Хятадын Их нэвтэрхий толь бичиг
Хятадын Их нэвтэрхий толь бичиг(хятад. 中國大百科全書, хялбар. 中国大百科全书, пиньинь Zhōngguó dà bǎikē quánshū) —Орчин цагийн Хятадад дахь бүх нийтийн нэвтэрхий толь бичгүүдээс хэвлэгдсэн хамгийн бүрэн гүйцэд бөгөөд хамгийн том нэвтэрхий толь бичиг юм.
Анхны хэвлэл (1980–1993)
[засварлах | кодоор засварлах]Хятадын Их нэвтэрхий толь бичгийг бүтээх ажил 1978 онд эхэлсэн бөгөөд анхны хэвлэл нь 73 боть, түүний дотор 80 мянга гаруй өгүүлэл, тусдаа лавлах боть багтаж байсан юм. Энэхүү нэвтэрхий толь бичиг нь 1980-1993 онд Бээжин дахь "Хятадын нэвтэрхий толь хэвлэл" (хятад. 中國大百科全書出版社, хялбар. 中国大百科全书出版社, пиньинь- Zhōngguó dà bǎikē quánshū chūbǎnshè) -ийн газар хэвлэгдэж байжээ. Барууны нэвтэрхий толь бичгүүдээс ялгаатай нь өгүүллүүдийг цагаан толгойн үсгийн дарааллаар эрэмбэлдэггүй, харин мэдлэгийн салбаруудын дагуу боть болгон ангилсан байдаг. Оюуны соёлтой холбоотой ботиуудаас “Хятадын уран зохиол” хоёр боть, “Гадаад уран зохиол” хоёр боть, “Хятадын түүх” гурван боть, “Гүн ухаан”, “Археологи”, “Шашин”, “Дэлхийн ард түмэн”, “Драмын болон өгүүлэх урлаг” гэх мэт хуваагддаг байна.
Хоёр дахь хэвлэл (1995–2009)
[засварлах | кодоор засварлах]Толь бичгийн хоёр дахь хэвлэлтийн ажил 1995 онд эхэлсэн бөгөөд бүх 32 боть нь 2009 онд хэвлэгдсэн байна. Энэ удаад нэвтэрхий толь бичгийн нийтлэлүүдийг латин цагаан толгойн үсгийн дарааллаар пиньинь өгүүллийн гарчгийг уншиж цэгцэлсэн нь Хятад улсын анхны том хэмжээний иж бүрэн нэвтэрхий толь болсон юм. Хоёр дахь хэвлэл нь 60,000 гаруй өгүүлэг, 600 сая ханзаас бүрдсэн байна.
Гурав дахь хэвлэл (2017–2021)
[засварлах | кодоор засварлах]2017 оноос хойш толь бичгийн гурав дахь хэвлэлийг бүтээхээр ажиллаж эхэлсэн. Гурав дахь удаагийн хэвлэх ажлын хүрээнд 80 боть гаргахаар төлөвлөж байв. Гурав дахь хэвлэлийг түүх, газарзүй, утга зохиол, гүн ухаан, соёл зэрэг тодорхой сэдвүүдэд зориулагдсан ботиудыг орос хэл рүү таван боть болгон орчуулж байгаа ажээ. 2020 онд эхний хоёр боть хэвлэгдэж, "Хятадын Их нэвтэрхий толь бичиг"-ийн орос хэл дээрх хоёр дахь хэвлэлийг 2021 онд хэвлүүлжээ.