Jump to content

Монголын Зохиолчдын Эвлэл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Монголын Зохиолчдын эвлэлийн Хороо 1929 оны 1-р сарын 9-ний өдөр ”Хувьсгалч зохиолч нарын бүлгэм" нэртэй анх байгуулагдсан байна.

Их зохиолч Дашдоржийн Нацагдорж, Сономбалжирын Буяннэмэх нарын 1920-иод оны шалгарсан 17 сэхээтэн цуглаж, анхны хурлаа хийж, ”Хувьсгалч зохиолч нарын бүлгэм"-ийг 1929 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр байгуулан зорилго, чиглэлээ тодорхойлж, зохиолчдын бүлгэмийн удирдах зөвлөлийг байгуулан тэргүүлэгчдийг сонгон баталснаар жил бүрийн энэ өдрийг “Монголын зохиолчдын өдөр” болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай.

Монголын зохиолчид нэгдэж байгууллагаа байгуулсан 1929 ондоо багтааж, “Уран үгсийн чуулган” цоморлигийг 15 хүний 36 зохиолыг оруулж анх хэвлүүлж гаргасан нь утга зохиол, урлаг, соёлын түүхэнд цоо шинэ тэмдэглэлт үйл явдал болж байжээ.

Монголын зохиолчдын түүхт 90 жилийн ойгоор төрөөс Монголын Зохиолчдын эвлэлийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан юм. Монголын зохиолчдын байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 92 жилийн ойн энэ онд зохиолчдын байгууллагыг олон жил удирдаж ирсэн, ХХ зууны манлай эмэгтэй зүтгэлтэн, Төрийн шагналт зохиолч С.Удвалын 100 жилийн ой болох юм. Мөн Монголын Зохиолчдын эвлэлийн даргаар ажиллаж байсан их зохиолч С.Буяннэмэх болон зохиолч Д.Намдаг нарын мэндэлсний 100 жилийн ой тохионо.

Үе үеийн удирдлага

[засварлах | кодоор засварлах]

Монголын Зохиолчдын Эвлэлийг

Монголын Зохиолчдын Эвлэл үүсэн бий болсон цагаас хойш Монголын олон зуун зохиолч тус байгууллагын гишүүнээр элсэж, амьдрал уран бүтээлээ холбосон байдаг. Монголын Зохиолчдын эвлэлийн ойн хүрээнд МЗЭ-ийн удирдлага их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Мөн жил бүр “Алтан Өд” оны шилдэг бүтээл шалгаруулах ёслолыг уламжлал болгон зохион байгуулдаг байна.