Хүн-аалз 2
Хүн-аалз 2 | |
---|---|
Найруулагч: | Сэм Рэйми |
Продюсер: | Ави Арад Грант Кертис Стэн Ои М. Карачиоло |
Зохиол: | Алвин Саргент Альфред Гоу Стэн Ли (ном) Стив Дитко(ном) |
Дүрүүдэд: | Тоби Магуайр Кирстен Данст Жэймс Франко Альфред Молина Розмари Харрис Ж. К. Симмонс |
Хөгжмийн зохиолч: | Кристофер Каррабба |
Зураглаач: | Билл Поуп |
Эвлүүлэгч: | Боб Муравски |
Студи: | Marvel Entertainment |
Компани | Columbia Pictures |
Нээлт: | 2004 оны зургаадугаар сарын 30 |
Хугацаа: | 127 мин |
Улс: | Америкийн Нэгдсэн Улс |
Хэл: | Англи |
Төсөв: | $200 сая |
Орлого: | $783,766,341 |
Өмнөх анги: | Хүн-аалз (кино) |
Хүн-аалз 2 (Англи: Spider-Man 2) нь адал явдалт 2004 оны Америкийн кино юм. Хүн-аалз цуврал киноны хоёрдугаар ангийг зурагт номны «Марвел Комикс» компаний супер баатар Хүн-аалзын адал явдлыг Алвин Саргент болон түүний багийнхан, Сэм Рэйми нар бичиж найруулан, Тоби Магуайр, Кирстен Данст, Жэймс Франко нарын жүжигчид тогложээ.
Өрнөл
[засварлах | кодоор засварлах]Питер Паркерийн хоёр амьдрал улам төвөгтэй болж ирнэ. Эрсдэл бүхий гэмт хэргийг таслан зогсоох үүрэг болон энгийн амьдрал нь зөрчилдөж буйг энэ ангид голлон харуулна. Тэр ажлаасаа халагдан санхүүгийн асуудалтай тулгарах ба Колумбийн Их сургуульд физикч мэргэжлээр суралцаж байх болно. Үүнээс гадна Мэри Жэйнээсээ хөндийрсөн байх ба сайн найз Харри Осборн нь Хүн-аалзыг эцгийнхээ үхэлд буруутган шаналах ба авга эгч Мэй нь байшингаа барьцаанд алдах байдалд хүрсэн байх болно.
Харри «Оскорп»-ын судалгааний багийн ахлагчийн хувиар Питерийн шүтээн, авъяаслаг эрдэмтэн Отто Октавиусийн судалгааны ажлыг ивээн тэтгэгч болсон байдаг. Октавиус хиймэл оюун ухаант механик гарны тусламжтайгаар өндөр идэвхит соронзонт халуун орчноос цөмийн энерги гаргаж авах туршилт хийх ба ба туршилт явуулж байхдаа ачааллыг ихэсгэсэнээс төлөв алдагдах үед доктор Октавиусийн эхнэр амь үрэгдэх ба мэдрэлийнхээ цэгт бэхэлсэн гарыг удирдах "чип" оюун санааг нь бусниулж, механик гар хөдөлшгүй болдог. Октавиусийг эмнэлэгт механик гарнаас нь салгах гэж байх үед мэс засалчдыг хөнөөгөөд зугтаж өөрийн хийж байсан өндөр өртөгтэй туршилтаа үргэлжлүүлэхээр шийднэ. Жеймсон «Доктор Октавиус» /Док Ок/ хэмээн нэрлэнэ. Питер Паркер авга эгчийнхээ хамт банкинд байх үед туршилт явуулахад хэрэгцээт мөнгөний эрэлд гарсан Док Ок тэрхүү банкыг бусниулна. Энэ үед хүн-аалз эргэж ирэн тулалдаж, Док Ок авга эгч Мэйг нь барьцааны хүн болгох ба Хүн-аалз аварч түүний баатар нь болж, Октавиус зугтана.
Петер үдэшлэгэн дээр М.Ж-г Жеймсоны сансрын нисгэгч хүү Жон Жеймсонтой гэрлэх гэж байгааг мэднэ. Тэр энэ зуур Октавиусын бүтэлгүй туршилтаас болж Оскарб нь дампуурсан Харритай маргалддаг ба дараахан нь Хүн-аалз хотоор хөндлөн гулд дүүлж явахдаа хүч чадлаа алддаг. Энэ хооронд Октавиус туршилтын цөмийг сэргээн босгосон байна. Питер энэ байдлаараа Питер Паркерийн амьдралд шаардлагатай бүхнээ алдаж таарах нь хэмээн авга ах Бенийгээ санан Хүн-аалз байхаа болихоор эрс шийддэг ба Жеймсон Хүн-аалзын өмсгөлийг олж тун их бахдана. Эргэн ирсэн даруйдаа авга ах Бений үхэлд буруутайгаа Мэй эгчдээ хэлэх ба түүний сэтгэл гасланд автана. Авга эгч Мэй болон Питер нар эвлэрэх үед Питерт алдсанаа эргүүлж олон мөрөөдөлдөө хүрэхэд амь хайргүй тэмцэх ёстог Хүн-аалзаар дамжуулан итгэл төрүүлнэ. Энэ хооронд Док Ок туршилтын бэлтгэлийг хангасан байх ба ганц үлдсэн зүйл нь цөмийн хүчийг тэтгэгч «тритиум» байв. Энэ нь Харри Осборнд байсан тул түүнийг харшийн тагтны ирмэг дээр сүрдүүлэх боловч тэр зөвшөөрдөггүй. Харри Хүн-аалзыг барьж ирвэл Док Окт хэрэгтэй зүйлийг нь өгөхөөр тохиролцоно.
