Долгорын Нямаа
Долгорын Нямаа (1939 онд Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Хирс таван толгойн Үүдэн бууцанд төрж, 2017 оны 9 сарын 22-нд нас барсан) нь Монгол Улсын Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн цолтой яруу найрагч, эмч юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Хүн эмнэлгийн техникум дүүргэж хүний бага эмч болсон Нямаа хожим ЗХУ-д М. Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгсөж зохиолч мэргэжилтэй болжээ.
Аймгийн сүрьеэ өвчнийг эсэргүүцэн судлах отрядод эмч, Монголын радиод сурвалжлагч, хариуцлагатай редактор, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлд референт, Залуучуудын хэвлэлийн нэгдсэн редакцийн ерөнхий эрхлэгч, "Ардын эрх" сонинд утга зохиолын ажилтан, Монголын зохиолчдын эвлэлийн хорооны дарга зэрэг ажил эрхэлж байв.
Уран бүтээл
[засварлах | кодоор засварлах]Шүлгийн түүвэр
[засварлах | кодоор засварлах]- Галуун цуваа (1961)
- Шинэ тэнгэр
- Их газрын чулуу (1969)
- Тэмээний нутаг
- Гитар барьсан залуус
- Шөнийн талд адуу янцгаана
- Долоон бурхан (1996)
Дурсамж тэмдэглэл
[засварлах | кодоор засварлах]- Урьхан цэнхэр зэрэглээ
- Тэнгэрийн хаяа (1965)
- Атлантын түрлэг (Америкт зорчсон тэмдэглэл, 2006)
Цол шан
[засварлах | кодоор засварлах]- Монголын Зохиолчдын Эвлэлийн нэрэмжит шагнал (1974)
- Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн нэрэмжит шагнал (1983)
- Алтан гадас одон
- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
- Монгол Улсын Төрийн шагнал (1993)
- Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн цол (2009)
Дурсгал
[засварлах | кодоор засварлах]2018 онд Дундговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 70 дугаар тогтоолоор Өлзийт сумын Ерөнхий боловсролын сургуулийг Долгорын Нямаагийн нэрэмжит болгожээ.[1]
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Д. Нямаа Хүн эмнэлгийн техникумд суралцаж байхдаа танилцсан, Ховдын Эрдэнэбүрэнээс гаралтай Зулын Отгонбаяр хэмээх бүсгүйтэй ханилж, 4 хүү, 1 охинтой болжээ. Том хүү Зориг нь Соёлын тэргүүний ажилтан цолтой, жүжигчин юм.