Jump to content

Чөдөр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Морины чөдөр

Чөдөр- малын ялангуяа уналгын адуу морийг хол чөлөөтэй явуулахгүй ойр зуур идээшлүүлэх боломжтой байх зорилгоор гурван хөлийг хооронд нь холбож тушдаг тоног хэрэгсэл. Чөдөрийг сур (мөн олс, дээс зэрэг бөх атлаа уяан материалаар) зангидаж хийдэг бөгөөд хаа, сум гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрддэг байна. Мөн хаанд алга, хөх, чагт тус бүр хоёр, суманд баруун зүүн алга, хөх, чагт тус бүр нэг байдаг байна.

Чөдөрийг нүүдэлчин монголчууд олон мянган жилийн морь мал маллах явцад зохион бүтээж боловсронгуй болгож хэрэглэж ирсэн морь малтай холбоотой тоног бөгөөд Монгол үндэстний биет бус соёлын өв юм.

Чөдөр нь бат бэх байхаас гадна өдөр тутам хэрэглэж авч явахад хөнгөн, эвтэйхэн хялбар тохиромжтой байдаг бөгөөд эмээлийн ганзагнаас зүүж явдаг байна.

Чөдөрийг хамаагүй газар хаях, орхихыг цээрэлдэг бөгөөд чөдөр гэх үгийг шууд бус утгаар буюу аливаа ажлыг явуулахгүй саад тогтгор хийх гэсэн утга санаагаар хэргэлдэг байна.

Монголчууд "чөдөрийн морь" гэж бүх ойр зуурын ахуйдаа хэргэлдэг ганц морийг хэлдэг байв. "Чөдөрийн морьгүй" гэж ядуу ганц ч морьгүй гэсэн утгаар мөн хэлдэг байжээ.