Jump to content

Хөзөр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хөзөр (англи. Playing card, франц. Cartes à jouer, орос. Игральные карты) нь цөөн тооны хүмүүс хоорондоо наадах, тоглох нэгэн янзын хэрэгсэл юм. Хөзрөөр тоглох энгийн тоглоомыг Хөзөр тоглох, Хөзрөөр наадах эсвэл зүгээр л Хөзөр гэж бас нэрлэнэ. Хөзөр тоглох нь дэлхий даяар түгээмэл тархсан байдаг ба хөзрийн хэрэгсэл болох хөзрийн хэлбэр, хэмжээ, тоо ширхэг нь бас харилцан адилгүй байдаг боловч бүгд гарт багтах хэмжээний хавтгай цаасан эсвэл түүнтэй адил нимгэн, хавтаслаг эдээр хийгдсэн байдаг юм. Хөзөр нүүр болон ар гэсэн хоёр талтай байдаг.

Анхны тоглоомын хөзрүүд Зүүн Азид гарч ирсэн гэж үздэг. Хятад, Солонгост хөзрийг 12-р зууны эхэн үед дурдсан байдаг. Урт гонзгой хавтгай хуудас ашиглан тоглодог тоглоомын тухай урьд өмнө дурдсан байдаг бөгөөд эдгээр нь IX зуунд Тан гүрний үед (618–907) хамаарах юм. Цаасаар хийсэн хөзөр гарч ирэхээс өмнө Хятад, Япончууд мод, хулс, тэр ч байтугай зааны ясаар хийсэн хавтгай гонзгой хавтанг ашигладаг байсан ажээ.

Хэлбэр:

♠️ — гил (гилбэр буюу жадны үзүүр хэлбэртэй);
♣️ — цэцэг (цэцэг хэлбэртэй);
♥️ — бундан (зүрх буюу сарнай хэлбэртэй гэж ярьдаг);
♦️ — дөрвөлжин (ромб хэлбэртэй).

Хамгийн их тархсан тоглоомууд

[засварлах | кодоор засварлах]
  • Энгийн хөзөр
  • 13 покер
  • 108 хөзөр
  • Хамар дарах
  • Цагдаа хулгайч
  • Муушиг
Олон улсын хөзрийн нэршил
Монгол Бундан Дөрвөлжин Цэцэг Гил
Англи Heart Diamond Club Spade
Итали Cups Coins Clubs Swords
Испани Cups Coins Clubs Swords
Португал Cups Coins Clubs Swords
Франц Hearts Diamonds Clubs Spades
Герман Hearts Bells Acorns Leaves
Швейцар Roses Bells Acorns Shields
Орос Черви Бубны Трефы Пики