Jump to content

Цайрт Минерал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Компанийн лого

Цайрт Минерал ХХК нь Төмөртийн Овооны цайрын ордыг ашиглахаар Монгол улсын “Металимпэкс” ХХК болон БНХАУ-ын NFC “Өнгөт төмөрлөгийн гадаад барилга зураг төслийн” компаниуд хамтран 1998 онд үүсгэн байгуулсан компани юм.[1] Тус компани Монгол улсын Засгийн газартай хөрөнгө оруулалтын тогтвортой байдлын гэрээнд гарын үсэг зурснаар уулын үйлдвэрийг байгуулах төслийн ажил эхэлсэн түүхтэй. Гэрээг 15 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд хэрэгжих явцад зарим нэг нөхцөл байдал өөрчлөгдсөн учраас хугацаа 2 жилээр сунгагдан 2015-05-13-ны өдөр дуусгавар болсон юм. Үйлдвэрийг байгуулах Техник эдийн засгийн үндэслэлийг 2000 онд бэлэн болгосон хэдий ч дэд бүтцийн асуудал шийдвэрлэгдээгүй байсан, мөн үйлдвэрийн усны  хайгуулын ажилд 3 жил гаруй хугацааг зарцуулсан зэрэг нь энэ төслийг хэрэгжүүлэх хугацааг удаашруулж байлаа. Дэд бүтцийн болон бусад бэлтгэл ажлуудыг 2004 оны 4-р сар гэхэд шийдвэрлэснээр үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлж, 2005 оны 08-р сарын 28-нд УБҮ-ийг ашиглалтад оруулсан нь Монгол улсын уул уурхайн салбарын хэмжээнд нэгэн шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх эхлэлийг тавьсан юм. Тус үйлдвэрт жилд дунджаар 400 мянган тонн цайрын хүдэр боловсруулж, 50 хувийн агуулга бүхий 100  орчим мянган тонн баяжмал үйлдвэрлэн экспортод гаргаж байна. “Цайрт Минерал” ХХК нь ил уурхай, баяжуулах үйлдвэр, борлуулалт, хангамж зэрэг 10 хэлтэс, 4 цех, лаборатори, Улаанбаатар хот, БНХАУ дахь төлөөлөгчийн газар гэсэн нийт 14 бүрэлдэхүүн нэгжтэй үйл ажиллагаа явуулж байна.