Хэрэглэгчийн яриа:G.Munkhtulga

Page contents not supported in other languages.

Үндэсний хэл соёл

Далайд гарцгүй ч оюундаа гарцтай монгол түмэн минь сайн байцгаана уу. Монголчуудын уламжлалт соёл гэдэг агуу зүйл өөрөө өнөөдөр ард түмэнд минь их яригддаг мөртөө их үгүйлэгдэх болсон энэ цаг үеийн мэндийг уламжлая. Өөрийн үндэстэний бүтээсэн, баяжуулсан энэ агуу хэлний үгийн сангаас бид ердөө 400 орчим үг хэллэгийг л амьдралдаа хэрэглэдэг гэж бодохоор өвөг дээдсээсээ дэндүү өчүүхэн санагдаж ичих шиг болдог. Хэрэглэдэг 400 үгийн маань 100 орчим нь харь хэлнээс буулган авсан хэвшмэл үгс гэж бодохоор нүүр улайн, гадаад хүний өмнө үг ч хэлж чаддаггүй. Тэдэнтэй үндэснийхээ хэлийг ч олигтой сурталчилж таниулж чадахгүй байж бас өөрсдийнх нь харь хэлээр ярина гэдэг утгагүй зүйл. Бид өнөөдөртөө л орос, монгол, англитай холиод ярьж байна. Удахгүй аль ч үгүй хоцрох вий. Нэг онигоо байдаг шүү дээ. “Наадмын талбай дээр нэгэн хослолтой сайхан залуутай хэнхэг байрын нутгийн залуу тааралдаж Сайн байна уу, алдар нэр хэнсэн билээ? Гэтэл өөдөөс нь Аан Хай, Ай ээм Гээнтэлмээн/Hi, I am Gentelmen/, гэхэд нь нутгийн залуу гайхшран Үгүй наад үгийг чинь Ж-ээр дууддаг биш билүү гэхэд нь Өө май Жоод/Oh my Jod/” гэсэн гэдэг. Учрыг нь олоогүй байж худал дүр эсгэх гэсэн энэ мэт хүмүүс бидэнд нэгийг бодогдуулж л байна. Бид өөрсдийгөө онигооны баатар болгон тохуурхцгааж байгаа хэрэг л дээ. Одоохондоо монгол үгс голлосон хахир инээдээр инээж байгаа ч удахгүй харь инээдээр инээж байх вий дээ. Бидний энгийн яриаг анзаарвал: “Hey өчигдөр аймаар stupid юм болсоон. Oh Sorry, my god бурхан тэнгэр минь. Би ёстой аймаар hungry, Тэр burger аймаар гоё” гэх мэтээр зүггүй буруу ярьдаг болж дээ. Мэдээж жинхэнэ монгол хэлээрээ ярина гэдэг маш хэцүү чадвар. Хэцүү зүйлийг хийхгүйгээр тархи хөгжинө гэж хэзээ ч байхгүй. Амралт, хувцаслалт, хялбаршилт гуравт анхаарах тусам сүүдэртэйгээ нийлнэ үү гэхээс ахина гэж үгүй. Төвөгтэй юм гэж байгаагүй бол хялбар зүйл гэж байхгүй байх байсан шүү дээ. Тиймээс эх хэлээ хялбарчилж, үнэ цэнэгүй харийн үгстэй бүү хутгаач. Өв уламжлал өнө мөнхөд . . .

Аливаа юмны хэмжээг мэддэг хүнд азгүй явдал тохиолддоггүй.

Өөрийнхөө бодол санааг хянаж бай, тэр чинь ирээдүйд хийх үйлдлийн эхлэл.

Агшааж хавчсан юмс өргөсөн сунаж, туйлдуулсан юмс бэхждэг. Устгаж мөхөөсөн зүйлс сэхэн цэцэглэж, бусдаас ямар нэгэн юм хожихыг санаархсан хүн эцсийн дүнд өөрт байгааг алддаг.

Хүн амьдралд хэтэрхий их тэмүүлдгээсээ болоод л, даан ч богинохон насалдаг юм даа.

Тэнгэрийн дор юм бүхэн ердөө л цаг зуурын төдий билээ.

Бага юманд тэмүүлэх аваас түүнээ олж авна. Их юманд санаа хандуулбаас төөрөгдөлд унана.

Ээ, золгүй хувь тавилаан! Энэ чинь аз жаргалын тулгуур юм шүү дээ. Ээ, аз жаргал аа! Түүн дотор л зовлон гамшиг нуугдаж байдаг юм даа.

Тэнгэрийн доорхи аугаа их үйл хэрэг ямагт жижиг сажигхан зүйлээс эхэлдэг.

