal convictions. My paternal grandmother, a herder named Hugai, had three children, with my father being the oldest. My father's younger brother, D. Suren, held roles as a teacher, principal, and head instructor at the University of Mongolia.

My father, D. Tuvdenbaatar, was born in 1923 in Burentogtokh soum of Khuvsgul aimag. Following his high school education in the soum, he pursued further studies at the Ulaanbaatar Industrial and Technical College from 1933 to 1938. Between 1939 and 1949, he served as a farm treasurer and duty officer for the Ministry of the Interior.

Subsequently, from 1949 to 1960, he worked at the Terelj and Sognogor resorts in various capacities. He then spent 48 years at the UBTZ Locomotive Depot as a breaker, carpenter, treasurer, and attendant until his retirement in 1987. Throughout his career, he was an active member of the Soviet-Mongolian Friendship and Trade Union Committee, maintaining a clean record without any convictions.

He was a founding member of the Socialist Labor Brigade led by Mandakh of the Mongolian Railway and participated in the construction of the first Railway. Additionally, he established the Socialist Labor Brigade at the Terelj and Sognogor resorts. In recognition of his contributions, he received prestigious awards and medals, such as those commemorating the 40-60th anniversary of the People's Revolution. He passed away in 1998 due to an illness.

My mother, Yanjinsuren Bumburoo, born on July 1, 1937 in Urgamal soum of Zavkhan aimag, completed up to the 5th grade in high school. She was honored with the esteemed 1st and 2nd medals for giving birth to eight healthy children. In her youth, she worked as a singer at the Military Assembly before resigning due to health reasons. She later retired in 1987 after serving as a waitress at the Children and Youth Theater for a total of 15 years.

During her tenure, she received commendations and awards while maintaining a clean record without any criminal convictions. She passed away in September 2018 due to an illness. My maternal grandfather, Shagdar, served as the head of the party cell in Nariinteel soum, Uvur-Khangai aimag. And Bomboroo Sangarav (1914-1989) gave birth to two children, with her youngest son being Purevdavaa. She devoted a significant portion of her life to the teaching profession at Batsumber Sum Secondary School in Central Province, making her one of the pioneering educators in Mongolia. Within her ancestry, resided a renowned monk by the name of Bearded Choimboo from Yaru District in Zavkhan Province. As a dedicated teacher, she made valuable contributions to the education of numerous children. Sadly, she passed away in August 1989 at the age of 75.

MY BIOGRAPHY

My name is Narangerel Tuvdenbaatar and I was born in 1976 in Batsumber Soum of Tuv Aimag. I am the youngest child of my family, which consists of five sisters and two brothers. I grew up in big family and I am truly proud of my origin. It is one of the oldest Empire in the world and half of the population keeping its nomadic lifestyle till now. Mongolia is country with almost untouched natural beauty and resources. Currently, my family resides with my wife and three children. Growing up in the city, my elder brother Altangerel graduated from the UBTZ Technical College and accepted a job in the countryside.

When my sister and I first arrived in Airag Soum, the people there were intrigued by our appearance as two city-born children with fair complexions. Over time, exposure to the countryside caused us to develop tanned skin similar to the local children. I attended a secondary school in Airag Soum, Dorno-Gobi Province until the third grade. I later moved to Ulanbator, where I enrolled at the 73rd Primary School of the capital city and completed my 10th grade in 1994.

I possess several advantageous qualities, including being fast, confident, purposeful, a quick learner, and having a good memory. My interests include collecting and reading books, working online, and studying the history of Buddhism.

During my childhood, I was quite active and curious. After graduating from high school, I developed a keen interest in Buddhism and philosophy, particularly Datson School at Gandan Dashchoimpel Monastery. There, I had the privilege of learning under the guidance of the Dalai Lama of Tibet and other esteemed monks. I dedicated mornings to memorizing and studying various Buddhist texts. My time at the monastery left a lasting impression on me, as I was introduced to the teachings of Dharma and the art of chanting sacred texts.

In 1999, I decided to follow in my father's professional footsteps and began working at the Mongolian Railway Locomotive Depot. Over the years, I have gained valuable experience in various fields of work. I pursued and completed a degree in Technical Support at the Computer Science and Management School between 2002 and 2004. My aspirations include continuing my studies, conducting research, establishing my own business, and traveling to different countries. I have traveled to the Netherlands, Belgium, Luxembourg, Germany, Czech, Australia and China without violating any visa regulations. Presently, I am employed at Company GIP and pursuing online studied at Meborny Academy.