Jump to content

Шагасын өвчин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Шагасын өвчин
Photomicrograph of Giemsa-stained Trypanosomacruzi
Classification and external resources
ICD-10B57
ICD-9086
DiseasesDB13415
MedlinePlus001372
eMedicinemed/327
Patient UKШагасын өвчин
MeSHD014355

Шагасын өвчин буюу Aмерикийн трипаносомоз нь халуун орны шимэгчээр дамжин халдварладаг өвчин бөгөөд Trypanosomacruzi төрлийн энгийн биетээр үүсгэгддэг.[1] Энэ өвчин нь үнсэгч бясаа хэмээх шавьжаар тархагддаг.[1] Өвчний шинж тэмдэг халдварлалтын явцад өөрчлөгддөг байна. Эхний үед шинж тэмдэг бараг илэрдэггүй эсвэл халуурах, тунгалгийн зангилаа хавдах, толгой өвдөх эсвэл хазсан хэсэгт хавдах зэрэг хөнгөн хэлбэрээр илэрдэг.[1] 8–12 долоо хоногийн дараа халдвар авсан хүн тухайн өвчний архаг үе шатанд шилжиж, 60–70 хувьд нь цаашдын шинж тэмдэг илэрдэггүй.[2][3] Үлдсэн 30-40 хувьд анх халдвар авснаас хойш 10-30 жилийн туршид бусад шинж тэмдэг ахин илэрсээр байдаг.[3] Үүнд 20-30 хувийн тохиолдолд зүрхний ховдол томорч, улмаар зүрхний дутагдалд хүргэдэг.[1] Нийт өвчлөгсдийн 10 хувьд улаан хоолой томрох эсвэл бүдүүн гэдэс томрох зэрэг шинж тэмдэг илэрдэг.[1]

T. cruzi нь голдуу Triatominae төрлийн цус сордог “үнсэгч шавьжаар" дамжин хүн болон хөхтөн амьтдад тархдаг.[4] Эдгээр шавьж нь өөр өөр нэртэй байдаг бөгөөд Аргентин, Боливи, Чили болон Парагвайд vinchuca, Бразилд barbeiro (цус ханагч), Колумбад pito, Төв Америкт chinche, Венесуэлд chipo гэж тус тус нэрлэдэг. Мөн түүнчлэн уг өвчин нь цус сэлбэх, эд эрхтэн шилжүүлэн суулгах, шимэгчээр бохирдсон хоол хүнс идэх явцад, мөн эхээс урагт дамжиж болно.[1] Халдвар авсан эсэхийг эрт оношлохын тулд микроскоп ашиглан цусанд шимэгч бий эсэхийг тогтооно.[3] Цусанд T. cruzi–ийн эсрэг биет байгаа эсэхийг олж тогтоох замаар архагшсан өвчнийг оношилдог.[3]

Урьдчилан сэргийлэхийн тулд үнсэгч бясааг устгаж, хазуулахгүй байх хэрэгтэй.[1] Урьдчилан сэргийлэх бусад арга хэмжээнд цус сэлбэхэд ашигладаг цусыг урьдчилан сайн шинжлэх явдал багтана.[1] 2013 оны байдлаар уг өвчний эсрэг вакцин гараагүй байсан.[1] Өвчлөлийн эхний үе шатанд бензнидазол эсвэл нифуртимокс зэрэг эмээр эмчлэх боломжтой.[1] Эрт оношилж, цаг алдалгүй эмчилвэл бараг бүх тохиолдолд бүрэн эмчлэгддэг хэдий ч удах тусам эмчилгээний үр дүн буурдаг.[1] Архаг өвчтэй хүн эдгээр эмийг хэрэглэхэд сүүлийн үе шатны шинж тэмдгийн илрэх хугацаа удааширч эсвэл огт илэрдэггүй.[1] Бензнидазол болон нифуртимоксийг хэрэглэхэд нийт хэрэглэгчийн 40 хүртэлх хувьд арьс үрэвсэх, тархи хордох, хоол боловсруулах тогтолцоо цочрох зэрэг түр зуурын харш нөлөө үзүүлдэг [1].[2][5][6]

Ихэнх тохиолдолд Мексик, Төв Америк, Өмнөд Америкт амьдардаг 7-8 сая хүн шагасын өвчин туссан байдаг.[1] 2006 оны байдлаар уг өвчнөөр жилд 12,500 хүн нас баржээ.[2] Уг өвчнөөр өвдсөн ихэнх хүмүүс ядуу[2] бөгөөд халдвар авснаа ч мэддэггүй байна.[7] Хүн амын томоохон шилжилт хөдөлгөөний улмаас шагасын өвчний тохиолдол бүртгэгдсэн газруудын хүрээ тэлж, Европын улс орнууд болон Америкийн Нэгдсэн Улс багтах болжээ.[1] Эдгээр газарт 2014 он хүртэлх хугацаанд тус өвчний тархалт нэмэгдсээр л байсан.[8] Уг өвчнийг анх 1909 онд Карлос Шагас илрүүлж тодорхойлсон тул түүний нэрээр нэрлэх болжээ.[1] 150 гаруй төрлийн бусад амьтад уг өвчнийг туссан байдаг.[2]

  1. 1.00 1.01 1.02 1.03 1.04 1.05 1.06 1.07 1.08 1.09 1.10 1.11 1.12 1.13 1.14 1.15 "Chagas disease (American trypanosomiasis) Fact sheet N°340". World Health Organization. March 2013. Татаж авсан: 23 February 2014.
  2. 2.0 2.1 2.2 2.3 2.4 Rassi A, Rassi A, Marin-Neto JA (April 2010). "Chagas disease". Lancet. 375 (9723): 1388–402. doi:10.1016/S0140-6736(10)60061-X. PMID 20399979.{{cite journal}}: CS1 maint: multiple names: authors list (link)
  3. 3.0 3.1 3.2 3.3 RassiA, Jr; Rassi, A; Marcondes de Rezende, J (June 2012). "American trypanosomiasis (Chagas disease)". Infectious disease clinics of North America. 26 (2): 275–91. doi:10.1016/j.idc.2012.03.002. PMID 22632639.
  4. "DPDx – Trypanosomiasis, American. Fact Sheet". Centers for Disease Control (CDC). Татаж авсан: 12 May 2010.
  5. Bern C, Montgomery SP, Herwaldt BL; et al. (November 2007). "Evaluation and treatment of chagas disease in the United States: a systematic review". JAMA. 298 (18): 2171–81. doi:10.1001/jama.298.18.2171. PMID 18000201. {{cite journal}}: Explicit use of et al. in: |author= (help)CS1 maint: multiple names: authors list (link)
  6. Rassi A, Dias JC, Marin-Neto JA, Rassi A (April 2009). "Challenges and opportunities for primary, secondary, and tertiary prevention of Chagas' disease". Heart. 95 (7): 524–34. doi:10.1136/hrt.2008.159624. PMID 19131444.{{cite journal}}: CS1 maint: multiple names: authors list (link)
  7. Capinera, John L., ed. (2008). Encyclopedia of entomology (2nd ed. ed.). Dordrecht: Springer. p. 824. ISBN 9781402062421. {{cite book}}: |edition= has extra text (help)
  8. Bonney, KM (2014). "Chagas disease in the 21st Century: a public health success or an emerging threat?". Parasite. 21: 11. doi:10.1051/parasite/2014012. PMC 3952655. PMID 24626257. Загвар:Open access