Хятадын төмөр зам компани


«Хятадын төмөр зам» (хятад. 中國鐵路總公司, хялбар. 中国铁路总公司, пиньинь Zhōngguó tiělù Zǒnggōngsī, англи. China State Railway Group Company Limited) — БНХАУ-ын үндэсний төмөр замын сүлжээний оператор болсон төрийн компани юм. 2013 онд Хятадын Төмөр замын яамыг шинэчлэн зохион байгуулсны үндсэн дээр байгуулагдсан. Төв байр нь нийслэл Бээжин хотод байрладаг.
2024 оны байдлаар "Хятадын төмөр зам" компани 4.31 тэрбум зорчигч, 5.18 тэрбум тонн ачаа тээвэрлэжээ. Ашиглаж буй төмөр замын нийт урт 162,000 км, түүний дотор 48,000 км өндөр хурдны замтай ажээ.
Үйл ажиллагаа
[засварлах | кодоор засварлах]Тус компани нь Хятадын Сангийн яамны хяналт дор үйл ажиллагаагаа явуулдаг. Хятадын төмөр зам нь нийтдээ 2 сая орчим ажилтантай, дэлхийн хамгийн том компаниудын нэг юм. Тус компани нь БНХАУ-ын Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны харьяа төрийн албаны жагсаалтад албан ёсоор бүртгэгдсэн төмөр зам, гүүр, хонгил, зорчигчийн буудал, ачааны өртөө, Төмөр замын цагдаагийн хэлтсийг хянадаг.
"Хятадын төмөр зам" компани нь хэд хэдэн охин болон салбар компаниараа дамжуулан төмөр замын сүлжээнд чингэлэг, химийн бүтээгдэхүүн тээвэрлэж, төмөр замын суурь бүтэц барих, тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл, засвар үйлчилгээ, санхүүгийн үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгийн гүйлгээ болон бусад үйл ажиллагаа эрхэлдэг.
Хятадын Төрийн төмөр зам группийн галт тэрэгний тээвэрлэж буй үндсэн бараа нь чингэлэг, нүүрс, цемент, хүдэр, элс, металл, химийн бүтээгдэхүүн, түүхий тос, нефтийн бүтээгдэхүүн, шингэрүүлсэн хий, мод, үр тариа, машин механизм, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж юм.
Охин компаниуд
[засварлах | кодоор засварлах]- China Railway High-speed (CRH) — өндөр хурдны зоригч тээвэр.
- China Railway Travel Service Group — жуулчин тээвэр.
- China Railway Special Cargo Service Company (CRSCS) — тусгай болон том оврын ачаа тээвэр (автомашин, хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүн).
- China Railway Express Company (CRE) — шуудан холбооны тээвэр.
- China Railway Container Transport Company (CRCT) — чингэлэг тээвэр.
- China Railway Modern Logistics Technology — ачааны тээвэр.
- China — Europe Railway Express — Европ руу хийх ачаа тээвэр.
- China Railway International Multimodal Transport — Европ руу ачаа тээвэр.
- China Railway Science & Industry Group — төмөр замын тоног төхөөрөмж боловсруулах.
- China Railway Construction Engineering Group — төмөр замын тоног төхөөрөмж үйлдвэрлэл.
- China Railway Engineering Equipment Group — төмөр замын тоног төхөөрөмж үйлдвэрлэл.
- China Railway Materials Group Resources Technology — материал боловсруулах болон үйлдвэрлэл.
- China Railway Design Corporation — зам, гүүр, хоолойны зураг төсөл боловсруулах.