Jump to content

Чанаккале гүүр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

1915 оны нэрэмжит Чанаккале гүүр (түрк. 1915 Çanakkale Köprüsü), мөн Дарданеллын гүүр (Çanakkale Boğaz Köprüsü) гэж мөн нэрэлдэг, Түрк улсын баруун хойд Чанаккале муж дахь автомашины дүүжин гүүр.

Чанаккале гүүр

Уг гүүр нь 2022 оны 3-р сард нээлтээ хийсэн Зүүн Фракийн №О3 ба №О7 хурдны замыг Анатоли дахь №О5 хурдны замтай холбосон Кынали-Баликесир автозамын нэг хэсэг юм. Уг гүүр нь 2023 м урттай учраас Японы Акаши Кайкёо гүүрийг 32 метрээр давж, дэлхийн хамгийн урт дүүжин гүүр гэгдэх болсон юм.

Гүүрний үзүүлэлтүүд

[засварлах | кодоор засварлах]

Энэ гүүрний нийт урт нь 3563 м, гүүрэнд дөхөж очдог замын хамт урт нь 4608 м хүрч, Осман Гази гүүр болон түүнд ойртох замуудын нийт уртаас 527 м-ээр давж, Туркийн аль ч төрлийн гүрнүүдээс хамгийн урт гүүр гэж тооцогдож байна. Гүүрний үндсэн урт нь 2023 метр юм.

Чанаккале гүүрний тавцан нь 72.8 м өндөр, нийт өргөн нь 45.06 м, хамгийн ихдээ 3.5 м зузаантай, уг тавцан нь авто замын зургаан эгнээ (чиглэл тус бүрт гурван), мөн хоёр талдаа үйлчилгээний замтай. Гүүрний доод хэсэг нь уснаас ойролцоогоор 70 м-ийн өндөрт байрладаг бөгөөд энэ нь далай тэнгисийн том хөлөг онгоцуудыг гүүрэн доор чөлөөтэй нэвтрүүлэх боломжийг олгодог байна.

2021 оны 11-р сарын 13 гэхэд эрэг дээрх тулгуурууд барьж дууссан. Гүүр 2022 оны 3-р сарын 18-нд 200 лир (12.20 евро) төлбөртэйгээр хөдөлгөөнийг нээсэн. Турк улс гүүр барихад 9,843,000,000 орчим турк лир зарцуулжээ.