Цэндхүүгийн Ханд

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Цэндхүүгийн Ханд нь Завхан аймгийн Алдархаан сумын уугуул, нийслэлийн 28 дугаар дунд сургуулийн физикийн багш байхдаа Гавьяат багш (2000 оны 4 сарын 19-ний №50 тогтоол) цол хүртсэн эмэгтэй.

Намтар[засварлах | edit source]

Ханд МУИС-ийг 1965 онд физик математикийн багш мэргэжлээр төгсчээ. Нийслэлийн VI болон Сэлэнгэ аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль, 1968 оноос нийслэлийн 28 дугаар сургуульд багшилсаар иржээ. Физикийн сонгоны сурагчдыг ердийн, олимпиадын гэж хоёр хэсэг болгож хичээллүүлэн гүнзгий мэдлэг олгодог туршлагатай багш ажээ. Монгол Улсад анх 1973 онд Улаанбаатар хотод физикийн олимпиад болсноос эхлэн дүүрэг, хот, улс, Ази тив, олон улсын физикийн олимпиадад сурагчдаа сайтар бэлтгэж амжилттай оролцуулж тэргүүн болон медальт, шагналт байрыг олон удаа эзэлсэн байна. Физикийн олимпиадад бэлтгэх гарын авлага, “Хар хайрцгийн бодлогууд” зэрэг хэд хэдэн ном бичиж олны хүртээл болгосон, мэргэжил нэгт нөхдийн хамт физикийн хичээлийн хөтөлбөр, дунд сургуулийн физикийн стандарт, агуулга, хөтөлбөрийг шинэчлэн боловсруулжээ.