Хүсэл тачаалынхаа хэмжээ хязгаарыг мэдэхгүй байх шиг тийм их гай зовлон үгүй.

Юм мэддэг хүн нэг их яриад байдаггүй. Ярьж байгаа хүн харин юу ч мэдэхгүй байх нь олонтаа.

Олон юм амлаж байгаа бол тэр итгэл даах хүн яавч биш.

Хүмүүсийг араасаа дагуулахыг хүсч байвал, өөрөө тэдний араас дага.

Ажил хийж байгаа хүнд бүтэлгүй явдал заавал тохиолдоно. Эд юмтай хүн нэгэн цагт түүнээ гээнэ. Асар ухаантай хүн бүтэлгүйтдэггүйн учир, ердөө л юм бүрт хуруу дүрдэггүйнх.

Би эрхэмлэн нандигнаж явдаг гурван эрдэнэтэй. Эхнийх нь миний хүнлэг чанар, удаахь нь арвич гамтай зан минь, гурав дахь баялаг минь гэвэл юунд ч бусдын түрүүнд ордоггүй.

Ухаантай хүн амьдралаа өег хангалуун байлгахын төлөө тэмцдэг, түүнээс биш эд хогшил хураадаггүй.

Үнэн үг уран гоё байдаггүй.

Амар хялбар юманд найдах аваас, гарцаагүй, асар олон бэрхшээл учрах болно.

Ажил хэргээ их хэцүү гэж бодож урьдаас хар. Тэгэх юм бол тийм ч их хэцүү биш байх болно.

Нас барсан атлаа мартагдаагүй хүн л мөнхийн хутгийг олжээ.


Күнз Хятадын аугаа гүн ухаантан Күнз нь МЭӨ 551онд Хятад улсын зүүн хэсэгт орших өнөөгийн Шаньдун мужийн нутагт Лу нэртэй бяцхан хаант улсад мэндэлжээ. Күнзийг төрөх үед 70 настай байсан эцэг Хэ овогт нь хошууны захирагч байжээ. Күнз 3 насандаа эцэгээсээ 17 настайдаа эхээсээ өнчирсөн юм. Хэдийгээр багадаа ядуу зүдүүгийн зовлон амсаж байсан ч Хятадын ард түмний бодол санааг нэгтгэж итгэл үнэмшлийг цогц болгож чадсан анхны хүн болсон билээ. Күнзийн үзэл бодлын гол сургаал нь хуучинсаг шинж чанартай байдаг юм. Ард түмэн төдийгүй удирдагч нарт урьдын ёс суртахууны шилдэг үлгэр жишээг дагахыг уриалж байв. Күнзийн сургаал Хятадын засаг захиргааны албан ёсны гүн ухаан байсан төдийгүй тус улсын дийлэнх иргэдийн ертөнцийг үзэх үзэл болж тэдний амьдралд гүн нөлөө үзүүлсээр иржээ. Тэрээр 50 настайдаа засгийн газарт өндөр албанд томилогдсон боловч 4 жилийн дараа түүнийг огцруулжээ. Ингээд Күнз 13жил тэнүүчлэн багшийн ажил эрхэлж байгаад төрсөн нутагтаа ирж 5 жил амьдраад нас баржээ. Түүний гүн ухаан 2000 гаруй жилийн туршид Хятадын ард түмний амьдрал, Хятадын соёлыг тэтгэгч дэлхийн хүн амын дийлэнх хэсэгт ихээхэн нөлөө үзүүлсээр байна.

                                          Афоризм

Хорвоо дээр би ямарч мэдлэгтэй төрөөгүй. Мэдэхгүй тэр бүхнээ би гагцхүү үнэн мөний тус дэмээр л таньж авсан.

Бүх юм яг энэ л ус шиг урсч байна. Цаг хугацаа зогсолтгүй жирэлзэж байна.

Сайд хүн сайн бол, харц ард ч сайн болно. Дээд хүний ёс байр салхи мэт, дорд хүний авир өвс мэт. Салхи хаанаас байна, өвс тэр зүгт налж тонголзож байдаг.

Ариун сурталт эр хүн ёс зүйг санаж явдаг, дорд хүн яавал сайхан амь зуухаа л боддог. Ариун сурталт эр хүн хууль зөрчихгүйг боддог, дорд хүн ашиг олохоо л бодно.

Юу ярьж буйг нь мэдэхгүйгээр хүмүүсийг таних арга байхгүй.

Өлбөрч үхнэ гэдэг бол бага хэрэг, ёс төрөө уландаа гишгэх л тун муу хэрэг.

