Jump to content

Нямаагийн Зориг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Нямаагийн Зориг (1960 онд төрж, 2024 онд өнгөрсөн) нь Монголын жүжигчин, дуу оруулагч, сэтгүүлч юм.

Зориг 1978 онд Нийслэлийн арван жилийн зургаадугаар дунд сургуулийг төгсөөд ЗХУ-ын Москва хотын Бүх холбоотын кино урлагийн дээд сургуулийн найруулагчийн ангид суралцахаар болж, эхлээд Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийн хэлний бэлтгэл ангид 1 жил суралцсан боловч найруулагчийн ангидаа шалгалт өгөх гэхэд нь "Танай монголчуудад зөндөө хэлсэн. Кино найруулагч гэдэг бол киноны туршлагатай, кинонд ажиллаж байсан хүмүүс байх ёстой. 10 төгссөн А мэдэхгүй хүүхдүүдийг бид авахгүй" гэсэн гэдэг. Ийнхүү Эрхүүгийн улсын их сургуульд сэтгүүлчийн ангид хуваарилагдсан боловч 1 жил суралцаад орхиж, Монголдоо буцан ирж Улсын Багшийн Их Сургуулийн кино драмын ангид орж, 1984 онд төгссөн байна.

Сургуулиа төгсөөд Монгол кино үйлдвэрийн орчуулгын кино группт ажиллаж байгаад Хүүхэд залуучуудын театрт шилжиж тэндээ 3 жил ажиллахдаа 3 жүжгийн гол дүрд тогложээ. Улмаар Монгол телевизийн "Гал" нэгдэлд найруулагчаар ажиллаж байв.

Гол дүр
Туслах дүр
  • Хэрээ
  • Намайг сонсоцгоо
  • Минийх - Тэлмэн

Найруулсан нэвтрүүлгүүд

[засварлах | кодоор засварлах]
  • Хөхөөтэй цаг
  • Хашаа
  • Хог
  • Морин тэрэгтэй сурвалжилга
  • Соёлын тэргүүний ажилтан (2016)

Зоригийн аав Долгорын Нямаа нь Монгол Улсын Төрийн шагналт яруу найрагч. Зориг жүжигчин Ишдоржийн Одончимэгтэй гэрлэж 1 охинтой болцгоосон ч салжээ.