Хэрэглэгч:G.Munkhtulga

Онч үгс[засварлах | кодоор засварлах]

Аливаа юмны хэмжээг мэддэг хүнд азгүй явдал тохиолддоггүй.

Өөрийнхөө бодол санааг хянаж бай, тэр чинь ирээдүйд хийх үйлдлийн эхлэл.

Агшааж хавчсан юмс өргөсөн сунаж, туйлдуулсан юмс бэхждэг. Устгаж мөхөөсөн зүйлс сэхэн цэцэглэж, бусдаас ямар нэгэн юм хожихыг санаархсан хүн эцсийн дүнд өөрт байгааг алддаг.

Хүн амьдралд хэтэрхий их тэмүүлдгээсээ болоод л, даан ч богинохон насалдаг юм даа.

Тэнгэрийн дор юм бүхэн ердөө л цаг зуурын төдий билээ.

Бага юманд тэмүүлэх аваас түүнээ олж авна. Их юманд санаа хандуулбаас төөрөгдөлд унана.

Ээ, золгүй хувь тавилаан! Энэ чинь аз жаргалын тулгуур юм шүү дээ. Ээ, аз жаргал аа! Түүн дотор л зовлон гамшиг нуугдаж байдаг юм даа.

Тэнгэрийн доорхи аугаа их үйл хэрэг ямагт жижиг сажигхан зүйлээс эхэлдэг.

Хүсэл тачаалынхаа хэмжээ хязгаарыг мэдэхгүй байх шиг тийм их гай зовлон үгүй.

Юм мэддэг хүн нэг их яриад байдаггүй. Ярьж байгаа хүн харин юу ч мэдэхгүй байх нь олонтаа.

Олон юм амлаж байгаа бол тэр итгэл даах хүн яавч биш.

Хүмүүсийг араасаа дагуулахыг хүсч байвал, өөрөө тэдний араас дага.

Ажил хийж байгаа хүнд бүтэлгүй явдал заавал тохиолдоно. Эд юмтай хүн нэгэн цагт түүнээ гээнэ. Асар ухаантай хүн бүтэлгүйтдэггүйн учир, ердөө л юм бүрт хуруу дүрдэггүйнх.

Би эрхэмлэн нандигнаж явдаг гурван эрдэнэтэй. Эхнийх нь миний хүнлэг чанар, удаахь нь арвич гамтай зан минь, гурав дахь баялаг минь гэвэл юунд ч бусдын түрүүнд ордоггүй.

Ухаантай хүн амьдралаа өег хангалуун байлгахын төлөө тэмцдэг, түүнээс биш эд хогшил хураадаггүй.

Үнэн үг уран гоё байдаггүй.

Амар хялбар юманд найдах аваас, гарцаагүй, асар олон бэрхшээл учрах болно.

Ажил хэргээ их хэцүү гэж бодож урьдаас хар. Тэгэх юм бол тийм ч их хэцүү биш байх болно.

Нас барсан атлаа мартагдаагүй хүн л мөнхийн хутгийг олжээ.


Күнз Хятадын аугаа гүн ухаантан Күнз нь МЭӨ 551онд Хятад улсын зүүн хэсэгт орших өнөөгийн Шаньдун мужийн нутагт Лу нэртэй бяцхан хаант улсад мэндэлжээ. Күнзийг төрөх үед 70 настай байсан эцэг Хэ овогт нь хошууны захирагч байжээ. Күнз 3 насандаа эцэгээсээ 17 настайдаа эхээсээ өнчирсөн юм. Хэдийгээр багадаа ядуу зүдүүгийн зовлон амсаж байсан ч Хятадын ард түмний бодол санааг нэгтгэж итгэл үнэмшлийг цогц болгож чадсан анхны хүн болсон билээ. Күнзийн үзэл бодлын гол сургаал нь хуучинсаг шинж чанартай байдаг юм. Ард түмэн төдийгүй удирдагч нарт урьдын ёс суртахууны шилдэг үлгэр жишээг дагахыг уриалж байв. Күнзийн сургаал Хятадын засаг захиргааны албан ёсны гүн ухаан байсан төдийгүй тус улсын дийлэнх иргэдийн ертөнцийг үзэх үзэл болж тэдний амьдралд гүн нөлөө үзүүлсээр иржээ. Тэрээр 50 настайдаа засгийн газарт өндөр албанд томилогдсон боловч 4 жилийн дараа түүнийг огцруулжээ. Ингээд Күнз 13жил тэнүүчлэн багшийн ажил эрхэлж байгаад төрсөн нутагтаа ирж 5 жил амьдраад нас баржээ. Түүний гүн ухаан 2000 гаруй жилийн туршид Хятадын ард түмний амьдрал, Хятадын соёлыг тэтгэгч дэлхийн хүн амын дийлэнх хэсэгт ихээхэн нөлөө үзүүлсээр байна.

