Jump to content

Хөхч

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хөхч(?-1271) нь Хубилай хааны хөвгүүн. Дөрвөн овгийн Дөрбэжин хатнаас төрсөн. Шипин ван Агругчитай эх нэгтэй. Түүнд их хаан 1267 онд Юньнань вангийн хэргэмийг хүртээж, алтан тамга соёрхон Юньнань мужид цэрэг захируулан тус хязгаар нутгийг захируулжээ. Гэвч 1271 онд өөрийн хятад туслах түшмэлд хорлогдсон бөгөөд тэр явдалыг удалгүй хааны тушаалаар илрүүлжээ. Хөхч ванг нас барсны хойно хүү Есөнтөмөр нь эцгийн албыг үргэлжлүүлсэн.