Хүн-аалз 3

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Хүн-аалз 3
Хүн-аалз 3 киноны театрын зурагт хуудас
Найруулагч: Сэм Рэйми
Продюсер: Ави Арад
Грант Кертис
Стэн Ли
М. Карачиоло
Зохиол: Сэм Рэйми
Алвин Саргент
Иван Рэйми
Стэн Ли (ном)
Стив Дитко(ном)
Дүрүүдэд: Тоби Магуайр
Кирстен Данст
Жэймс Франко
Томас Хейден Чёрч
Тофер Грэйс
Брайс Даллас Ховард
Жэймс Кромвелл
Хөгжмийн
зохиолч:
Кристофер Ян
Дэнни Элфмэн
Зураглаач: Билл Поуп
Эвлүүлэгч: Боб Муравски
Студи: Marvel Entertainment
Компани Columbia Pictures
Нээлт: 2007 оны дөрөвдүгээр сарын 16
(Токио)
2007 оны тавдугаар сарын 4
(Америкийн Нэгдсэн Улс)
Хугацаа: 139 мин
Улс: Америкийн Нэгдсэн Улс
Хэл: Англи
Төсөв: $258 сая[1]
Орлого: $890,871,626
Өмнөх анги: Хүн-аалз 2
Дараагийн анги: Хүн-аалз 4

Хүн-аалз 3 (англ. Spider-man 3) нь адал явдалт 2007 оны Америкийн кино юм.[2] Хүн-аалз цуврал киноны гуравдугаар ангийг зурагт номны «Марвел Комикс» компаний супер баатар Хүн-аалзын адал явдлыг Алвин Саргент болон түүний багийнхан, Сэм Рэйми нар бичиж найруулан, Тоби Магуайр, Кирстен Данст, Жэймс Франко нарын жүжигчид тогложээ.

Кино эхлэх үед Петер Паркер хүн-аалзын адил бүх зүйл нь амжилттай байх бөгөөд Мэри Жэйн Ватсон Бродвэйн театр мэргэжлийн гараагаа эхлүүлж байх болно. Харри Осборн эцгийнхээ өшөөг авахаар анаж байх ба оргосон ялтан Флинт Марко хумхын тоос болгогч хурдасгуур руу унаж хувирамтгай элсэн цогц нэгэн болно. Мөн харь гаригийн үл мэдэгдэх зэтгэрт элемент дэлхий дээр буух бөгөөд Петерийн дөнгөндөө оруулснаар ааш араншинг эрс өөрчлөнө. Петер тэрхүү дөнгөнөөсөө салах авч өрсөлдөгч гэрэл зурагчин Эддие Брокийн биед орогнож Петерийг тулаанд дууддаг.

Өрнөл[засварлах | edit source]

Петер Паркерийн амьдрал аюул саадгүй болж эхлэсэн үед Мэри Жэйнтэй гэрлэх төлөвлөгөөтэй байх болно. Петер, Мэри Жэйний болзооны газрын ойролцоох нь бяцхан солир унах ба харь гаригийн зэтгэрт элемент Петерийн моторт дугуйнд үүрлэнэ. Энэ завсар ялтан Плинт Марко оргож явахдаа хумхын тоосны хурдасгуурын цооногт унаж, бие нь ойр орчмын элсэнд нэвчин шингэнэ. Үүний үр дүнд тэр шилжимтгий нүүдлийн элс болсон байх ба элсэн-хүн болно.Петерийн сайн найз Харри Осборн Ногоон-Гоблины технологи дээр бэлтгэл хийн шинэ зэвсэг хэрэглэн эцгийнхээ үхлийн өшөөг Петерээс авахаар тэмцэж эхэлнэ. Тулааны явцад Харри толгойндоо бэртэл авч өвчний шаналалд автан өшөө хорслоо хэсэг зуур мартах болно.

Дараа нь Гвен Стэйсигийн амийг аварсанд нь зориулан Хүн-аалзад хүндэтгэл үзүүлэх баяр наадмын үеэр Элсэн-хүн хамгаалалт бүхий мөнгө тээвэрлэгч машин руу халдах ба Хүн-аалз түүнийг зогсооно. Гвений аав цагдаагийн офицер Стэйси авга ах Бенийг алсан хүн нь дээрх Марко болох талаар Петер, авга эгч Мэй нарт мэдээлэл өгнө. Петер өстөн Маркотой дахин тулалдахыг хүлээнэ. Ийн түүнийг өмсгөлтэйгөө унтаж байх үед зэтгэрт элемент дөнгөндөө оруулдаг ба Петерийг сэрэхэд Манхэттэний төвийн оройд байж байх ба өөрийн өмсгөл нь солигдсоноос гадна хүч чадал нь нэмэгдсэнийг мэдэх болно. Хар өмсгөлөө өмсөрөөрөө Петер амиа хичээсэн, биеэ тоосон зантай болчихдог болов. Шинэ өмсгөлтэйгөө Флинт Марко байгаа газар нь очин газар доорхи хонгилд түүнтэй тулалдах бөгөөд Маркогийн биеийг усанд шингэмтгий гэдгийг мэдэнгүүтээ ус дамжуулах хоолойг эвдлэн нээж хүчтэй урсгалаар Элсэн-хүний биеийг шавар болгон уусган сарниулна.

