Чинхуа их сургууль
Харагдац
Чинхуа их сургууль (清华大学 - Qīnghuá Dàxué, Tsinghua University) — БНХАУ-ын Бээжинд байрладаг. Анх АНУ руу сурахаар явах хятад оюутнуудыг бэлтгэх зорилгоор 1911 онд үүсэн байгуулагдсан, төрийн өмчит их сургууль. БНХАУ-ын нэр хүндтэй есөн Их сургуулийн «С9» бүлэгт ордог. Маш хүнд элсэлтийн шалгууртай.
Чинхуа их сургууль нь БНХАУ-ын Үндэсний их сургуулийн ранк буюу зэрэг тогтоолтод тогтмол нэгдүгээрт жагсдаг. Тус их сургуулийг төгсөгчдийн дунд БНХАУ-ын сүүлийн хоёр Ерөнхийлөгч Ху Жиньтао, Ши Жиньпин зэрэг олон алдартнууд, нэрт эрдэмтэн, уран бүтээлч, улс төрчид байдаг ажээ.
1928 онд Их сургуулийг Чинхуа Улсын Их сургууль (国立清华大学) гэж өөрчилсөн байна.