Чарли ба Шоколадны үйлдвэр (кино)
Чарли ба Шоколадны үйлдвэр | |
---|---|
Найруулагч: | Тим Бартон |
Продюсер: | Брэд Грэй Ричард Д. Занук |
Зохиол: | Жон Огаст Роальд Даль (ном) |
Дүрүүдэд: | Жонни Депп Фредди Хаймор Дэвид Келли Хелена Бонэм-Картер Ной Тэйлор Дип Рой Кристофер Ли |
Хөгжмийн зохиолч: | Дэнни Эльфман |
Зураглаач: | Филипп Русселот |
Эвлүүлэгч: | Крис Лебензон |
Студи: | Village Roadshow Pictures The Zanuck Company Plan B Entertainment Theobald Film Productions Tim Burton Productions |
Компани | Warner Bros. |
Нээлт: | 2005 оны 7 сарын 15 |
Хугацаа: | 115 мин |
Улс: | Америкийн Нэгдсэн Улс Англи |
Хэл: | Англи |
Төсөв: | $150 сая[1] |
Орлого: | $474,968,763 |
Чарли ба Шоколадны үйлдвэр (Англи: Charlie and the Chocolate Factory) нь Английн зохиолч Роальд Далийн 1964 онд зохиосон Чарли Баккет хүүд тохиолдож адал явдлыг харуулсан «Чарли ба Шоколадны үйлдвэр» зохиолыг үндэслэн бүтээсэн 2005 оны Америкийн кино юм. Киног Тим Бартон найруулж, гол дүрд жүжигчин Фредди Хаймор, Жонни Депп нар тогложээ. Бяцхан хүү чихэр хийдэг этгээд хүний зарласан шоколадны дэлхийн хамгийн том үйлдвэртэй танилцах аялалд ялагчаар тодорч байгааг энд харуулжээ.
Өрнөл
[засварлах | кодоор засварлах]Чарли Баккет бол «Вонка» чихрийн компаний ойролцоо амьдардаг ядуу хүү. Ээж, аав (шүдний ооны үйлдвэрт ажилладаг), дөрвөн өвөө, эмээгийн хамт амьдарна. Урьд нь Вилли Вонкагийн шоколадны үйлдвэр олон ажилтантай байсан ч үйлдвэрийн тагнах ажиллагааны улмаас үйлдвэрээ хаахад Чарлигийн өвөө Жо ажилгүй хоцорчээ. Нэг өдөр Вонка дэлхий нийтийг хамарсан уралдаан зарладаг. Тэр дэлхий даяар худалдаанд гаргасан шоколаднууддаа таван ширхэг «алтан тасалбарыг» хийсэн байх бөгөөд таван азтаныг үйлдвэрээрээ танилцуулан цор ганц ялагчийг тодруулан тусгай шагнал өгөх ёстой байлаа.
Вонкагийн шоколад маш түргэн зарагдаж эхний дөрвөн тасалбарын эзэн тодорно. Эдгээр нь Август Глуп хэмээх идэмхий Герман хүү, хэтэрхий эрх Англи охин Верука Солт, бохь зажлах тэмцээний өрсөлдөгч, гимнанстикчин, каратегийн аварга Америк охин Виолетта Боригард, телевиз болон компьютерийн тоглоомын хорхойтон Майк Тиви нар юм. Чарли хоёр удаа шоколад авч шалгасан ч хоосон байдаг. Дараахан нь сүүлчийн тасалбар Орост олдлоо хэмээн мэдээлэл тархах бөгөөд Чарлиг газраас арван доллар олон Вонка шоколадыг авах үед Орос дахь тасалбар хуурамч болох нь тогтоогдож Чарли хүү азтан болдог. Чарли гэртээ харин Жо өвөөтэйгөө үйлдвэртэй танилцах аялалд хамт явахаар болно.
Чарли болон бусад азтанууд Вонкагийн үйлдвэрийн гадаа тогтсон цагтаа цугларч Вонкатай танилцаж, аялалаа цааш үргэлжлүүлэх бөгөөд бүгд үгэнд орохдоо тааруу хүүхдүүд гэдгээ харуулна. Август шоколадан гол руу унаж, сорогч хоолойгоор сорогдоно. Виолет гурван иж бүрдэл хоолны найрлагатай бохийг зажлан бөөрөнхий цэнхэр жимс болох ба Верука ажилчин хэрэмнүүдээс нэгийг авахаар зөрүүдлэн хориотой бүс рүү орон аавынхаа хамт хаягдлын цооног руу унана. Харин Майк теле хөрвүүлэгчээр өөрийгөө жижигэсгэнэ. Вонкагийн ажилчид болох «Умпа-Лумпа» овгийнхон хасагдагч бүрт зориулан ёс суртахуунтай байх ёстойг анхааруулсан дууг дуулцгаадаг.
Вонка Чарлиг ганцаараа үлдэж ялагч болсон тул өөрийн үйлдвэрийг өвлөгч болох саналыг тавина. Чарли хүүд Вонкагийн эцэг эх, гэр орноо бүрмөсөн орхих шаардлага биелэгдэшгүй учраас татгалзана. Вонкад шоколад хийхэд ямар нэгэн зүйл, тэр дундаа гэр бүл саад болно гэдэг үзлийг шүдний эмч, аав Вилбур Вонкагийн чихэр идвэл шүд хорхойд идэгдэх аюултай гэсэн болгоомжлол төлөвшүүлжээ.
Төгсгөлд нь Вонкаг аавтайгаа нүүр тулан эвлэрэхэд нь Чарли туслан үйлдвэрийн хамтрагчид болдог.
Дүрүүдэд
[засварлах | кодоор засварлах]- Жонни Депп — Вилли Вонка
- Фредди Хаймор — Чарли Бакет
- Хелена Бонэм Картер — Хатагтай Бакет
- Дэвид Келли — Жо өвөө
- Дип Рой — Умпа-Лумпа
- Кристофер Ли — Вонка эмч
- Аннасофия Робб — Виолетта Боригард
- Жулия Винтер — Верука Солт
- Жордан Фрай — Майк Тиви
- Филипп Вигратц — Августус Глуп
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Chris Nashawaty (2005-07-08). "Cover Story: The Truth About 'Charlie'". Entertainment Weekly. Эх хувилбараас архивласан: 2009-04-21. Татаж авсан: 2009-06-11.