Jump to content

Хялбаршуулсан командтай компьютер

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хялбаршуулсан командтай компьютер (Англи: SIC - Simplified Instructional Computer) нь бодит компьютер дээрх үйлдлүүдийг хялбаршуулсан жишээ компьютер юм. Жинхэнэ микропроцесорууд нь төвөгтэй командуудтайгаас гадна чадавхаа нэмэгдүүлсэн нарийн зүйлс ихтэй учир Их сургуулийн түвшинд үзэхэд тохиромжгүй юм. Тийм учраас микропроцесорын үндсийг харуулсан жишээ компьютерыг хэрэглэдэг байна. SIC нь 3 байтын 5 регистртэй. Санах ой нь 215=32768 байт.

  • A регистр (аккумлятор): Арифметик үйлдэл хийхэд хэрэглэгдэх 3 байт регистр.
  • X регистр (индекс): Шууд болон индексийн хандалттай үед хэрэглэгдэнэ.
  • SW регистр (төлвийн үг - status word)
  • PC регистр (програмын тоолуур) Дараагийн ажиллах командын хаягийг хадгалах регистр.
  • L регистр (холбоос): Дэд програм уруу үсрэхэд хэрэглэгдэнэ.

Бүхэл тоо нь тооны нэмэлт дүрслэлээр хадгалагдана. Тэмдэгт нь ASCII кодоор. SIC нь хоёр хувилбартай:

  1. Үндсэн SIC
  2. Өргөтгөсөн SIC

Өргөтгөсөн SIC-д хөвөгч таслалтай тоо орсон байдаг.

  • Beck, Leland (1996), System Software: An Introduction to Systems Programming (3 ed.), Addison-Wesley, ISBN 0-201-42300-6