Хэрэв хүн чанар үгүй бол, тийм хүнтэй ёс суртахуун хийгээд хөгжлийн тухай юугаа ярих вэ дээ?

Ёс зүйтэй хүн л ухаалаг ярьж чаддаг.

Нум сумаар харвах нь үнэнийг эрж олоход сургана. Харваач хүн хэрэв алдсан бол бусдыг зэмлэдэггүй, бурууг зөвхөн өөрөөсөө л хайдаг шүү дээ.

Дөчин нас хүрсэн мөртлөө таагүй сэтгэгдэл төрүүлдэг хүн бол нэгэнт дууссан хүн.

Эгэл ард түмэн дутуу гуцуу ахул, эзэн хаан яахин элбэг дэлбэг байхсан билээ.

Шударга хүн бусдын мөрөөр явдаггүй.

Эмэгтэй хүнд ухаангүй тачаадан дурладаг шигээ ёс журам, алдар гавъяаны үйлийг эрхэмлэдэг хүнтэй би ер тааралдаж байсангүй.

Хэн ч ариун үйлстэн байж чадна. Мэдээж, тийм байхаар шийдвэл шүү дээ.

Урьдын алдааагаа засч залруулахгүй байх нь хамгийн том алдаа буюу.

Өөртөө хатуу, бусдад зөөлөн бай. Тэгж байж л чи хүмүүсийн зүгээс учирах хороос сэргийлж чадна.

Хүн л замыг өргөсгөдөг харин зам хүнийг биш шүү.

Хуучирсан зүйлээс шинийг нээх авъяастай хүн л багш байж, бусдыг сургах эрхтэй.

Үнэнийг эрж яваа атлаа тааруухан хувцас, бүдүүн боргохон хоолноосоо ичиж байгаа эрдэмтэнтэй юугаа ч ярих билээ дээ.

Сайхан сэтгэлтэн ганцаарддаггүй. Түүнд ямагт хөршүүд олдоно.

Муу үйлс хийснийх нь хариуд буян үйлдэнэ гэдэг мулгуу хэрэг. Тэгвэл сайн юм хийсний нь хариуд яах болж байна.

Ноён нуруутай эр хүн хонхтой адилхан, цохихгүй л бол дуу гарахгүй.

Жинхэнэ эр хүн хоол бус, аян зам боддог. Тариа тарина гэдэг өлсөхөөс айсных. Суралцана гэдэг цалин хөлс горилсных. Ноён нуруутай хүн аян зам л бодож уйтгарлахаас биш, амьдрал зүдүү гэж шаналдаггүй.

Мунхаг хүн өөрийг нь хүмүүс ойлгрхгүй байна гэж гомдоллодог. Ухаантай хүн бол эсрэгээр, хүмүүсийг мэдэхгүй байгаадаа харамсдаг.

Мэргэн ухаанд хамгийн ойрхон цэг бол аливаа юмны алтан дундаж юм. Түүнд хүрэхгүй байна гэдэг нь түүнийг дайраад анзааралгүй өнгөрөөд явчитай адилхан.

Хэн нэгний ухааныг бусдын ухаантай харьцуулж болно. Харин хүний тэнэгийг өөр хэний ч тэнэглэлтэй жишин харьцуулахын аргагүй.

Эмэгтэйчүүд хийгээд дорд эрчүүдтэй харьцах тун хэцүү. Хэрэв тэдэнтэй ойртон дотносох юм бол, үгийг чин сонсохоо болино. Холдох юм бол, тэдний зүгээс чамайг зайлшгүй үзэн ядах болно.

Баримталдаг зарчим нь ондоо ондоо хүмүүс хэдий удтал хамт байвч үг хэлээ үл ололцоно.

Ариун сурталт эр хүн авъяас чадвараа дутмаг байна гэж санаа зовохоос биш, хүмүүс өөрийг нь таньж мэдэхгүй байна гэж санаа зовдоггүй.

Балчир ахуйдаа бусдыг үл хүндлэх, нас биед хүрээд бүтээл үл гаргах, өтлөвч эс үхэх, энэ юутай аймшиг вэ.

Холын бодол үгүй аваас ойрын зовлон оршино. Олноороо жигшвээс эрх биш биеэ нягтлан шинжигтүн, олноороо хүндэлвээс бас биеэ нягтлан шинжигтүн.

Орчлон дээр хүн мэнд сайн яваа нь чихч шулуун байсных. Чихч шулуун бус хүн бас мэнд сайн яваа нь завшаанаар гай түйтгэрт оногдоогүй л хэрэг шүү дээ.

