Хэцүү хад

Увс аймгийн Хяргас нуурын баруун эрэгт орших өвөрмөц, ер бусын тогтоцтой Хэцүү хад нэртэй газар бий. Энэ байгалийн цогцолбор нь харьцангуй богино зай болох 5-7 км хадархаг цохио, өндөр хадан хаясаа бүхий ургамал, амьтны чуулбар болой. Тус хад байрлах Хяргас нуур нь усан болор мэт тунгалаг бөгөөд дотор нь сэлэх загас, жараахай нь нүднээ тодхон харагддаг. Нуур дундах шовх хаднууд, түүн дээр үүрээ зассан жигүүртэн шувууд гээд үзэж сонирхох зүйл их. Тун ховор хар галуу, цахлай болон алтайн сугас, монгол хадран, осмон, шар загас зэрэг байдаг.

Үнэхээр байгалийн үзэсгэлэн бүрдсэн гайхалтай сайхан газар. Энэ хадны тухай ОХУ-ын жуулчин А.В.Бурдуков “Хэцүү хад бол байгалийн сонин тогтоц бөгөөд үзэсгэлэнт сайхнаараа Монголд хоёрдогч нь юм” хэмээн тэмдэглэсэн байдаг аж. “Хэцүү хад” нь хаана ч давтагдашгүй, онгон байгалийн үзэсгэлэн бүрдсэн, улсын тусгай хамгаалалттай газар юм.