Jump to content

Хүн хар гөрөөс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Кумжун хийд дэх Иетын байж болох гавлын яс

Хүн хар гөрөөс буюу Алмас (монгол:ᠠᠯᠮᠠᠰ, кирилл: алмас; Орос: сне́жный челове́к) бол Алтайн нуруу, Тэнгэр уул, Памирын нуруу, Говийн бүс, Сибирийн ой тайга зэрэг уулархаг болон ойн бүсээр амьдардаг хүн дүрст домгийн амьтан. Энэ амьтны ерөнхий хэлбэр дүрс нь бүх бие нь хар эсвэл бор шар үсээр хучигдсан 2 метр хүртэл өндөртэй, хойд хоёр хөлдээр явдаг асар их хүч чадалтай, алс бөглүү газар нуугдан амьдардаг гэж монгол, түрэг үндэстэний үлгэр домогт өгүүлдэг.

Хүн хар гөрөөсийг монгол хэлэнд алмас, загийн шар эмгэн, цасны хүн, хүн гөрөөс гэж нэрлэхээс гадна казах, киргизээр албасты, алмасты, тағы адам[1] (уулын хүн), кiciкиiк (хүн гөрөөс), англи хэлээр йети (Yeti (/ˈjɛti/[2]), саскуач, bigfoot (Англи: bigfoot), оросоор снежный человек гэх мэтээр олон үндэстэний хэл соёл бүрт энэ амьтныг харилцан адилгүй нэрлэж ирсэн.

Непалд 1951 оны Эдмунд Хилларийн оролцсон Эвэрестийн экспедицийн үед Менлун мөсөн голын орчимд Майкл Вардын олсон Иетийн хөлийн мөрийг гэрэл зурагчин Эрик Шиптоны авсан зураг.

Алмас гэх хүн дүрст амьтны талаар түүхэнд нэн эрт үеэс яригдахдаа алмаст баригдсан хүмүүсийн тухай домог үлгэр ам дамжин яригдсаар, орчин үед цас, шаварт үлдсэн ул мөрийг судлаачид олсоор ирсэн. Уг амьтны тоо толгой цөөрснөөс болж эр алмас нь эмэгтэй хүнийг, эм алмас нь эрэгтэй хүнийг хулгайлан өөрийн агуй, оромжинд нууж, тэдний дундаас үр төлтэй болох замаар амьдарч байснаа зарим азтай хүмүүс нь оргон зугтаж чадсан талаар цөөнгүй цуу яриа байдаг. Алмасын нутагладаг гэх газраас хүмүүс аль болох холуур аж төрдөг байсан.

Уг амьтны ерөнхий байдалыг аман домог, нүдээр үзсэн гэрчүүд, фото зурагт дүрслэгдсэнийг үндсэлвэл 2 метр хүртэл өндөртэй, гарын мөч урт, толгой зантгар, хөлийн тавхай том, бяр тэнхээ ихтэй, хар эсвэл шаргалдуу үсээр хучигдсан ч нүүр, хөлийн ул, гарын алга нь үсгүй, эм алмасын хөх нь урт гэж дүрсэлсэн байдаг. Монгол хэлэнд алмасын төлийг бонго[3] гэдэг.

Монгол оронд амьдарч байсан энэ амьтан Алтайн өвөр говь, говийн уулс, заган шугуйтай нутагт бор шаргал үстэйгээр, Алтай Хангайн өндөр уулс, хөвч тайгад байсныг нь харавтар үстэйгээр дүрслэсэн байдаг.

1430 оны Ханс Шилтбергерийн аяны тэмдэглэл, 1876 онд Н.Прежевальскийн Монгол ба Тангудын орон зэрэг номнуудад энэ амьтны талаар дурссан байдаг.

1973-1977 оны хооронд Равжирын Равжир гэх хүн БНМАУ-ын баруун нутгаар алмасын тухай судлагаа хийж, түүнийг Бямбын Ринчен гуай дэмжин сайшааж байсан бөгөөд Алмас сурвалжилсан тэмдэглэл нэртэй бэсрэг ном хэвлүүлж байсан.

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

1937 онд Франк С Смитын авсан Иетын хөлийн мөрний зураг, Popular Science сэтгүүл, 1952
2016 оны Иетыг дүрсэлсэн Киргизийн шуудангийн дугтуй ба марк
  1. Б, Базылхан (1984). Монгол-Казах хэлний толь. Өлгий. х. 32.{{cite book}}: CS1 maint: location missing publisher (link)
  2. "Yeti". Random House Webster's Unabridged Dictionary.
  3. "Монгол хэлний их тайлбар толь". mongoltoli.mn. Татаж авсан: 2026-01-20.