                                          Афоризм

Хорвоо дээр би ямарч мэдлэгтэй төрөөгүй. Мэдэхгүй тэр бүхнээ би гагцхүү үнэн мөний тус дэмээр л таньж авсан.

Бүх юм яг энэ л ус шиг урсч байна. Цаг хугацаа зогсолтгүй жирэлзэж байна.

Сайд хүн сайн бол, харц ард ч сайн болно. Дээд хүний ёс байр салхи мэт, дорд хүний авир өвс мэт. Салхи хаанаас байна, өвс тэр зүгт налж тонголзож байдаг.

Ариун сурталт эр хүн ёс зүйг санаж явдаг, дорд хүн яавал сайхан амь зуухаа л боддог. Ариун сурталт эр хүн хууль зөрчихгүйг боддог, дорд хүн ашиг олохоо л бодно.

Юу ярьж буйг нь мэдэхгүйгээр хүмүүсийг таних арга байхгүй.

Өлбөрч үхнэ гэдэг бол бага хэрэг, ёс төрөө уландаа гишгэх л тун муу хэрэг.

Хэрэв хүн чанар үгүй бол, тийм хүнтэй ёс суртахуун хийгээд хөгжлийн тухай юугаа ярих вэ дээ?

Ёс зүйтэй хүн л ухаалаг ярьж чаддаг.

Нум сумаар харвах нь үнэнийг эрж олоход сургана. Харваач хүн хэрэв алдсан бол бусдыг зэмлэдэггүй, бурууг зөвхөн өөрөөсөө л хайдаг шүү дээ.

Дөчин нас хүрсэн мөртлөө таагүй сэтгэгдэл төрүүлдэг хүн бол нэгэнт дууссан хүн.

Эгэл ард түмэн дутуу гуцуу ахул, эзэн хаан яахин элбэг дэлбэг байхсан билээ.

Шударга хүн бусдын мөрөөр явдаггүй.

Эмэгтэй хүнд ухаангүй тачаадан дурладаг шигээ ёс журам, алдар гавъяаны үйлийг эрхэмлэдэг хүнтэй би ер тааралдаж байсангүй.

Хэн ч ариун үйлстэн байж чадна. Мэдээж, тийм байхаар шийдвэл шүү дээ.

Урьдын алдааагаа засч залруулахгүй байх нь хамгийн том алдаа буюу.

Өөртөө хатуу, бусдад зөөлөн бай. Тэгж байж л чи хүмүүсийн зүгээс учирах хороос сэргийлж чадна.

Хүн л замыг өргөсгөдөг харин зам хүнийг биш шүү.

Хуучирсан зүйлээс шинийг нээх авъяастай хүн л багш байж, бусдыг сургах эрхтэй.

Үнэнийг эрж яваа атлаа тааруухан хувцас, бүдүүн боргохон хоолноосоо ичиж байгаа эрдэмтэнтэй юугаа ч ярих билээ дээ.

Сайхан сэтгэлтэн ганцаарддаггүй. Түүнд ямагт хөршүүд олдоно.

Муу үйлс хийснийх нь хариуд буян үйлдэнэ гэдэг мулгуу хэрэг. Тэгвэл сайн юм хийсний нь хариуд яах болж байна.

Ноён нуруутай эр хүн хонхтой адилхан, цохихгүй л бол дуу гарахгүй.

Жинхэнэ эр хүн хоол бус, аян зам боддог. Тариа тарина гэдэг өлсөхөөс айсных. Суралцана гэдэг цалин хөлс горилсных. Ноён нуруутай хүн аян зам л бодож уйтгарлахаас биш, амьдрал зүдүү гэж шаналдаггүй.

