Чулуунбаатарын Батчулуун
Чулуунбаатарын Батчулуун нь Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат, Үндэсний бөхийн улсын өсөх идэр начин цолтой бөх.
Үндэсний бөх
[засварлах | кодоор засварлах]Улсын наадмын дэвжээнд
[засварлах | кодоор засварлах]Улсын наадамд шөвгөрсөн амжилт
[засварлах | кодоор засварлах]Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадамд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат залуу бөх Ф.Мөнхсүхээр нэг, Ховд аймгийн Буянт сумын харьяат аймгийн арслан Н.Батсайханаар хоёр, Төв аймгийн Заамар сумын харьяат улсын өсөх идэр начин Ж.Отгонбаяраар гурав, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харьяат улсын харцага А.Цацабширээр дөрөв, Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат улсын заан Б.Сайнбаяраар тав давж шөвгөрөн " Монгол улсын начин " хэмээх эрхэм цолыг хүртсэн.
Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадамд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат сумын начин О.Бат-Эрдэнээр нэг, Дундговь аймгийн Говь-Угтаал сумын харьяат аймгийн арслан А.Саруулсайханаар хоёр, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат аймгийн арслан Д.Амаржаргалаар гурав, Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат улсын харцага Д.Бат-Эрдэнээр дөрөв, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын гарьд Б.Гончигдамбаар тав давж шөвгөрөн начин цолоо батлан " Өсөх идэр " чимэг нэмсэн.
Улсын наадамд барилдсан амжилт
[засварлах | кодоор засварлах]Он | Давсан | Унасан |
---|---|---|
2002 | Нэгийн даваанд цэргийн заан Д.Алтаншагайд өвдөг шороодсон. | |
2003 | Залуу бөх Ч.Бямбасайханаар нэг давсан. | Хоёрын даваанд улсын заан Б.Ганбатад өвдөг шороодсон. |
2006 | Аймгийн начин Ж.Алтангэрэлээр нэг давсан. | Хоёрын даваанд аймгийн арслан Ц.Үржинбаатарт өвдөг шороодсон. |
2008 | Аймгийн арслан Г.Батпүрэвээр хоёр давсан. | Гурвын даваанд улсын начин До.Ганхуягт өвдөг шороодсон. |
2010 | Залуу бөх Д.Амгайбазараар нэг давсан. | Хоёрын даваанд цэргийн арслан Ч.Санжаадамбад өвдөг шороодсон. |
2011 | Аймгийн харцага Ч.Ганзоригоор гурав давсан. | Дөрвийн даваанд улсын начин А.Цацабширт өвдөг шороодсон. |
2012 | Аймгийн арслан Х.Айдосоор хоёр давсан. | Гурвын даваанд улсын начин Э.Энхбатад өвдөг шороодсон. |
2013 | Сумын заан Г.Пүрэврагчаагаар нэг давсан. | Хоёрын даваанд аймгийн арслан Д.Энхбаярт өвдөг шороодсон. |
2014 | Улсын заан Б.Сайнбаяраар тав давсан. | Зургаагийн даваанд улсын гарьд Н.Ганбаатарт өвдөг шороодсон. |
2015 | Аймгийн арслан Ө.Сүхбатаар гурав давсан. | Дөрвийн даваанд улсын начин Э.Энхбатад өвдөг шороодсон. |
2016 | Аймгийн арслан Х.Батбаяраар гурав давсан. | Дөрвийн даваанд аймгийн арслан Б.Суманчулуунд өвдөг шороодсон. |
2017 | Улсын гарьд Б.Гончигдамбаар тав давсан. | Зургаагийн даваанд аймгийн арслан М.Бадарчид өвдөг шороодсон. |
2018 | Залуу бөх Г.Саруул-Эрдэнээр нэг давсан. | Хоёрын даваанд аймгийн харцага Д.Аззаяад өвдөг шороодсон. |
Аймгийн наадмын дэвжээнд
[засварлах | кодоор засварлах]Он | Амжилт | Бөхийн тоо |
---|---|---|
2005 | Дорноговь аймгийн баяр наадамд залуу бөх Ё.Эрдэнэжаргалд өвдөг шороодон үзүүрлэж "Аймгийн заан" цол хүртсэн. | 128 |
2006 | Сүхбаатар аймгийн баяр наадамд залуу бөх Ба.Батжаргалд өвдөг шороодон үзүүрлэж заан цолоо батлан чимэг нэмсэн. | 128 |
2009 | Орхон аймгийн баяр наадамд залуу бөх А.Батмөнхөд өвдөг шороодон үзүүрлэж заан цолоо дахин баталж чимэг нэмсэн. | 128 |
2010 | Төв аймгийн баяр наадамд залуу бөх С.Ган-Идэрээр долоо даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн. | 128 |
2010 | Дорнод аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн чимэг нэмсэн. | 256 |
2011 | Бүх цэргийн баяр наадамд аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатараар найм даван түрүүлж арслан цолоо баталж, "Хурц" чимэг нэмсэн. | 256 |
2013 | Төв аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн чимэг нэмсэн. | 256 |
2014 | Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн чимэг нэмсэн. | 256 |