Цоодолын Хулан
- Энэ яруу найрагчийг бусад Хулангаас ялган таниарай.
Цоодолын Хулан (1968 онд Улаанбаатар хотод төрсөн) нь Монголын яруу найрагч бүсгүй юм. Тэрбээр 1986 оноос уран бүтээлээ эхлэн, хоёронтоо Болор цомын эзэн болж байсан. Түүний аав Дөнгөтийн Цоодол нь мөн нэртэй яруу найрагч юм.
Боловсрол[засварлах | кодоор засварлах]
- 1978-1988 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль
- 1988-1993 онд МУИС-ийн Монгол хэлний факультетын утга зохиол судлалын анги
- 1994 онд УБДС-ийг багш, утга зохиолын ажилтан мэргэжлээр төгсчээ.
Ажилласан байдал[засварлах | кодоор засварлах]
1994-1996 онд "Ардын эрх", "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, утга зохиолын ажилтан,"Ням гариг" сонинд хэлтсийн даргаар ажилласан.
1996-1997 онд "Ням гариг", "Билгүүн судар" сонинуудад хариуцлагатай эрхлэгч, ерөнхий редактор, эрхлэгч, 1997-1999 онд "Хөдөлмөр" сонины ерөнхий эрхлэгчээр тус тус ажиллаж байв. Сүүлийн үед Улсын хүүхэлдэйн театрын захирлаар ажиллаж байна.
Бүтээл[засварлах | кодоор засварлах]
Ном[засварлах | кодоор засварлах]
- "Гүнж аялгуу" шүлгүүд 1997
- "Гуниг тайтгарал" шүлгүүд 1999
- "Торгоны маань хээ" шүлгүүд 2001
- "Зүгээр л нэг амьдрахсан" 2006
Шагнал[засварлах | кодоор засварлах]
- 1989 онд "Найргийн даага" наадмын тэргүүн шагнал
- 1994 оны "Болор цом"-д "Ганцхан ээждээ унших шүлэг"-ээрээ тэргүүн шагнал
- 1994 онд шилдэг залуу зохиолчдод олгодог Г.Сэр-Одын нэрэмжит шагнал
- 1999 онд "Гүнж аялгуу" номоороо МЗЭ -ийн шагнал
- 2002 онд "Торгоны маань хээ" номоор Нацагдоржийн нэрэмжит шагнал
- 2010 оны "Болор цом"-д "Найрагчинй нутаг" шүлгээрээ тэргүүн шагнал