Jump to content

Цагаан дэлийн агуй

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Цагаандэлийн агуй нь Дорноговь аймгийн Айраг сумын нутагт Их нартын хадны зүүн талын төгсгөлийн цав толгодын дунд Айраг сумын төвөөс баруун тийш 30 гаруй км зайд оршино. Цагаан дэлийн агуй нь 1968 онд хайлуур жонш авч байсан 27-р сувагт тэсэлгээ хийх үед доргилтоор нурж нээгджээ. Анх орсон хүмүүс агуй дотор ус мөс, бүтнээрээ шахам байсан нохой шиг толгойтой том амьтан, өөр бусад амьтны яс маш ихээр байсныг олж үзээд ШУА-д захиа бичиж судлан үзэхийг хүсэж байжээ. Агуйн хоёр ам далайн түвшнээс дээш 1140 м өндөрт хайлуур жонш авч ашиглаж байсан 150м гаруй урт, 16,5м гүн сувгийн ёроолд зүүн хойш харсан байрлалтай юм.


Stub icon

Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.