Хөх сувд мөсний баяр
Хөх Сувд мөсний баяр нь Монгол Улсын Хөвсгөл аймаг дахь Хөвсгөл нуурын мөсөн дээр өвлийн улиралд зохиогддог олон нийтийн үйл ажиллагаа юм.
Анх 2000 онд Монголчууд Далай Ээж хэмээн хүндлэн нэрлэдэг Хөвсгөл нуурыг хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хөвсгөлийн Тусгай хамгаалалттай газрын байгаль орчны байцаагчаар ажиллаж байсан Ж.Төмөрсүхийн санаачилгаар “Сантын өвөр” гэдэг газар Мөсний баяр хийж арваад чаргатай морины уралдаан болж нутгийн иргэд оролцож байсан. Харин дараа жилээс нь буюу 2001 оноос Мөсний баярын хүрээ тэлсээр өнөөдрийг хүртэл уламжлал болгон тэмдэглэж Монгол улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгэн чухал арга хэмжээ болж өргөжин хөгжиж байна.
Мөсний баярын үеэр гадаад, дотоодын жуулчдад зориулсан олон уралдаан тэмцээн, арга хэмжээнүүд зохион байгуулагддаг. Тухайлбал мөсөн шагайн тэмцээн, унадаг дугуй, тэшүүрийн тэмцээн, нохой чарганы уралдаан, мөсөн дээрх олс таталт, буухиа тэмцээн, аав, ээж би тэмцээн, тахтай морьдын уралдаан, аймгийн хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн урлагийн тоглолт, Монголын уламжлалт бөөгийн зан үйл болох Далай ээжийн галын их тахилга зэрэг арга хэмжээнүүд болдог.
Харин гадаадын иргэд жуулчдад зориулан “Competition for tourists” хөгжөөнт тэмцээн, монгол дууг хэн сайн дуулах вэ?, хоолны шоу, мөсөн дээр дамар түлхэх, үндэсний хувцасны загварын үзүүлбэр зэрэг арга хэмжээг зохион байгуулдаг.
Иргэдийн аюулгүй байдлыг хангах, Хөвсгөл нуураа бохирдохоос сэргийлэх зорилгоор автомашин техникийг хуурай газарт байрлуулж, мөсөн дээр зөвхөн явган хүн, морин чарга гаргаж зохион байгуулдаг.
2019 онд зохиогдсон "Хөх Сувд - 2019" арга хэмжээнд 3000 орчим тээврийн хэрэгсэл, 20000 орчим хүн ирж оролцсон байна.
Хөх Сувд Мөсний баяр нь гурван өдөр үргэлжлэн зохион байгуулагддаг.
Шүүмжлэлтэй асуудал
[засварлах | кодоор засварлах]Нийтийн бие засах газар хүрэлцээгүй, хогийн сав байхгүй, нус цэр шүлсээ ил задгай хаясан, жуулчдын амрах байр хүрэлцээ багатай зэрэг шүүмжлэлтэй асуудлуудыг мэдээллийн хэрэгсэл болон нийтийн сүлжээгээр хөндөн бичсэн байгааг анхаарах шаардлагатай юм.
Эдгээр асуудлыг сайтар шийдэхгүй бол Далай Ээжийг хүмүүн бид бохирдуулан, улмаар онгон цэвэр байдлаа алдахад хүрэх аюултай.
Фото зургууд болон сурвалжилга
[засварлах | кодоор засварлах]Зохион байгуулагчид
[засварлах | кодоор засварлах]- Ерөнхий зохион байгуулагч - Хөвсгөл Аймгийн засаг даргын тамгын газар[1]
- Байгал Орчин, Аялал Жуулчлалын Яам [2]
- Хөвсгөл Аймгийн Орон Нутгийн Музей
- Галын Их Тахилга, Бөөгийн зан үйлийг - Самгалдай ТББ[3]
Гадны холбоос
[засварлах | кодоор засварлах]- ↑ [1] Хөвсгөл Аймгийн ЗДТГ-ийн ВЭБ хуудас
- ↑ Archive copy (Memento 21. Гуравдугаар сар 2019 цахим архивт) Байгал Орчин, Аялал Жуулчлалын Яам
- ↑ [2] Хаант Тэнгэрийн Самгалдай ТББ