Мэдэж таньж барашгүй ээ гэдгийг ухаараагүй хүнд зөвхөн хүсэлд нь таацуулан аливааг бүү заа. Хэзээ ч хэлж болохгүй үг гэж байдгийг ухаараагүй хүнд үг бүү заа. Бусад гурван зүгийг таниагүй хүнд нэгэн зүгийг бүү зүсэлж өг.

Хайрлана гээч мөнхөрлийн, жигшинэ гээч тонилохуйн хүсэл болой. Нэгийг хайрлаж нөгөөг жигших нь ёс зүй биш ээ. Бүх эсрэг тэсрэг зүйлс нь нэг л зүйлийн хоёр тал юм. Эгэл ядууг жигшиж, эд баялгийг хүсэх нь уулын буга хараад унасан морио орхисон мэт болой.

Хуучин зүйлээс шинийг нээх чадвартай хүн л байж чадна.

Залуу хүмүүстэй өндрөөс харьцаж болохгүй. Насанд хүрээд тэд гарамгай хүмүүс болж тун магадгүй. Дөч тавин нас хүрчихээд, юунд ч хүрээгүй хүн л хүндэтгэл үзэх хувьгүй бус уу?

Ариун сурталт хүн, хэн бүхэнтэй зохицож амьдардаг. Дорд хүн л өөртөө тохирох хүмүүсийг хайдаг.

Жинхэнэ хүнлэг хүн л хайрлах ч, үзэн ядах ч чадвартай

Сайн хүү эцэг эхээ зөвхөн өвдөж л зовоодог.

Ашиг тустай нөхөд гэж шулуухан, үнэн үгтэй, үгийг маань сонсож найзыг хэлнэ. Хор уршигтай хүн бол хуурамч, худал үгтэй, чалчаа нөхөд юм.

Дэг журамтай оронд үйл хэрэгтэй ч, үг яриандаа ч зоримог бай. Дэг журам үгүй газар үйл хэрэгтээ зоримог явах нь зөвч, үгээ хянаж бай.

Сайн засаглалын нууц: захирагч нь захирагчийн ёсоор,зарц нь зарцын ёсоор, эцэг нь эцэг шиг, хүү нь хүү шиг байваас зохилтой.

АНУ-д Анагаахын их сургуульд суралцахад зөвлөмж[кодоор засварлах]

Энхтайвны корпусаар дамжин Монгол улсад 2-3 жилийн гэрээтэйгээр Америкчууд ирж ажилладаг билээ. Тэдний нэг нь Америкийн Станфорд-н их сургуулийн анагаахын сургуульд хэрхэн яаж зовж зүдрэн элссэн тухайгаа монгол найздаа захиагаар илгээжээ. Ингээд олон юм нуршилгүй захиаг толилуулъя. Гол доорх захианаас авах ёстой зүйлээ авж, хэрэггүй зүйлээ хаяарай. Америк хүн хэрхэн суралцаж, амьдардаг тухай өгүүлсэн байгаа. Яг Анагаахын тухай дурдсаныг нь толилуулъя. Бүрэн эхээр нь авах бол munkhuu_drh@yahoo.com хаягаар холбоо барьж аваарай. Баярлалаа