Мэри Жэйн Питертэй кофены газарт уулзаж, түүнээс өөрт нь хайртай эсэхийг асуухад Питер хайргүй хэмээн хэлнэ. Док Ок хүн-аалзыг Питерээр дамжуулан олж болохыг Харригаас мэдсэн тул тэр хоёрын уулзаж байсан кофены газрыг бусниулахаар замын нөгөө талаас такси шидэх ба яг энэ үед Питерийн аалзны мэдрэхүй сэргэж Мэри Жэйний хамт сэргийлдэг ч Мэри Жэйнийг Док Ок булаан авч явахдаа Хүн-аалзыг урхинд оруулж өгч байж түүнийг авахыг сануулдаг. Питерийн хүч бүрэн дүүрэн эргэж ирсэн тул өмсгөлөө өмсөж Док Окийн дуудсан тулаанд очин хонхот цамхагийн орой, галт тэрэгний дээр тэмцэлддэг. Тулааны үед Октавиус галт тэрэгний тоормосыг эвдэх ба Хүн-аалз жолоодлогогүй галт тэргийг эрсдлээс хамгаалахаар тэмцэнэ. Хүн-аалз галт тэргийг сая нэг замын төгсгөлд зогсоох бөгөөд бие нь асар их туйлдан доош унах мөчид хүмүүс татан галт тэргэнд оруулан баггүй төрхийг хардаг. Хүмүүс түүнд үнэн төрхийг харсан ч нууцыг хадгална хэмээн Док Окоос хамгаалах гэсэн ч механик гарт хүчин мөхөсдөж, Хүн-аалз түүнд олзлогдоно. Док Ок Хүн-аалзыг Харрид өгч тритиумаа авна. Харри Хүн-аалзын багийг авч өөрийн сайн найзаа өстөн байсан гэдгийг мэдэн балмагдах ба тэр сэргэж, өөрийн буруугүйгээ ятган хэлж, Мэри Жэйнийг аврах болон хүн төрөлхтөнд заналхийл учруулах төхөөрөмж хийж байгааг зогсоохын тулд Октавиусын байгаа газрыг зорих хэрэгтэйг сануулаад явж одно. Хүн-аалз эрдэмтэн Октавиусыг эргийн барааны агуулахад туршилтаа эхлүүлж байх үед нь олж очно. Тулалдаанаар Хүн-аалз Док Окийг цахилгаан тогонд цохиулж муужруулан дийлнэ. Питер Октавиуст болж өнгөрсөн үнэн байдлыг илчлэн, түүнийг төхөөрөмжөө зогсоохоо гуйна. Гэнэтийн цочролоор оюун ухаан нь сэргэсэн тэр туршилтаас өмнөх үеийн гай гамшиг илүү ихээр учрахаас сэргийлэн мөхлийн өдрөө болгон механик гараараа байгууламжийн давхрыг сүйдлэн төхөөрөмжийн хамт өөрийн амьдралыг золиослоно. Мэри Жэйн Питерийг баггүйгээр харах бөгөөд Питер үргэлж дайсантай байх учраас түүнд хэзээ ч хамтдаа байж болохгүй хэмээн хэлдэг.
Харри гэртээ ханан дахь толиноос аавынхаа төрхийг олж харна. Хүүдээ эцгийнхээ үхэлд буруутай Питер Паркераас өшөө авч хөнөөхийг шаардаж, төөрөгдүүлэхийг завдана. Харри эсэргүүцэн толь руу чинжаал хутгаа шидэх үед хагарсан толины цаанаас Ногоон-Гоблины байлдааны хувцас хэрэгслийн нууц өрөөг олж илрүүлнэ. Киноны төгсгөлд Мэри Жэйн хуримаа орхин гарч Питерийг гэртээ байхад нь олж уулзан эрсдлийг үл харгалзан түүнтэй хамт байхаар шийдсэнээ хэлнэ. Тэр Питерийг эцсийн мөчид ятгаж чадах ба түүний амлалтын хариуг авахын завдалгүй гэнэт туслалцаа хүссэн дуудлага ирж, Мэри Жэйн цааш дүүжигнэн явах Хүн-аалзыг ажин эргэлзэнгүй зогсоно.
Дүрүүдэд
[засварлах | кодоор засварлах]- Тоби Магуайр — Питер Паркер / Хүн-аалз
- Кирстен Данст — Мэри Жэйн Уотсон
- Жэймс Франко — Харри Осборн
- Альфред Молина — Отто Октавиус / Доктор Октавиус
- Розмари Харрис — Авга эгч Мэй
- Элия Баскин — Диткович
- Ж. К. Симмонс — Ж. Ж. Жеймсон
- Уильям Дефо — Норман Осборн / Ногоон Гоблин
Шагнал
[засварлах | кодоор засварлах]- Оскарын шагнал — Шилдэг визуаль эффекттэй бүтээл