Jump to content

Хүжин зам

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хүжин зам - Негев дэх цөлийн хотууд (Халуза, Мамшит, Авдат ба Шивта)*
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв

Шивта
Улс  Израил
Төрөл Соёлын
Шалгуур iii, v
Дугаар 1107
Бүс** Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд
Бүртгэсэн түүх
Бүртгэсэн 2005  (29-р чуулган)
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу.
** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу.

Хүжин зам – Негев дэх цөлийн хотууд (Англи: Incense Route – Desert Cities in the Negev) нь өмнөд Израилд орших Негевийн цөлийн эртний хотуудын туурь юм.

Негевийн цөлд орших энэхүү 4 хот нь Газар дундын тэнгис рүү шууд хүрэх үнэртэн, халуун ногооны замын аль алных нь төгсгөл дайран өнгөрдөг байв. Авдат, Халуза, Мамшит болон Шивта хэмээх эдгээр суурингуудыг Петрад төвлөрсөн Иорданы Хашемитын улсыг байгуулагч эртний Араб аймгуудын нэг болох Набатейчууд бий болгосон гэж үздэг. Уг хотууд дорно зүгийн орнуудаас газрын дундад тэнгис рүү нэвтрэх анхилуун үнэртэн, тансаг эд зүйлсийн худалдаагаар ихээхэн хөлжиж байв. МЭӨ III зуунаас МЭ II зууныг хүртэл цэцэглэн хөгжиж байсан энэ суурингуудын ус түгээлтийн систем, бэхлэлт, жинчдийн дэн буудлуудын ул мөр цөлийн дунд торойн үлджээ.