АНАГААХЫН ДЭЭДЭД ӨРГӨДӨЛ ӨГӨХИЙН ТУЛД

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд миний бүх хийсэн юм анагаахын сургуульд орохын тулд хийсэн юм учраас миний энэ хоёр жилийн амьдралыг ойлгохын тулд Америкийн өргөдөл өгөх системийг бага зэрэг ойлговол зүгээр байх. И-мэйлийн энэ хэсэг уйтгартай байж магадгүй, яагаад гэвэл энэ бүгд Америкийн боловсролын систем, эмч болох системтэй холбоотой. Хэрвээ чи эмч биш болохоор энэ хэсэг сонирхолгүй байвал алгасаад уншаарай. Монголд хэрвээ эмч болмоор байвал арван жилээ төгссөний дараа конкурс өгөөд тэгээд анагаахын дээдэд орж болно. Америкт систем илүү төвөгтэй. Арван жилээ төгсөөд шууд анагаахад орж болохгүй. Эхлээд их сургууль төгсөх хэрэгтэй. Ямар ч мэргэжлээр сурч болно. Би Харвардын их сургуулийг Сэтгэл судлалаар төгссөн. Тэгээд төгссөнийхөө дараа л анагаахын дээдэд өргөдөл өгч болно. Америкт анагаахын дээдэд өргөдөл өгөхийн тулд: 1. Их сургуульд сонгосон мэргэжлээрээ сурч байх үедээ шинжлэх ухааны хичээлүүдэд бас суух хэрэгтэй, 2. дараа нь нэг конкурсны маягтай улсын хэмжээний шинжлэх ухааны нэг том шалгалт өгөх хэрэгтэй. Тэр шалгалтыг МСАТ гэдэг. 3. Тэгээд өргөдлүүдээ өгч эхэлнэ. өргөдөл өгөхөд бас энгийн биш. 4. Эхлээд нэг дэх өргөдлөө өгөх ёстой. Энэ өргөдөлд өөртөө эрүүл мэндтэй холбоотой ямар ямар туршлага байна гэдгээ бичих хэрэгтэй. Дээрээс нь өөрөө яагаад эмч болмоор байгаа тухай нэг том зохион бичлэг – эссе бичих ёстой. Тэгээд энэ өргөдөл, зохион бичлэг, нөгөө том шалгалтны дүн, бас их сургууль төгссөн дүн, бас их сургуулийн чинь багш нарын дэмжсэн захианууд – энэ бүгдийг анагаахын дээдүүд рүү явуулах хэрэгтэй. Явуулсныхаа дараа хүлээх хэрэгтэй. Хэрвээ чиний их сургууль төгссөн дүн тэр сургуульд хангалттай сайн, тэр нөгөө шалгалтны дүн тэр сургуульд хангалттай сайн, бас тэд нар чиний багш нарын захианд итгэсэн, бас чиний зохион бичлэг таалагдсан бол тэр сургууль чамайг хоёр дахь өргөдлөө бич гэдэг. 5. Хоёр дахь өргөдөлд олон жижиг зохион бичлэгийн асуултууд байна. Бүх сургуулийн хоёр дахь өргөдөл өөр өөр байна. Сургууль болгон өөрийнхөө сонирхдог зүйлийг асуудаг. Чи асуултуудад хариулаад буцааж явуулах хэрэгтэй. 6. Тэгээд хэрвээ тэр сургууль чиний хариултад дуртай байвал чамайг ярилцлаганд урина. 7. Тэгээд ярилцлаганд явах хэрэгтэй. Энэ хамгийн хэцүү хэсэг. Ярилцлага дууссаны дараа хүлээх хэрэгтэй. Тэгээд болоо. Хэвийн тохиолдолд энэ процессэд нэгээс хоёр жил хэрэгтэй. Би Монголд байхдаа энэ дээр байгаа 7 шатын зөвхөн нэгийг хийсэн байсан учраас хоёроос эхлэн бүхнийг хийх хэрэгтэй байсан. Америкт анагаахын дээдэд орох амархан биш. Их сайн оюутнууд дандаа байдаг ч гэсэн өргөдөл өгсөн хүмүүсийн нэг тал нь орж чаддаггүй учраас стресс ихтэй. Түүгээр ч барахгүй тэр орж чадсан тавин хувь нь хамгийн сайн сургуулиудад орох боломж хамаагүй бага. Гурваас таван хувьтай. Аймар.. Дундаж оюутан болгон 12 – 15 сургуульд өргөдөл өгдөг.

