Чарльз Тилли
Чарльз Тилли (англи. Charles Tilly; 1929 оны 5-р сарын 27-нд АНУ-ын Иллиной мужийн Ломбард хотод төрсөн- 2008 оны 4-р сарын 29-нд Нью-Йорк хотын Бронкс дүүрэгт нас барсан) -америкийн социологч, улс төр судлаач, түүхч бөгөөд түүхэн социологийн тэргүүлэх эрдэмтэн. Улс төр, нийгмийн харилцааны тухай олон ном бичсэн эрдэмтэн судлаач юм.
Философийн ухааны Доктор (1958). Колумбийн Их сургуулийн профессор. АНУ-ын Үндэсний Шинжлэх ухааны Академийн (1981) болон Америкийн философийн нийгэмлэгийн гишүүн.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Чарльз Тилли 1929 оны тавдугаар сарын 20-нд Чикаго хотын ойролцоох Иллиной мужийн Ломбард хотод төржээ. Тэрээр Элмхэрстын ахлах сургуулийг төгсөөд Харвардад сурч төгссөн ажээ. Коллежид байхдаа тэр яруу найрагт дуртай байсан байна. Тэрээр айлын 5 хүүхдийн хамгийн том нь байсан бөгөөд дараа нь бүх хүүхдүүд тусгай болон дээд боловсрол эзэмшсэн байна. Эцэг нь энгийн бичиг хэргийн ажилтан байжээ.
Оксфорд, Харвардын их сургуульд сурч төгссөн байна.
Ч.Тилли Солонгосын хойгийн дайны үеэр АНУ-ын усан цэргийн ангид санхүүгийн хэсэгт алба хаажээ.
Тэрээр 1958 онд Харвардад Доктор буюу Ph.D. зэрэг хамгаалсан байна.
Делавэр, Харвард, Торонто, Мичиганы Их сургуулиудад багшилсан. Колумбийн Их сургуульд социологийн профессор байсан.
Тили багшлах хугацаандаа 600 өгүүллэг, 51 ном монографи бичсэн байна.
- 1929 онд төрсөн
- 2008 онд өнгөрсөн
- Америкчууд
- Иллинойн хүн
- 20-р зууны социологич
- Социологич
- Улс төр судлаач
- АНУ-ын Гүн Ухааны Нийгэмлэгийн гишүүн
- АНУ-ын Урлаг ба Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- АНУ-ын Үндэсний Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- Америкийн Шинжлэх Ухааныг Хөгжүүлэх Нийгэмлэгийн гишүүн
- Женев их сургуулийн хүндэт доктор
- Коламбиа их сургуулийн багш
- Страсбургийн их сургуулийн хүндэт доктор
- Харвардын их сургуулийн төгсөгч