Чан Хёг

Чан Хёк
Солонгос хэл бичгээр - 장혁
дуу, амар үсгээр - Чан Хёк
үсэг, дуунд таар. - Чан Хёк
монгол үг мэт - Чан Хёок
лат. галиг (2000) - Jang Hyeok
лат. галиг (1937) - Chang Hyŏk
хэвшмэл галиг - Jang Hyuk
бусад галиг -Чан Хёг, Жан Хёг
тө. нэр-정용준/Чон Юун-жүнь
Төрсөн1976 оны 12 сарын 20 (1976-12-20)
(одоо 47 настай)

ХарьяалалСолонгос үндэстэн
Иргэншил Өмнөд Солонгос
Мэргэжилжүжигчин
Идэвхтэй1996 оноос хойш
Гэр бүлЭхнэр, хоёр хүүхэдтэй

Сэргэлэн охин Янсүн ОАК-ны Хан Ки-тэ, Сэрчигнэх салхи УСК-ны Ку Мён-ү, Боолын ангууч ОАК-ны И Тэ-гил зэрэг дүрээрээ сайн танигдах Өмнөд Солонгосын эрэгтэй жүжигчин Чан Хёк (сол. 장혁; Англи: Jang Hyuk) 1976 оны 12 сарын 20-нд Өмнөд Солонгосын Пүсан хотод төрж Чон Юн-жүн (정용준, Jeong Yong-joon) хэмээх нэрийг олжээ. Пүсандаа өссөн тэрээр 1997 онд SBS телевизийн Загвар өмсөгч гэдэг кинонд тоглосноор дэлгэцийн жүжигчин болжээ. Ид алдар нэрийг олсон үедээ буюу 2004 онд заавал хаах хоёр жилийн цэргийн албанд явсан. Эргэн ирээд кинонд тоглож байсан ч 2010 оны "Боолын ангууч"-т тоглохоос өмнө урьдын алдар нэрээ олж чадаагүй байв.

Хүртсэн шан[засварлах | кодоор засварлах]

  • 2011 оны SBS телевизийн ОАК-ны шагнал: Гарамгай жүжиглэсэн эрэгтэй (Гүн үндэстэй мод)
  • 2011 оны SBS телевизийн ОАК-ны шагнал: Шалгарсан 10 одын нэг (Мөнгөний амт)
  • 2010 оны KBS телевизийн ОАК-ны шагнал: Их шан (Боолын ангууч)
  • 2010 оны KBS телевизийн ОАК-ны шагнал: И Да-хэгийн хамтаар Шилдэг хос (Боолын ангууч)
  • 2010 оны Сөүлийн ОУ-ын ОАК-ны шагнал: Солонгосын ОАК төрлөөс Шилдэг эрэгтэй жүжигчин (Боолын ангууч)
  • 2008 оны SBS телевизийн ОАК-ны шагнал: Онцгой жүжиглэлт (Тазза)
  • 2007 оны Азийн загвар өмсөгчдийг шагнах наадам: Олноо таашаагдсан од
  • 2007 оны MBC телевизийн ОАК-ны шагнал: Цөөн ангитын Алтан шан (Баярлалаа)
  • 2002 оны SBS телевизийн ОАК-ны шагнал: Гарамгай жүжиглэсэн эрэгтэй (Сэргэлэн охины амжилт)
  • 2002 оны SBS телевизийн ОАК-ны шагнал: Шалгарсан 10 одын нэг
  • 2000 оны SBS телевизийн ОАК-ны шагнал: Шилдэг шинэ эрэгтэй жүжигчин (Ван Рүнгийн газар)