Хүчний машин
Appearance
Хүчний машин гэдэг нь дулааны болон цахилгаан энергийг механик энерги, механик ажил болгон хувиргадаг машин юм. Хүчний машиныг ихэвчлэн ажлын багаж хэрэгсэл, багаж төхөөрөмж эсвэл тээврийн хэрэгсэлд хөтлөгчөөр хэрэглэдэг. Ихэнх хүчний машиныг мотор буюу хөдөлгүүр гэж бас нэрлэдэг. Хүчний машиныг хооронд нь энергийн эх үүсвэрээр нь ялгана. Жишээ нь: дулааны хүчний машин, дотоод шаталтын хөдөлгүүр, усны хүчний машин, усан турбин, салхины хүчний машин, салхин тээрэм, цахилгаан машин, цахилгаан хөдөлгүүр гэх мэт.