Цагаан бургас

Цагаан бургас - (Латин: Salix caspica), (Орос: Ива каспийская)

Ургамлын тайлбар[засварлах | кодоор засварлах]

Цагаан саарал хальстай урт, шулуухан мөчиртэй 3-4 метр өндөр олон наст сөөг юм. Залуу нялх мөчир нь шарлангуй цайвар өнгөтэй. Бүтэн захтай, хоёр үзүүр рүүгээ шувтан болж ирсэн, нүцгэн, дээд тал нь бүдэг, дээд тал нь бүдэг, доод тал нь хөх ногоон өнгөтэй шугаман юлд хэлбэрийн навчтай байдаг.

Тархалт[засварлах | кодоор засварлах]

Хангайн бүсэд ихэвчлэн голын эрэг, эрэг дагасан сайр, элсэн дээгүүр ургахаас гадна цөлөрхөг хээр, цөлийн бүсэд хуурай сайрын адгаар тохиолдоно.[1]

Ашигласан материал[засварлах | кодоор засварлах]

  1. [Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 108]