Хэрэглэгч:Tsogo3/Ноорог/Геологи/Тектоник
Харагдац
Тектоник (tekton-Грек гаралтай үг) нь Дэлхийн царцдасын (мөн бусад гаригийн) структур, уг структурыг үүсгэгч хүч, хөдөлгөөнийг судалдаг геологийн нэгэн салбар ухаан юм.
Тектоник нь уул үүсэх үзэгдэл (ороген), эртний талстат метаморф суурь буюу кратон, террейн, мөн газар хөдлөлт, гал уул дэлбэрэх зэргийг судлана. Түүнчлэн тектоник нь [өгөршил|[өгөршлийн]] үйл явцыг тайлбарлах, газрын тос, төрөл бүрийн хүдрийн орд илрүүлэх, эрж хайхад чухал үүрэг гүйцэтгэнэ.
Геологийн цаг хугацааны хувьд сүүлийн үед явагдаж буй тектоник үзэгдлийг судалдаг дэд салбарыг неотектоник гэж нэрлэнэ.
Тектоникийн салбарт 1960-аад оноос хүчтэй хөгжиж эхэлсэн онол бол плит тектоникийн онол юм.
Ашигласан материал
[засварлах | кодоор засварлах]- Edward A. Keller (2001) Active Tectonics: Earthquakes, Uplift, and Landscape Prentice Hall; 2nd edition, ISBN 0-13-088230-5
- Stanley A. Schumm, Jean F. Dumont and John M. Holbrook (2002) Active Tectonics and Alluvial Rivers, Cambridge University Press; Reprint edition, ISBN 0-521-89058-6