Jump to content

Болор цом

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Болор цом- Монголын яруу найргийн наадам. Анх 1983 онд уг яруу найргийн наадмыг зохион байгуулж байжээ.

Анхны наадмаар яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж “Хүн төрөлхтөнд хүргэх үг” шүлгээрээ болор цомын эзэн болж байсан түүхтэй.

2013 онд түүхт 30 ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч “Болор цом” наадмын үе үеийн шагналтнуудыг болон “Болор цом-30” наадамд шалгарсан найрагчдыг хүлээн авч уулзаж байжээ. “Болор цом” яруу найргийн наадам жилээс жилд өргөжиж оролцогчдын тоо ч нэмэгдэж байна.

Өвөр Монголоос, Хөх нуур мужаас яруу найрагчид шүлгээ ирүүлж шалгаруулалтад оролцсон. Цаашдаа улам олон найрагч оролцож, олон үндэстний томоохон наадам болох байх” гэж сэтгүүлчдэд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ Монголын Зохиолчдын Эвлэлийн удирдах зөвлөлийн дарга Чилаажав хэлж байв.

“Болор цом ” наадмын 30 жилийн ойн хүрээнд үе үеийн “Болор цом”-ын эздийн бүтээлээр ном гаргаж уншигчиддаа бэлэг барьсан байна.

Яруу найргийн энэхүү наадам байх нь зөв, буруу гэж утга зохиолын хүрээнийхэн олон жил маргасаар ирсэн ч наадмууд болсоор л байна. Өнөө үеийн яруу найраг бол бидний уншиж дадсан, сайхан сонсогддог, өөрөө хэлбэл хүн уншихад зориулсан биш, харин найрагч өөрийгөө илэрхийлэхэд чиглэсэн тийм өнгө аяс руугаа тууштай шилжиж байгааг судлаачид шүүмжилж байна.

Болор цомын эзэн яруу найрагчид

[засварлах | кодоор засварлах]

Хамгийн дуулиантай наадмууд 1990-ээд оны эхэн болон дунд үед өрнөж байжээ. Дөнгөтийн Цоодол, Бавуугийн Лхаг­васүрэн хоёр зүүн жигүүрийг маг­найл­­чихсан, Пунцагийн Бадарч, Шагдарын Дулмаа, Тоомойн Очирхүү нар дагавар магнайд нь босоод, араас нь Очирбатын Дашбалбар, Барнангийн Доржпалам, Цэндийн Чимэддорж, Шагдарсүрэнгийн Гүр­­базар, Дамбын Төрбат тэргүүт наяад оныхон ирлэсэн тонгорог шиг л хяргаж байсан байгаа юм. За тэгээд Арлааны Эрдэнэ-Очир, Цогдоржийн Бавуу­дорж, Цоодолын Хулан, Баярхүүгийн Ичинхорлоо, Гомпилдоогийн Мөнх­цэцэг нарын үрээ морьд хөл чанга­тайхан, ахмадуудынхаа дэргэдүүр хазаар даран шуугичих гэж сандар­гаад. Тэгснээ Дорнодын Эрээн­цаваас Данзангийн Ням­сүрэн найрагч хаа нэг өдрийн од шиг ирээд л. Мөнхөөгийн Билэг­сайхан гэж Говь-Алтайн хөдөөх эр, яруу найрагч бол ийм л байх ёстой гэсэн шиг урт үстэй, дээлтэйгээ шүлэг уншин үзэгчдийн алгыг хорсгож, цөсийг нь хөөргөөд л. Жамьянгийн Болд-Эрдэнэ, Шагдарын Уянга тэргүүтэй ерээд оны эхэн үеийн найрагчид тайзнаа халамцуухан үзэгдээд л, үгүй ээ мөн халуухан байсан санж.