Jump to content

Цэдэн-Ишийн Намсрай

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Цэдэн-Ишийн Намсрай (1929 оны 8-р сарын 25-нд Төв аймгийн Бүрэн суманд төрсөн- 2024 онд нас барсан) -Монгол Улсын Худалдааны гавьяат ажилтан.

1943-1945 онд Бүрэн сумын Ардын сайн дурын сургуульд суралцаж төгсөөд 1945 онд сумын хоршоонд данс хөтлөгчөөр орж ажлын гараагаа эхлүүлсэн байна.

1946-1959 онд Төв аймгийн Эд хэрэглэгчдийн хоршоодын холбоонд данс хөтлөгч, орлогч дарга, дарга.1959-1979 онд БНМАУ-ын Худалдаа бэлтгэлийн яамны орлогч сайд, нэгдүгээр орлогч сайд.

1980-1986 онд ХБЯ-ны харьяа Худалдааны тоног төхөөрөмжийн засвар, зарлал чимэглэлийн үйлдвэрийн дарга.

1988-1990 онд Хатгалын дамжлага баазын даргаар ажиллаад тэтгэвэртээ гарсан.

2016 онд "Монгол Улсын Худалдааны гавьяат ажилтан" цол хүртсэн.