2003 ОН – БОСТОНД

За тэгээд, Монголоос гараад гэрээрээ дайрсныхаа дараа Бостон хотод очсон. Би Бостонд ажил олж амьдрах санаатай очсон. Яагаад гэвэл миний төгссөн сургууль тэнд байдаг учраас нөгөө багш нарын дэмжсэн захиа гэх мэт бүх материалаа олж нийлүүлэхэд амар гэж бодсон. Дээрээс нь өргөдөл өгөхөд хүний туршлага их чухал учраас ямар ч хамаагүй ажил хийж болохгүй. Эрүүл мэндийн судалгаатай холбоотой ажил байвал өргөдөл бичихэд их хэрэгтэй байсан. Би өөрөө хүн амын эрүүл мэнд сонирхдог болохоор тэрэнтэй холбоотой бол бүүр сайн. Бостонд олон их сургууль, судалгаа хийдэг эмнэлэг байдаг болохоор иймэрхүү ажил олоход илүү боломжтой гэж бодсон. Миний эхлээд хийх хэрэгтэй байсан юм бол тэр том шалгалтанд бэлдэх. Тэр шалгалтаар бүх их сургуулиудад заадаг шинжлэх ухааны холбоотой зүйлсийг шалгадаг. Шалгалт өгдөг өдөр найман цаг суух хэрэгтэй. Бүтэн өдөр, аймаар удаан. Жил болгон хоёр удаа өгөх боломж байна. 4 сард, 8 сард. Би Америкт 1 сард ирсэн учраас 3 сар бэлдэх хугацаа байсан. Би их сургууль төгсөөд бараг 3 жил болсон учраас олон юм мартсан. Тэр 3 сар би өдөр болгон кафенд очиж ном уншиж байсан. Тэр үед надад Монголын хүн амын сангийн хийж дуусаагүй ажил байсан болохоор шөнөд нь би интэрнэтээр тэр ажлаа хийж байсан. 4 сард шалгалт өгсөн. Амьд гарлаа!!! Би их баярлаж байсан. Хэдэн сарын үр дүн. Тэгээд зохион бичлэг бичиж эхэлсэн. Энэ бас их чухал, их цаг авсан. Тэр үед би өөртөө “энэ миний амьдралын хамгийн чухал зохион бичлэг” гэж хэлдэг байсан. Мэдээж одоо тэрийг бодохоор арай хэтрүүлсэн байх, гэхдээ тэр үед би яг тэгж бодож байсан. Ер нь бүх процессийн бүх шатанд л би тэгж бодож байсан. Яагаад гэвэл анагаахын дээдэд орж чадахгүй бол, будаа. Эмч болж чадахгүй… Тэгээд хэдэн өөр өөр эссэ бичсэн. Мэдээж Монголд байсан тухайгаа оруулсан. Бичсэнийхээ дараа бүх материалуудаа нийлүүлээд явуулсан. Явуулахаасаа өмнө их сургуулийн зөвлөхтэй ярьсан, тэр хүн надад 20 сургуульд өргөдөл өгвөл зүгээр гэж хэлсэн учраас би тэгсэн. Энэ хоёр том хэсэг дуусангуутаа би арай амарсан. Одоо тогтвортой ажил олох хэрэгтэй. Тэр үе хүртэл би нэг интэрнэтийн вэб хуудас хийдэг ажил хийж байсан, гэхдээ тэр ажил анагаахын дээдэд ороход надад туслахгүй гэж мэдсэн учраас эрүүл мэндийн холбоотой ажил хайж эхэлсэн. Ажил олох их хэцүү байсан. Би үнэндээ тийм хэцүү гэж төсөөлөөгүй, яагаад гэвэл би их сайн сургууль төгссөн, бас ажлын сайн туршлагатай байсан. Гэхдээ хамгийн том асуудал нь би зөвхөн нэг жил л ажиллах санаатай байсан. Олон дарга тэрэнд дургүй байсан, тэд нар хамгийн богино ажиллах хугацаа бол хоёр жил гэж ярьдаг байсан. Тэгээд олон ажил намайг ярилцлаганд уриад намайг дараа жил анагаахын дээдэд орох хүртэл ажиллана гэж мэдэнгүүтээ баярлалаа, баяртай гэж хэлсэн. Би санаа зовж эхэлсэн, яагаад гэвэл мөнгө байхгүй болж байсан. Тэгтэл миний эрүүл мэнд гэнэт хүндэрсэн. Миний мухар олгой халдварласан. Тэр үед өвчнөө олгой гэж мэдээгүй, зүгээр гэдэс гэж буруугаар бодсон. Дээрээс нь тэр үед надад даатгал байгаагүй учраас эмчид үзүүлэх хэтэрхий үнэтэй гэж айсан. өөрөө