Jump to content

Хялгасан дэвхэргийн цагаан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хялгасан дэвхэргийн цагаан - (Латин: Arenaria capillaris poir), (Орос: Песчанка волосовидная)

Ургамлын тайлбар

[засварлах | кодоор засварлах]

Иш 5-20 см өндөр, нягт дэгнүүл үүсгэдэг, нүцгэн ургамал. Yндэс орчмын навчис 3-7 (10) см урт, хялгасархуу хэлбэртэй, зах ирмэг нь эргэсэн, тод ногоон өнгөтэй. Ишний навчис 2-3,5 см урт, үзүүрээдээ зүүрхүү хурц. Цэцэг 2-3-аараа сийрэг байрлаж тал шүхэр үүсгэдэг. Шилбэ нь 10-20 мм урт. Цоморлиг зуувандуу-юлдэн, хурц, өргөсөрхүү үзүүртэй, ойролцоогоор 4 мм урт, нүцгэн. Дэлбэ нь цоморлигоосоо 1,5-2 дахин урт.[1]

Гол төлөв хайрга чулуун давхарга нь ойр хөрс бүхий гол, уулсын хоорондох хөндий хоолой дагасан уулын хээр, хээрээр тохиолдоно. Хээрийн бүсэд дов толгодын чулуутай энгэр, хярыг барьж үргэлж хатуу хөрстэй газар ургана.

Ашигласан материал

[засварлах | кодоор засварлах]
  • Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 157
  1. "Хялгасан Дэвхэргийн Цагаан (Хурдан Цагаан)". Archived from the original on 2017-12-29. Татаж авсан: 2018-01-30.