Шайа Лабаф
Шайа Лабаф | |
---|---|
Төрсөн | Шайа Саид Лабаф 1986 оны 6 сарын 11 Америкийн Нэгдсэн Улс, Калифорни, Лос-анжелес |
Ажил | Жүжигчин |
Он жил | 1996–одоо |
Шайа Саид Лабаф (Англи: Shia Saide LaBeouf,[1] 1986 оны зургаадугаар сарын 11-нд төрсөн) нь Америкийн жүжигчин бөгөөд Дисней сувгийн 2000 оны бүтээл Стивенсийхэн хүүхдийн телесериалаар олонд танигдаж байсан бол анхны бүрэн хэмжээний уран сайнхны кино нь Сигурни Уивер, Жон Войт нарын тоглосон Нүх (2003) юм. 2007 онд Шайа аймшгийн төрлийн Солиорол болон шинжлэх ухааны уран зөгнөлт Трансформерс зэрэг кинонуудад тоглож Холливүүдийн замналаа эхлүүлсэн юм.
Түүнчлэн Стивен Спилбергийн Индиана Жонс ба Болор гавлын эзэнт гүрэн, Майкл Бэйн Трансформерс: Фоллены өшөө авалт, Оливер Стоуны Уолл Стрит: Мөнгө хэзээ ч унтдаггүй (2010) болон Трансформерс: Сарны нууц (2011) зэрэг кинонуудын гол дүрд тоглож Teen Choice Awards буюу кино урлагийн 13-19 насны өсвөрийн жүжигчдэд олгодог шагнал, Никелодеон телевизийн нэрэмжит Багачуудын хайртай дүр шагнал бол MTV Кино авардс зэрэг шагналуудад тус тус нэр дэвшиж байв.
Шайа жүжигчин, реппер Вилл Смитийн гол дүрд нь тоглосон Би робот кинонд Дэл Спунерийн хөгжилтэй залуу найзын дүрд тоглож байсныг кино сонирхогчид сайн мэдэх билээ.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ According to the State of California. California Birth Index, 1905–1995. Center for Health Statistics, California Department of Health Services, Sacramento, California. At Ancestry.com