Jump to content

Цагаан хяруу

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Навчин дээр ургаж буй цагаан хяруу.
Навчин дээр ургаж буй цагаан хярууг томруулсан зураг.

Цагаан хяруу нь ургамлын төрөл зүйлийг өргөн хамардаг, мөөгөнцөрийн гаралтай өвчин. Цагаан хяруу нь олон зүйлийн мөөгөнцөрөөр үүсгэгддэг өвчин. Erysiphales ба Podosphaera xanthii (Sphaerotheca fuliginea) мөөгөнцөрүүдээр үүсгэгдсэн нь хамгийн элбэг тохиолддог тухай дурьдагдсан байдаг.[1] Дэлхийн дийлэнх хэсэгт өвчний үндсэн үүсгэгч Erysiphe cichoracearum мөөгөнцөр гэж үздэг.[1][2] Цагаан хярууны шинж тэмдэг нь тодорхой учир тодорхойлоход хялбар. Өвчилсөн ургамлын навч ба ишэн дээр цагаан нунтаган толбо үүсдэг. Ихэвчлэн доод навчууд нэрвэгддэг боловч цагаан хяруу нь ургамлын газрын дээд хэсгийг бүхэлд хамрах боломжтой. Өвчин даамжирах тусам толбонууд улам том, өнгөн болж, их хэмжээний асексуал спорууд үүсч, цагаан хяруу ургамлыг дээрээс доош бүхэлд нь хамрана.

Цагаан хяруу нь чийг ихтэй, дундаж температуртай орчинд илүү үрждэг.[3]

  1. 1.0 1.1 McGrath, M.T., 1997. Powdery Mildew of Cucurbits. http://vegetablemdonline.ppath.cornell.edu/factsheets/Cucurbits_PM.htm
  2. Tetteh, A, et al. Watermelon Crop Information. http://cuke.hort.ncsu.edu/cucurbit/wmelon/wmhndbk/wmpm.html
  3. Huang, X.Q. et al. (2000). Molecular mapping of the wheat powdery mildew resistance gene Pm24 and marker validation for molecular breeding. Theoretical and Applied Genetics, 101. Retrieved from http://www.springerlink.com/content/engc84epbg6feqvk/fulltext.pdf[permanent dead link].