Хүлгэн
Хүлгэн нь (1205?-1238) Чингис хааны бага хатан, Увас Мэргидийн Хулан хатнаас төрсөн ганц хүү нь юм. Тэрээр 1238 онд Кипчакийн аян дайнд Бат ханы удирдлага дор цэрэг удирдаж яваад Коломна хотын бүслэлтэд тэнэсэн суманд оногдож нас барсан.
Үр хойчис
[засварлах | кодоор засварлах]Хүлгэн нь Хуча гэдэг хүүтэй байсан. Хүлгэн ноёны угсааны хэд хэдэн язгууртанд 1265 онд Хөжянь ван (河间王), 1313 онд Аньдин ван (安定王) цолыг хүртээсэн. Хэжян ван цолыг Хучагийн хүү Угудай (Юань улсын сударт бас Хулудай гэж бичсэн байдаг) 1265 онд хүртэж, түүний хүү Өвгөн залгамжилсан. 1287 онд Наян вангийн бослогод Өвгөн ван оролцсон нь баригдан цаазлуулж, Хэжян ван цолоо хураалгасан. 1313 онд Буянт хааны зарлигаар Хүлгэн ноёны удмын Тогоон ноёнд Аньдин ван цолыг соёрхосныг, түүний хүү Доржбал залгамжлав.
Хүлгэн ханхүүгийн удмын вангуудын жилийн хишиг нь мөнгө 100 лан ембүү, торго гурван зуун хуй, таван өрхөөс ёнгор авах, улаан бич жилд (1235 он) Хөжянь чөлгөөний 45930 өрх хувааж өгөв. Яньёугийн 6-р онд (1319 он) үнэндээ 10140 өрх, авах торгон утас 4479 жин байв.[1]
1281 онд Хубилай хаан Сүн улсыг эзлэсний дараа эзлэсэн нутгаас ихэс ноёдод соёрхолыг Хүлгэн ханхүүгийн ач Өвгөн ванд өмнөд хятадын Хөнжоу чөлгөөний (衡州路) 53930 өрх, авах зоос нь 2157 лан ембүү[1] өгсөн.
- Хүлгэн ханхүү
- Хуча ноён
- охин Тура тулун[2]
- хөжянь ван Угудай (Хулудай, 忽魯歹[1][3], Ургудай[2])
- охин Хутлухан[2]
- охин Хутугтай[2]
- охин Түмэн[2]
- Хуча ноён
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 1.2 1.3 1.4 1.5 1.6 "元史/卷095 - 维基文库,自由的图书馆". zh.wikisource.org (Хятад хэлээр). Татаж авсан: 2025-03-06.
- ↑ 2.00 2.01 2.02 2.03 2.04 2.05 2.06 2.07 2.08 2.09 Му'изз ал-ансаб (Прославляющее генеалогии) (Орос хэлээр). Алматы: Дайк пресс. 2006. х. 37.
- ↑ 3.0 3.1 3.2 3.3 3.4 3.5 宋, 濂等 (1976). 元史 (Хятад хэлээр). Vol. 9. 北京: 中华书局. х. 2716.
- ↑ title=Юань улсын судар/107-р дэвтэр|url=https://zh.wikisource.org/wiki/%E5%85%83%E5%8F%B2/%E5%8D%B7107 |access-date=2025-01-21 |website=zh.wikisource.org |language=zh}}
- ↑ "元史/卷020 - 维基文库,自由的图书馆". zh.wikisource.org (Хятад хэлээр). Татаж авсан: 2025-03-06.
- ↑ Хитоши, Мүраока (2023). "Юань улсын судар дахь Хөлгөний гэр бүлийн хувь эзэмшил, түүний өөрчлөлт". Чингис хааны өв, соёл судлал. 2 (1–9): 176.
- ↑ "元史/卷020 - 维基文库,自由的图书馆". zh.wikisource.org (Хятад хэлээр). Татаж авсан: 2025-03-06.