Jump to content

Цэргийн наадам

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Цэргийн наадмын түүх

[засварлах | кодоор засварлах]

Даншиг наадмыг уламжлан орлохуйц томоохон наадмыг 1922, 1923, 1924 оны намар Уул тайлгын наадамбуюу Арван засгийн наадмаас цөөн хоногийн зөрүүтэйгээр зохион байгуулсан нь Цэргийн наадам юм. 1921 онд Ардын хувьсгал ялан мандаж VIII Богд Живзундамба Агваанлувсанчойжинямданзанванчүг (1869-1924 )-ийг дахин хаан ширээнд өргөмжилж, ардын засаг тогтож хэмжээт цаазат засгийг явуулсаныг тэмдэглэж билгийн тооллоор жил бүрийн зуны сүүл сарын зургааны өдөр тэмдэглэн Цэргийн наадам хийх тухай Засгийн газрын тогтоолд заасан байна.Цэргийн наадмын үеэр морьтой цэргүүдийн цэргийн үзүүлбэр бургас цавчих, сэлэм эргүүлэх зэрэг үзүүлбэрийг үзүүлэн наадамчин олныг баясгадаг байжээ.

Даншиг наадам хийхэд бөхийн тоог уламжилж тогтсон 1036 бөхөд хүрэхгүй тохиолдолд 516 бөх барилдуулан цолны босго давааг нэгээр буулган зургаа давахад бус тав давахад цол олгож байсан тохиолдол байсан бол Уул тайлгын наадам буюу Арван засгийн наадамд уламжилж тогтсон 136 бөхөөс цөөн бөх барилдсан тохиолдолд цолны босго давааг нэгээр буулган дөрөв давахад бус гурав давахад цол олгож байсан билээ.Харин Цэргийн наадам нь цолны босго давааг тав болгон таваас дээш давсан бөхчүүдэд л цол олгох журамыг батлан хэрэглэжээ.Энэхүү журам нь уламжлал болон эдүгээ хүртэл үйлчилж байгаа бөгөөд одоо Үндэсний их баяр наадмын тухай хуульд хуульчлагджээ.

Цэргийн наадамд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд
[засварлах | кодоор засварлах]
Он Түрүүлсэн бөх Үзүүрлэсэн бөх
Цол Овог нэр Харьяалал Цол Овог нэр Харьяалал
1921 У.з Дугаржавын Дамдин Сэлэнгэ Цагааннуур У.н Гэрэлийн Бат-Очир Сэлэнгэ Цагааннуур
1922 У.ав Галсанхүүгийн Вандан Архангай Батцэнгэл У.арс Дүйнхордоржийн Далантай Архангай Ихтамир
1923 У.ав Галсанхүүгийн Вандан Архангай Батцэнгэл У.ав Ганжууржавын Самдан Хэнтий Баянхутаг
1924 У.арс Сосорын Шагдар Хѳвсгѳл Цэцэрлэг У.ав Ганжууржавын Самдан Хэнтий Баянхутаг