Мунхаг хүн өөрийг нь хүмүүс ойлгрхгүй байна гэж гомдоллодог. Ухаантай хүн бол эсрэгээр, хүмүүсийг мэдэхгүй байгаадаа харамсдаг.

Мэргэн ухаанд хамгийн ойрхон цэг бол аливаа юмны алтан дундаж юм. Түүнд хүрэхгүй байна гэдэг нь түүнийг дайраад анзааралгүй өнгөрөөд явчитай адилхан.

Хэн нэгний ухааныг бусдын ухаантай харьцуулж болно. Харин хүний тэнэгийг өөр хэний ч тэнэглэлтэй жишин харьцуулахын аргагүй.

Эмэгтэйчүүд хийгээд дорд эрчүүдтэй харьцах тун хэцүү. Хэрэв тэдэнтэй ойртон дотносох юм бол, үгийг чин сонсохоо болино. Холдох юм бол, тэдний зүгээс чамайг зайлшгүй үзэн ядах болно.

Баримталдаг зарчим нь ондоо ондоо хүмүүс хэдий удтал хамт байвч үг хэлээ үл ололцоно.

Ариун сурталт эр хүн авъяас чадвараа дутмаг байна гэж санаа зовохоос биш, хүмүүс өөрийг нь таньж мэдэхгүй байна гэж санаа зовдоггүй.

Балчир ахуйдаа бусдыг үл хүндлэх, нас биед хүрээд бүтээл үл гаргах, өтлөвч эс үхэх, энэ юутай аймшиг вэ.

Холын бодол үгүй аваас ойрын зовлон оршино. Олноороо жигшвээс эрх биш биеэ нягтлан шинжигтүн, олноороо хүндэлвээс бас биеэ нягтлан шинжигтүн.

Орчлон дээр хүн мэнд сайн яваа нь чихч шулуун байсных. Чихч шулуун бус хүн бас мэнд сайн яваа нь завшаанаар гай түйтгэрт оногдоогүй л хэрэг шүү дээ.

Онч үгс

Мэдэж таньж барашгүй ээ гэдгийг ухаараагүй хүнд зөвхөн хүсэлд нь таацуулан аливааг бүү заа. Хэзээ ч хэлж болохгүй үг гэж байдгийг ухаараагүй хүнд үг бүү заа. Бусад гурван зүгийг таниагүй хүнд нэгэн зүгийг бүү зүсэлж өг.

Хайрлана гээч мөнхөрлийн, жигшинэ гээч тонилохуйн хүсэл болой. Нэгийг хайрлаж нөгөөг жигших нь ёс зүй биш ээ. Бүх эсрэг тэсрэг зүйлс нь нэг л зүйлийн хоёр тал юм. Эгэл ядууг жигшиж, эд баялгийг хүсэх нь уулын буга хараад унасан морио орхисон мэт болой.

Хуучин зүйлээс шинийг нээх чадвартай хүн л байж чадна.

Залуу хүмүүстэй өндрөөс харьцаж болохгүй. Насанд хүрээд тэд гарамгай хүмүүс болж тун магадгүй. Дөч тавин нас хүрчихээд, юунд ч хүрээгүй хүн л хүндэтгэл үзэх хувьгүй бус уу?

Ариун сурталт хүн, хэн бүхэнтэй зохицож амьдардаг. Дорд хүн л өөртөө тохирох хүмүүсийг хайдаг.

Жинхэнэ хүнлэг хүн л хайрлах ч, үзэн ядах ч чадвартай

Сайн хүү эцэг эхээ зөвхөн өвдөж л зовоодог.

Ашиг тустай нөхөд гэж шулуухан, үнэн үгтэй, үгийг маань сонсож найзыг хэлнэ. Хор уршигтай хүн бол хуурамч, худал үгтэй, чалчаа нөхөд юм.

Дэг журамтай оронд үйл хэрэгтэй ч, үг яриандаа ч зоримог бай. Дэг журам үгүй газар үйл хэрэгтээ зоримог явах нь зөвч, үгээ хянаж бай.

Сайн засаглалын нууц: захирагч нь захирагчийн ёсоор,зарц нь зарцын ёсоор, эцэг нь эцэг шиг, хүү нь хүү шиг байваас зохилтой.