Цэдэнгийн Жамц
Цэдэнгийн Жамц жанжин | |
---|---|
Төрсөн | Цэдэнгийн Жамц 1900 он Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сум |
Нас барсан | 1933 оны 4 сар БНМАУ, Улаанбаатар хот |
Үхлийн шалтгаан | Цаазлуулсан |
Оршуулагдсан газар | БНМАУ, Улаанбаатар хот |
Яс үндэс | халх |
Үндэстэн | монгол |
Боловсрол | цэргийн |
Он жил | 1932 он |
Төлөөлөгч | зэвсэгт бослого |
Юугаараа алдаршсан | 1932 оны бослогын удирдагч |
Түүнд нөлөөлсөн | хамтралжуулалт, баячуудын хөрөнгө хураах, монголыг зөвлөлтжүүлэх |
Улс төрийн хөдөлгөөн | баруун дөрвөн аймагт гарсан 1932 оны зэвсэгт бослого |
Өрсөлдөгч | БНМАУ-ын удирдлага, Ардын арми |
Шүтлэг | бурханы шашин |
Шашны бүлэг | шарын шашин |
Ял зэм | хуулийн дээд хэмжээ |
Ялын гүйцэтгэл | 1933 оны 4 сар |
Ялын нөхцөл | буудах |
Хамтрагч | жанжин Түгж, Самбуу дүвчин |
Цэдэнгийн Жамц нь 1932 онд БНМАУ-ын баруун дөрвөн аймагт гарсан 1932 оны зэвсэгт бослогод идэвхитэй оролцон зохион байгуулж байсан нөлөө бүхий гол удирдагч нарын нэг юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Шүүх ажиллагаа, оноосон ял
[засварлах | кодоор засварлах]1933 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн оройн дөрвөн цагт Ардын цэнгэлдэх улсын төв театрын байшинд БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлөөс томилогдсон тусгай өргөн шүүх таслах газрын хурал нээж, тус шүүхийн дарга н.Дэндэвээс “Өнгөрсөн 22 дугаар онд Хөвсгөл, Завхан, Архангай, Өвөрхангай зэрэг хэдэн аймгуудад ардын эрх чөлөө ба ардын хувьсгалт засгийг устгахаар зэвсэг барьж тэмцэлдсэн хувьсгалын эсэргүү хөдөлгөөий толгойлогчид ба идэвхтэн туслагчид болох бөгөөд БНМАУ-ын шүүх цаазны бичгийн 42, 43, 45, 47 дугаар зүйлүүдэд заасан гэмт хэргийг үйлдсэн тус улсын харъяат Чимэдийн Самбуу дүвчин, Самбуугийн Буриад, Чойжин, Аюурзана, Түгж нарын зэрэг 39 этгээдийн хэргийг мөрдөн байцааж, хууль цаазны ёсоор таслан шийтгэсэн байна. Шүүхийн дарга нь Дэндэв, гишүүд нь Гончигдорж, Дашзэвэг, Дэндэв, Цагаанхүү, Дансцоодол, Ядамсүрэн нар сууж улсын яллагчид прокурор Ядамсүрэн, Гомбожав нар, хэрэгтний өмгөөлөгчид Найдан, Дамдинсүрэн, Сүхжав, Гочоо нар тусгай асуултыг хянан боловсруулах экспертэд улаан цэргийн Цэрэндагва, Олон нийтийн өмнөөс шүүмжлэгч ба нэхэмжлэгчид Хөвсгөл аймгийн ардын төлөөлөгч Даваа, Архангай аймгийн ардын төлөөлөгч Пэрэнлэйням нар суужээ. Энэ хуралд хэрэгтэн нарын дотроос хоёр хүн хүнд өвчтэй байсан тул улсын прокурорын газраас тусгай байцаагч гаргаж хэргийг байцаалгасанд тэр хоёр хүн хуралд суухгүйгээр хэргээ таслуулахыг зөвшөөрсөн ба мөнхүү шүүхийн дарга, өмгөөлөгчид татгалзахгүй гэжээ. Улсын дээд шүүхээс зургаан шүүгдэгчийг суллах буюу тэнсэн өгч, 15 шүүгдэгчид хорих ял оногдуулж, 18-д нь цаазаар хороох ялыг амь гуйх эрхтэйгээр оноожээ. Энэхүү цаазаар хороох ялтаны нэг нь Ц.Жамц байсан байна.
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]- Их Хэлмэгдүүлэлт
- Лхүмбийн хэрэг
- Баруун дөрвөн аймагт гарсан 1932 оны зэвсэгт бослого
- Ногоон малгайт Дамдинсүрэн
- Батболдын Түгж
- Чимэдийн Самбуу
Урлагийн бүтээлүүд
[засварлах | кодоор засварлах]- Ч.Лодойдамба. Тунгалаг тамир. роман
- Тунгалаг тамир. Уран сайхны кино.
- Б.Чойжилсүрэн. Морин төвөргөөн. роман