Петерийн өөрчлөгдсөн зан авираас дөлөх болсон Мэри Жэйний жүжгийн ажил будлиантах үед Харритай уулзан тайвширна. Харри хуучин дурсамжаа эргэн санах бөгөөд эцгийнхээ өшөөг авахын тулд Мэри Жэйнд хүч хэрэглэн Петертэй харьцаагаа таслахыг тулгана. Дараа нь өөр хүнд хайртай болсон хэмээн өөрийг нь хаясан Мэри Жэйний талаар Петер ресторанд Харритай ярилцахад өөр хүн нь би болсон хэмээнэ. Түүний дараа Петер Осборны харшид очин нүүрэлдэх ба хар өмсгөлөө өмссөн тул тулалдахдаа балмад авирлан Харригийн нүүрийг зэрэмдэглэж орхино.

Мөн өмсгөлийн нөлөөгөөр Петер Daily Bugle сонины газарт өрсөлдөгч гэрэл зурагчин Эдди Брокийг хүн-аалзны хуурамч зургийг үйлдсэн байж магадгүй хэмээн эрхлэгч Жеймсонд мэдүүлэх бөгөөд улмаар Эддие Брокийг ажлаас халаас нь халуулж Петер тохуурхана. Угаасаа энэ үед Петерийн биеэ авч яваа хямсгар байдлаас гадна гадаад төрх нь тэр дундаа үсний хэлбэр нь өөрчлөгдсөнийг анзаарч болохоор. Энэ завсар Элсэн-хүний гэмтэл илааршин ямар нэгэн арга сүвэгчлэн Хүн-аалзыг дарахаар санаархана.

Мэри Жэйнийг атаархуулах санаатай Петер түүний ажилладаг шөнийн клубт Гвентэй очин дэггүйтэх ба санаандгүй байдлаар Мэри Жэйнийг цохин унагана. Өөрийгөө зан төрхийн хувьд илтэд хувирсаныг ойлгосон Петер хар-өмсгөлөөсөө салах хэрэгтэй гэж шийдэн шөнийн клубээс гаран сүмийн хонхтой цамхагт хонхны доор очин өмсгөлөө тайлах гэж оролцох үедээ хонхны чанга дуунд зэтгэрт хувцасаас чөлөөлөгдөж болохыг анзаарна. Ийнхүү түүнийг хонхны тусламжтай тэрхүү хувцасаас салах агшинд Петерийг бурханаас гэсгээж өгөхийг гуйн мөргөл үйлдэж байсан Эдди Брокийн бие дээр зэтгэрт элемент унаж, шинэ биетэй болох болно. Эдди Веном буюу хортоны төрхөд хувиран Петер Паркер буюу Хүн-аалзыг устгахад Элсэн-хүний туслалцаа хэрэгтэй гэж үзэн түүнийг хайж олон нэгдэнэ.

Мэри Жэйний суух гэж байсан таксины нь хамт олзлон барилгын талбайн дээрээс маш том тор үүсгэн түүн дээрээ тавьсан байх болно. Энэ үед Петер Харригаас туслалцаа хүсэх хэдий ч түүнээс татгалзана. Харриг Петертэй ярилцсаны дараахан нь гэрийн даамал Бернард эцгийн нь үхлийн талаархи үнэн түүхийг өгүүлэх бөгөөд Петерийн хүч тэнцвэргүй тулаанд Харри туслахаар явж очно. Улмаар Харри Элсэн-хүний харгис хүчийг түр хугацаагаар номхруулах бөгөөд Эддигийн глайдерээр Петер рүү дайрсан дайралтыг Харри зогсоон эцгийнхээ золгүй хувь тавиланг давтана. Петер Веномийг хувцаснаас нь салгах оролдлого хийж ялах боловч Эддигийн өөрийн амийг эрсдүүлнэ.

Тулалдааны дараа Марко авга ах Бенийг хөнөөх бодолгүй байсан гэдгийг Петерт хэлэх бөгөөд охиныхоо амьдралыг аврахын төлөө зүтгэхэд боломж олгох хэрэгтэйг хэлнэ. Петер Марког уучлах бөгөөд Харриг нас барахад нь дэргэд нь байх болно. Киноны төгсгөлд Петер, Мэри Жэйн хоёрын харьцаа сэргэж эхэлж буйг жаз хөгжмийн бааранд дуулж буй Мэри Жэйн дээр очиж буйгаар харуулна.

Дүрүүдэд[засварлах | edit source]

  • Тоби Магуайр — Питер Паркер / Хүн-аалз
  • Кирстен Данст — Мэри Жэйн Уотсон
  • Жэймс Франко — Харри Осборн / Шинэ Гоблин
  • Томас Хейден Чёрч — Флинт Марко / Элсэн-хүн
  • Тофер Грейс — Эдди Брок / Веном
  • Розмари Харрис — Авга эгч Мэй
  • Элия Баскин — ноён Диткович
  • Брайс Даллас Ховард — Гвен Стейси
  • Уиллем Дефо — Норман Озборн / Ногоон Гоблин
  • Ж. К. Симмонс — Ж. Ж. Жеймсон
  • Жэймс Кромвелл — капитан Стейси

Эшлэл[засварлах | edit source]

  1. Diane Garrett. "Red carpet becoming more global", Variety, 2007-04-16. 2007-04-17-нд авсан. 
  2. Buchanan, Jason. Spider-Man 3: Overview. Allmovie. September 7, 2009-д хандсан.

Холбоос[засварлах | edit source]

Албан ёсны
Бусад