зүгээр болно гэж найдсан. Тэгээд миний олгой хагарсан. Их хүнд асуудал боллоо. Яаралтай хагалгаанд орсон. Гэдэс дотор халдварласан учраас миний гэдэс ажиллахаа больсон. Тэр үед миний ээж гадаадаас надад туслахаар ирсэн. Би юу ч идэж чадахгүй байсан. Эмч нар намайг нэг өвөрмөц шингэнээр тэжээгээд. Тэр үед би аймаар санаа зовж байсан, яагаад гэвэл даатгалгүй, мөнгөгүй, ажилгүй хэвээрээ. Тэд нараас надад өгч байсан тэжээгч шингэн өдөр болгоны мөнгө 1000 доллар. Нэг сая төгрөг гээд бод. Тэнгэр минь ээ. Би яаж төлөх юм бэ? Гэхдээ үхэхээс өөр юу ч хийсэн нь дээр. Нэг бүтэн сар юу ч идэхгүйгээр эмнэлэгт хэвтсэн. Амьд гарлаа!!! Их турсан. Одоо нэг том сорвитой болсон. Мөнгөний талаар хамгийн сүүлд нэг засгийн газрын өвөрмөц програмд өргөдөл өгөөд яагаад гэвэл надад төлөх арга байгаагүй, тэд нар миний өмнөөс төлөхийг зөвшөөрсөн. Хамгийн сүүлийн хэдэн өдөр эмнэлгээс компьютераар ажил хайж байсан. Нэг өдөр эмч - шинжлэх ухааны ажил хийдэг хүн надад нэг и мэйл явуулсан. Тэр миний резюмэ – си ви – г хараад би тэр ажилд тохирно гэж бодсон. Үнэндээ тэр ажил миний сонирхол, туршлагатай яг тохирсон байсан учраас би эмнэлэгт хэвтэж байсан ч гэсэн хариу бичсэн. Тэгээд долоо хоногийн дараа ярилцлаганд орохоор тохирсон, энэ өдрийн дараа би эмнэлгээс гарсан. Тэр үед их хэцүү байсан, яагаад гэвэл би их урт хугацаагаар хоол идээгүй, би их хүчгүй. Хэд хоногийн дараа тэр ярилцлаганд явсан. Мэдэхгүй энерги хаанаас олсон, гэхдээ ярилцлага амжилттай боллоо. Би ажил авлаа. Ингээд миний амьдрал тогтсон. Миний ээж надтай 2 долоо хоног байгаад ажиллаж байсан гадаад улс руугаа явсан. Миний ээжийг дипломат гэж сана. Тэр ажил яг миний хайж байсан ажил. Би нэг их алдар нэртэй эмнэлэгтэй хамтарч хүн амын эрүүл мэндийн судалгаа хийсэн. Би их баярлаж байсан, яагаад гэвэл миний ажил бас Бостоны мөнгөгүй, жирэмсэн эмэгтэйчүүдтэй холбоотой байсан. Олон Бостоны мөнгөгүй хүмүүс латин америк хүн учраас би өдөр бүр испани хэл хэрэглэж байсан. (Петрийн төрөлх хэл нь испани. М.С.). Хэрвээ сонирхвол би энэ талаар дараа илүү тодорхой бичиж өгч болно. Тэр үед надад бас нэг бодол байсан. Надад тэр хоёр жил өнгөрсний дараа ямар нэгэн надад үлдсэн юм байх ёстой. Зөвхөн өргөдөл өгөөд байж болохгүй гэж бодсон. Анагаахын дээдэд сурч эхэлснийхээ дараа би өнгөрсөн хоёр жилээс надад юу ч үлдээгүй гэж бодмооргүй байсан учраас өөрийгөө хөгжүүлэхийн тулд ямар нэг юм хийх хэрэгтэй гэж шийдсэн. Тийм учраас хятад хэл сурч эхэлсэн. Би Монголд байхдаа хэлэнд их сонирхолтой болсон, тийм учраас хэл сурвал зүгээр гэж бодсон. Дээрээс нь хятад хэл мэддэг хүмүүс их, ашиг сайтай байх гэж бодсон. Ялангуяа хэрвээ би эргэж Ази руу явбал. За тэгээд анагаахын дээдэд өргөдөл өгөх процесс үргэлжилсэн. өдөрт, эмнэлэгт ажилласан, шөнөд нь интэрнэтээр хийдэг ажлаа хэвээрээ хийж байсан. Дээрээс нь долоо хоногт хоёр удаа хятад хэлний оройн хичээлд явж байсан. Их завгүй. Стресс тайлах гэж заримдаа газрын теннис тоглож эхэлсэн. Тэр үед анагаахын дээд сургуулиудад хоёр дахь өргөдлүүдээ өгч эхэлсэн болохоор стресс дахиад ихэссэн.

