Хэрэглэгч:Tsogo3/Ноорог/Wikipedia:Хуудас устгахтай холбоотой баримтлах бодлого
Зөвхөн админууд хуудас, категори, зургийг устгах боломжтой. Хуудсыг шууд устгах шаардлага гараагүй тохиолдолд, бусад хөгжүүлэгчидтэй зөвлөлдөнө. Зарим тохиолдолд "Дахин чиглүүлэх" нь устгахаас илүү үр дүнтэй байж болно.
Шууд устгах
[засварлах | кодоор засварлах]Бүх төрлийн хуудаст хамаарах
[засварлах | кодоор засварлах]Бүх төрлийн хуудсыг доор дурьдсан нөхцөлд шууд устгана. Үүнд:
- "Утгагүй" зүйл агуулсан хуудсуудыг,
- Туршилтын хуудас. Жишээлбэл, "Би ямар нэгэн юм бичиж болж байна уу?" гэсэн бичлэгтэй,
- Вандализм агуулсан,
- Өмнө устгагдсан хуудастай адил агуулгатай хуудас. Устгахын өмнө тухайн хуудасны агуулга өмнөхтэй адил байгаа эсэхийг шалгах хэрэгтэй.
- Түгжигдсэн хэрэглэгч. Түгжигдсэн хэрэглэгч, түгжигдсэн хугацаа нь дуусаагүй үедээ үүсгэсэн хуудсыг,
- Зохиогчийн хүсэлтээр. Тухайн хуудсыг анх үүсгэсэн зохиогчийн хүсэлтээр, эсвэл тухайн хуудсыг үүсгэсэн зохиогч нь ямар ч бичлэггүй болгосон тохиолдолд,
- Доромжлол агуулсан хуудас. Хүн, эсвэл ямар нэгэн зүйлсийг доромжилсон утга бүхий хуудсыг,
- Зар сурталчилгааны хуудас. Компани, бараа бүтээггдэхүүн, үйлчилгээ зэргийг сурталчилсан агуулга бүхий хуудсыг,
- Зохиогчийн эрхийг зөрчсөн хуудас. Энэ ангилалд доорхи зүйлс багтана. Үүнд:
- Википедиад хэрэглэж болохуйц лицензгүй вэб хуудаснаас шууд хуулбарласан мэдээлэл бүхий хуудсыг,
- "Түүх" хуудаст өмнөх өөрчлөлтийн талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй хуудсыг,
- Худал мэдээлэл, эсвэл зохиогчийн зөвшөөрөлгүйгээр оуулсан мэдээлэл,
Өгүүллэгүүдтэй холбоотой
[засварлах | кодоор засварлах]Доор дурьдсан шалтгаанаар өгүүллэгийг шууд устгаж болно. Үүнд:
- "Бүр хэт богино", эсвэл утга илэрхийлээгүй хуудсыг. Гэхдээ хэдий богино боловч хэрэгтэй мэдээлэл агуулсан тохиолдолд, "бүр хэт богино" шалтгаанаар устгаж болохгүй.
- Бичлэггүй хуудас. Бичлэг агуулаагүй, эсвэл дан холбоосуудаас бүтсэн хуудсыг,
- Алдартай бус хүмүүс, бүлэг, компани, вэбхуудасны талаархи мэдээлэл агуулсан өгүүллэгийг,
Дахин чиглүүлэх
[засварлах | кодоор засварлах]Өгүүллэгийг устгахын оронд дахин чиглүүлэх нь зарим тохиолдолд тохиромжтой байж болно. Доорхи тохиолдолд дахин чиглүүлсэн хуудсуудыг шууд устгана. Үүнд:
- Дахин чиглүүлсэн хуудас нь байхгүй тохиолдолд,
- Өгүүллэгээс, хэрэглэгчийн хуудас руу, эсвэл хэрэглэгчийн "Миний яриа" хуудас руу дахин чиглүүлсэн үед,
Зураг
[засварлах | кодоор засварлах]Зохиогчийн эрхээр хамгаалагдсан зураг, дүрсийг аплоуд хийхийг хориглох ба аплоуд хийгдсэн тохиолдолд шууд устгана.
Категори
[засварлах | кодоор засварлах]Хоосон категорийг шууд устгаж болно.
Хэрэглэгчийн хуудастай холбоотой
[засварлах | кодоор засварлах]Доорхи хоёр тохиолдлоос бусад үед Хэрэглэгчийн хуудсыг шууд устгаж болохгүй.
- Хэрэглэгчийн өөрийнх нь хүсэлтээр,
- Байхгүй хэрэглэгчийн хуудсыг,
Загвартай холбоотой
[засварлах | кодоор засварлах]Хэрэв загвар нь доромжлол эсвэл заналхийлэл агуулсан байвал шууд устгана. Бусад тохиолдолд шууд устгаж болохгүй.
Анхааруулан устгах
[засварлах | кодоор засварлах]Доорхи төрлийн хуудсуудыг эхэлж анхааруулаад, дараа нь устгана. Үүнд:
- Wikipedia:Википедиа нь ... биш ангилалд багтсан хуудас.
- Мэхлэлт болон худал мэдээлэл. Мэдээлэлийн эх сурвалжаа заагаагүй, эсвэл эх сурвалж нь худал хуудсыг,
- Анхдагч судалгаа. Анхдагч судалгаа мөн эсэхийг шууд тодорхойлоход хүндрэлтэй тул ийм төрлийн хуудсыг,
- Шинэ нэр томъёо. Шинэ нэр томъёо агуулсан гэж үзвэл, эхлээд "шинэ" эсэхийг нь шалгана,
- "Бүр хэт богино". "Бүр хэт богино" өгүүллэгийн агуулга нь чухал гэж үзсэн тохиолдолд,
Устгах хэлэлцүүлэг
[засварлах | кодоор засварлах]Зарим хуудсуудыг устгахаас долоо (7) хоногийн өмнө мэдэгдэх хэрэгтэй. Үүнд:
- Wikipedia:Википедиа нь ... биш-д багтсан хуудсуудыг,
- Бусад Википедиагаас шууд хуулж, байрлуулсан хуудсуудыг
Устгаж болохгүй хуудсууд
[засварлах | кодоор засварлах]- Монгол Википедиад байх ёстой өгүүллүүд жагсаалтад багтсан өгүүллэгүүдийг устгаж болохгүй. Шаардлагатай тохиолдолд засварлана.
- Үндсэн өгүүллэгийн гарчигт алдаа байна гэж үзвэл дахин чиглүүлнэ.
Лог хуудас
[засварлах | кодоор засварлах]- Устгагдсан бүх хуудснуудын жагсаалт энд байна.
Устгасан хуудсыг дахин сэргээх
[засварлах | кодоор засварлах]Хэрэв хуудсыг дахин сэргээх шаардлагатай гэж үзвэл админуудад хандана уу.