2004 – БҮХ ЮМ ШИЙДЭГДСЭН

Тэгээд дараагийн хэдэн сар тэгж өнгөрсөн. 2 ажил хийгээ л, хятад хэл сураа л, өргөдөл анкет бөглөө л. Хоёр дахь өргөдлүүдээ өгснийхөө дараа стресс жинхэнээсээ эхэлсэн. Сургуулиуд аль хэдийн миний нэг дэх өргөдлийг хараад, бүх материал, дүнг өөр оюутнуудтай харьцуулаад хоёр дахь өргөдөл явуулах гэж шийдсэн. Гэхдээ тэр хамгийн хэцүү хэсэг биш. Хамгийн хэцүү хэсэг бол хоёр дахь өргөдлөө өгснийхөө дараа ярилцлаганд урилга авах. Хоёрдугаар өргөдөл өгдөг оюутнаас аравны нэг орчим нь ярилцлаганы урилга авдаг. Тийм учраас бүх процессийн хамгийн чухал үе бол энэ. Ярилцлаганд ордог хүмүүсээс гуравны нэг орчим нь сургуульд орно гэдэг. 2004 он бол ярилцлаганы он. Ярилцлаганы урилга ирээгүйгээр өдөр ирэх тутам би стресстэй байсан. 3 сар эхлэхээр ярилцлага авч эхэлсэн. Ярилцлаганд явахад ч бас стресстэй. Явахаасаа өмнө тухайн сургуулийн тухай сайн судлах хэрэгтэй байсан. Интэрнэтээс, номоос би тэр сургуулийн бүх программуудыг сайн мэдэх хэрэгтэй байсан. Ярилцлаганд орохдоо би яагаад тэр сургуулийг надад тохиромжтой гэж бодсон, яагаад тэр сургуулийн программд дуртай гэж тодорхой ярих хэрэгтэй. Дээрээс нь тэд нар миний өргөдөл, ажлын туршлага, зохион бичлэг гэх мэтээс асууна. Олон удаа бас Америкийн нийгмийн асуудалтай холбоотой эсвэл эрүүл мэндийн системтэй холбоотой асуулт асууна. Зарим сургуульд хоёр ярилцлаганд орох хэрэгтэй байсан, зарим нь гурав. Зарим сургуулийн ярилцлага багштай, зарим нь даргатай, зарим нь оюутантай ч орсон. Нэг сургууль дээр нэг зэрэг гурван хүнтэй ярилцсан. Ярилцлаганы бас нэг хэцүү юм нь мөнгө. Чи өөрөө тэр сургуульд очих онгоцны билет, зочид буудлын мөнгө төлөх хэрэгтэй. Би Бостоноос олон өөр газар луу нисэх хэрэгтэй болсон. Их хэцүү, их үнэтэй. 4 сард анхны сургуульд суралцах урилга ирсэн. Энэ сургууль Нью-Иоркт байсан. Тэр үед би их баярлаж байсан. Түрүүний жилийн нэг сараас би өргөдөл өгч эхэлсэн, нэг жилээс илүү хугацаа. Тэгээд анхны урилгаа авахад ямар сургууль гэдэг тийм чухал биш. Их баяртай. Эмч яг болно гэсэн үг. Хичнээн баяртай байснаа миний монгол хэлээр илэрхийлж чадахгүй. Тэрнээс хойш миний сэтгэл их өөр, би чөлөөлөгдсөн, хөнгөрсөн. Хамгийн сүүлд бас өөр хэдэн сургуульд элсч чадсан, гэхдээ түүнийг надад их орой мэдүүлсэн учраас шийдэхэд их хэцүү байсан. 5 сарын 15 гэхэд бүх өргөдөл гаргасан оюутнууд аль сургуульд сурах вэ гэдэг шийдвэр гаргах хэрэгтэй. Би сүүлчийн өдөр хүртэл нэг л сургуулийн хариулт хүлээж байсан. Тэр бол миний хамгийн их хүсч байсан нэг дэх сонголт. 5 сарын 14-нд тэндээс над руу утасаар ярьж намайг авлаа гэж мэдэгдсэн. Тэгээд би бүүр их баярласан, яагаад гэвэл тэр сургууль Станфорд – их сайн сургууль. өргөдөл өгсөн 20 сургуулиас миний хамгийн дуртай сургууль. Үнэндээ би өөрийгөө орж чадна гэж бодоогүй. Жил бүр 5000-аас илүү өргөдөл өгдгөөс 86 нь л орж чадна гээд бод доо. Калифорни мужийн цаг агаар бас их гоё. Түүгээр ч барахгүй Калифорни Америкийн баруун талд байна… Монголтой хамгийн ойрхон муж J Ингэж миний анагаахын дээдийн тухай өгүүлбэр дууслаа. Их стресстэй байсан ч гэлээ хамгийн сүүлд бүх юм зүгээр болсон. Тэгээд би хэдэн сар амрах гэж ээж дээрээ Белизэд очсон. Тэнд байхдаа гэнэт Тайваны гадаад яамнаас нэг жил Тайванд хятад хэл сурах төсөл бичих боломж байна гэж мэдсэн. Би аль хэдийн хятад хэл сурч эхэлсэн, гэхдээ их завгүй, бас хичээл их чанга биш байсан учраас нэг их сураагүй. Хүнтэй чөлөөтэй ярьж чадахгүй байсан. Анагаахын дээдэд сурч эхэлбэл дахиад хэл сурч чадахгүй байх. Тэгээд сурч эхэлсэн хэлээ бас мартахгүй гэж тэр төслийг бичихээр шийдсэн. Би их яаралтай баахан материал бэлдэх хэрэгтэй болсон. Дахиад стресстэй байдалд орлоо. Гэхдээ төсөл бичээд амжилтанд хүрээд одоо Тайванд сурч байна. Хятад хэл бага сагаар сурч байна. Хамгийн харамсалтай юм бол хятад хэл сурах тусам миний монгол хэл замбараагүй болж байна гэж надад санагдаж байна.